Галдан бошигт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
нэг талын үзэмж орсон байна
Мөр 14:
 
== Бага нас ==
Галданг төрөхөд [[Ойрад]]ад их хөл үймээн болж түүнийг [[Зонхов]]ын шавь [[дүлжин]] [[Дагважалцан]]гийн [[хувилгаан]]аар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь [[Лхас]] хотноо [[V Далай лам]], [[Ванчин Богд]] нарын дэргэд [[шавь]] оруулсан байна. Тэр [[Төвөд]]өд 20 жил сууж [[Шарын шашин|шарын шашны]] эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.<ref>{{cite book|last1=Bawden|first1=C.R.|title=Modern History Mongolia Hb|date=2013|publisher=Routledge,|isbn=1136188223|pages=64|edition=revised}}</ref> Энэ үед Монголд бурханы шашин ид дэлгэрч байсан бөгөөд үүнээс өмнөх үед монголчууд Тэнгэрээ шүтэж амьдардаг байлаа. Төвөд боловсролтой Галдан бол Далай лам бүхнээс үнэнч шавь нарын нэг болон өсчээ.
 
== Хаан болсон нь ==
Мөр 20:
 
== Хүчирхэгжилт ==
Галдан бошигт [[Ойрад]]ад ирээд [[Цорос|Цорос аймгийн]] хунтайжын ширээнд сууж, тухайн үедээ Ойрадын [[Дөрвөн түмэн|дөрвөн түмнийг]] зонхилж асан [[Хошууд|Хошууд аймгийн]] тэргүүн [[Очирт цэцэн хан]]ы охин [[Ану хатан|Ану]]г өөрийн их [[хатан]] болгож,тархай бутархай [[Баруун Монголчууд|баруун монголчуудыг]] нэгтгэн [[Зүүнгарын хаант улс]]ыг байгуулаад, энэ улсынхаа [[хаан]] нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх [[Монгол үндэстэн|монгол үндэстнийг]] нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаабайсан гэж социализмийн үеийн түүхчид дүгнэсэн байдаг. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд [[Зүүнгарын хаант улс]]ын хүчирхэг саварт [[Хамил тойрог|Хами]], [[Турфан]], [[Кашгар]], [[Сайрам]], [[Бухар]], [[Самарканд]] зэрэг төв болон дундад [[Ази]]йн 1000 гаруй том жижиг хот атгагдсан байлаа. Энэ үед [[Төв Ази]]йн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.
 
Тэрээр [[Орос]]той [[Дипломат ёс|дипломат бодлого]] явуулж, худалдаа хийж, [[Элчин сайд|элчин төлөөлөгч]] солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. [[Орос]], [[Хятад]]ыг холбосон [[Торгоны зам]]ыг хяналтдаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.