Сүрьеэ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
64.119.16.62 (Яриа) хэрэглэгчийн 578662 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 1:
'''Сүрьеэ''' ({{lang-en|Tuberculosis}}) нь Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн, ялангуяа [[уушги]]нд үрэвслийн голомт үүсгэдэг, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. 1882 оны 3-р сарын 24-нд [[Герман]]ы эрдэмтэн [[Роберт Кох]] сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээжээ. Кохын савханцар буюу сүрьеэгийн нян нь гадаад орчинд маш их тэсвэртэй /тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног гэх мэт/, удаан хугацаанд хуваагдан үрждэг /20-24 цагт нэг удаа/ онцлогтой. Сүрьеэгийн нян нь царцамхай өөх тос ихээр агуулдаг тул физик-химийн хүчин зүйлс, хүчил, шүлтэнд тэсвэртэй байдаг. Харин буцалгахад 10 минут, чийгтэй нөхцөлд 75С хэмд 30 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1 цагийн дотор устана.
 
== Өвчин үүсэх шалтгаан ==
== Шалтгаан ==
 
Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушги юм. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог. Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт/