Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 77:
гэж үзэж байна.
 
[[Файл:Хорлогийн Чойбалсан (фото П. Трошкина).jpg|thumb|Чойбалсан]]
БНМАУ-ын гадаад байдал энэ үед хурцадсан байсан бөгөөд ЗХУ нь 1924 онд Бээжинд БНХУ буюу Гоминдааны Засгийн газартай байгуулсан Зөвлөлт-Хятадын гэрээгээр БНМАУ-ыг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байсан ба үүнийгээ Монголын талд эсрэгээр тайлбарлан хоёр нүүр гаргасан бодлого баримталж байсан байна. Үүний тод жишээ нь 1946 он хүртэл БНМАУ-тай дипломат харилцаа тогтоогүй байсан бөгөөд БНМАУ-д Элчин-Консул л суулгаж байсан ба албан ёсны нэг ч гэрээг хоёр улсын хооронд байгуулаагүй байна. Алс дорнодод Японы эзэнт гүрний түрэмгий бодлогын үр дүнд Манжуур Японд эзлэгдэн ЗХУ-ын дорнод хил тайван бус болсонтой холбоотойгоор ЗХУ-ын удирдлага БНМАУ-ыг жийргэвч бамбай улс болгон ашиглах, стратегийн давуу байрлал эзэмших үүднээс 1936 онд харилцан туслалцах протоколыг л байгуулсан байна. Энэ үед БНМАУ-ын дорнод хилийн дагуу Япон болон Японы байгуулсан Манж-го улсын цэргүүд байнгын халдлага довтолгоон өдүүлж байсан төдийгүй Халхын сүмийн хэсгийн цэргийн хүчээр булаан эзэлсэн байна. Хилийн мөргөлдөөнийг зохицуулахын тулд БНМАУ болон Япон-Манж-гогийн талтай хилийн будилааныг зохицуулах Манжуурын бага хурлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗХУ нь өмнөх протоколын дагуу 57-р армийн корпусыг Монголын нутагт байршуулжээ. Улмаар хилийн мөргөлдөөн нь 1939 оны [[Халх голын дайн]]д хүргэж, энэ дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин [[Япон]]ы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ.