Монгол Ардын Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 7:
 
==Түүх==
[[Файл:MAN baiguulgdsan ni 1919.png|thumb|250px|Хүрээнд хувьсгалт бүлэгүүд байгуулагдсан нь 1919 он]]
 
Үндэсний засаг төрөө сэргээхээр хүчээ нэгтгэсэн Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн нэгэн байгууллага болж, тус байгууллагын нэрийн өмнөөс ОК(б)Н-ын Сибирийн товчоо, Зөвлөлт засгийн газартай хэлэлцээр хийж тусламж авсан билээ. 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болсон зөвлөлгөөнөөр удирдах байгууллага-Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар улс төрийн намын шинжийг бүрнээ олжээ. МАН, АТЗГ эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн шинэчлэлийн үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй. 1924 оноос тус намын дэргэд олон улсын коммжнист хөдөлгөөний байгууллага - Коминтерний төлөөлөгч суух болж, үндэстний ардчилсан үзлийг баримталсан МАН 1925 онд мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, нэрийг МАХН болгон өөрчилжээ.