Хүйтэн дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Хэдийгээр ЗХУ болон холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон [[нацист Герман]]ы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том зөрчил байгаа нь дайн дуусах дөхөх тусам улам бүр тодорхой болж байв. Энэ нь дайн дууссаны дараа улам бүр ил гарч ирсэн.
 
Хүйтэн дайны үед олон улсын нөхцөл байдал зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв. Тухайлбал 1948-1949 оны [[Берлиний бүслэлт]], 1950-1953 оны [[Солонгосын дайн]], 1961 оны [[Берлиний хямрал]], 1959-1975 оны [[Вьетнамын дайн]], 1979-1989 оны [[Афганистаны дайн 1979-1989 он|Афганистаны дайн]], 1962 оны [[Кубын пуужингийн хямрал]] зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ [[цөмийн дайн]] болбол тэндээс ялагч үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1980-аад оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. [[Михаил Сергеевич Горбачёв|Михайл Горбачев]] ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ [[1991]] онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон.
ЗХУ оршин тогтнож байсан жилүүдэд [[зөвлөлтжүүлэх]] үзэл суртал болон [[социализм]]ын нөлөө, стратегийн зорилгын үүднээс [[зөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн ангиуд монголд]] удаа дараа байрлаж байсан байна.