Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 116:
 
==Нийгэм==
Зөвхөн нэг намын үзэл суртал Монголын ард түмний үзэл санааны үндэс боллоо гэсэн дүгнэлт хийж олон ургальч үзлийг хаан боогдуулсныг ийнхүү баталгаажуулж өгсөн.1960-иад он гэхэд соён гэгээрэл гэхэд, оюун санааны талаар ихээхэн амжилт олсон бөгөөд түүний дээд оргил нь Марксизм-ленинизм гэж үзэж байв.
 
Нийгмийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч мөлжигч, дарлагч анги устлаа. Монголын нийгэм одоо ажилчин анги хоршоолсон ард, ардын сэхээтнүүдээс бүрдэх боллоо гэсэн дүгнэлт хийх болсон байна. Ийнхүү 1921 оноос эхлэн ядуу дорд ардыг дэмжих бодлогын үр дүнд ямар нэг хувийн өмчтөн үгүй болж гагцхүү нийтийн өмч дээр суурилсан өвөрмөц давхаргынхан бүрэлдэн тогтсон байна.
 
1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн байлаа.