Хойд Нутаг Дэвсгэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Инфобокс Австралийн муж буюу нутаг дэвсгэр | нэр = Хойд Нутаг Дэвсгэр | гадаад_нэр ...
 
No edit summary
Мөр 53:
| вэбсайт = www.nt.gov.au
}}
'''Хойд Нутаг Дэвсгэр''' нь эх газрын төв хэсгийн ихэнхи хувь болон төв хойд бүсийг эзлэн оршдог [[Австрали]]йн холбооны нутаг дэвсгэр. Баруун талаараа [[Баруун Австрали]], өмнө талаараа [[Өмнөд Австрали]], зүүн талаараа [[Квийнслэнд]]тэй тус тус хиллэдэг. Хойд талаараа [[Тиморын тэнгис]], [[АрафураАрафурын тэнгис]], [[Карпентариагийн булан]]гаар хүрээлэгдсэн. Нутаг дэвсгэр уужим, 1,349,129 км<sup>2</sup> буюу Австралийн муж улсууд ба нутаг дэвсгэрүүд дундаа гуравт ордог боловч хүн ам маш сийрэг суурьшсан. 218,380<ref>Northern Territory ABS statistics, http://www.abs.gov.au/ausstats/abs@.nsf/mf/3101.0/</ref> тус нутаг дэвсгэр улсдаа хамгийн цөөн хүн амтай засаг захиргааны нэгж болно.
 
Хойд Нутаг Дэвсгэрийн түүх дөчин мянга гаруй жилийн тэртээ уугуул австраличууд тус бүс нутагт суурьшсанаас эхтэй. Ямар ч байсан XVIII зуунаас хойш Макассарын худалдаачид Хойд Нутаг Дэвсгэрийн уугуул иргэдтэй худалдаа наймаа хийж тэднээс далайн өргөст хэмх худалдан авдаг байжээ. Түүнээс өмнө 300 жилийн турш ийнхүү худалдаа хийсэн байж магадлал ихтэй юм. XVII зуунд Европчууд тус нутаг дэвсгэрийн эргийг анх удаа олж харсан. Британичууд XIX зуунд эрэг хавийн бүс нутагт суурьшихыг анх удаа оролдсон боловч дөнгөж 1869 онд л [[Дарвин (Хойд Нутаг Дэвсгэр)|Дарвин боомтод]] амжилттай суурьшжээ. Өдгөө тус нутаг дэвсгэрийн эдийн засаг аялал жуулчлал дээр тулгуурласан. Ялангуяа Какаду үндэсний парк, Улуру-Ката Тжута үндэсний паркад аялал жуулчлал их хөгжсөн. Түүнчлэн уул уурхайн салбар эдийн засгийн нэг гол ноён нуруу нь болдог.