Монгол дахь Зөвлөлтийн интервенц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 7:
Харин большевикууд Монгол руу цэрэг оруулах зөвшөөрлийг Бээжингээс гуйж, хятадуудад ямар ч хор хүргэхгүй, зөвхөн Унгернийг хөөж явуулна гэж амалж байлаа. Түүний зэрэгцээ улаан цэргийг Монгол руу урьж оруулахын тулд орогнолын Түр засгийн газар гэдгийг хүртэл байгуулж. Ингээд улаантнууд Хятад Монгол хоюуланд нь зориулсан жүжиг тоглолоо. Хятадыг хөөхгүй л юм бол улаантныг өөрийн нутаг руу оруулах хэрэг монголчуудад байхгүй. Харин амбан Чэнь И мань баронд цохиулаад хилийн Хиагт боомт дээр 1500 цэргийн хамт ирчихсэн улаантнаас тусламж гуйгаад сууж байлаа. Оросын хилийн Троицкосавск тосгонд большевикууд гамин цэргийг өөрийн нутагт оруулан Читээр дамжуулан нутаг буцаах хэлэлцээ хийнэ.
 
Мөн [[Монгол Ардын Нам]]ыг Өвөрмонголын ардын намаас ялгахын тулд “Гадаад Монголын Ардын нам” гэсэн тодотголтой байгуулахаар ярилцан, гадаад Монголын Ардын намын тангарагийн бичгийг гаргасан байдаг. Тэгэхээр Нийслэл хүрээнд “Ардын нам”-ыг анхнаас нь улаан Оросын Хүрээн дэх хувьсгалт бүлгэм өлгийдөн авч бойжуулан, Хятадад дэлхийн хувьсгал хийлгэхээр бэлтгэх гэж төлөөлөгчдийг нь Москва руу дагуулан морджээ. Зөвлөлт Сибирьт довтлохоор 1921 оны 5 сарын хорьдоор Хүрээнээс хөдөлсөн Унгерн, Резухиний захирсан бригадууд Монголын умард хилийн район, зөвлөлтийн нутагт Монгол ардын журамт цэрэг, АДБНУ-ын цэрэг, Улаан цэргийн V армийн ангиудтай удаа дараа байлдсан ч эцсийн зорилгод хүрч чадаагүй. Улаан цэрэгт шахагдсан Унгерн 8 сарын дундуур Монгол нутагт буцаж оров. 1921 оны Ардын хувьсгал цаг хугацааны хувьд гайхамшигтай, цахилгааны хурдаар хийгдсэн байдаг. Монголын хувьсгалчдын түрүүч Орос руу 1920 оны долодугаар сарын эхээр тусламж гуйхаар гараад л жил бололгүй 1921 оны долодугаар сарын эхэн гэхэд улаан армийг, зэр зэвсэг, цэргийн сургагчдын хамтаар эх орондоо дагуулан ирсэн байдаг. Ердөө ганцхан жилийн хугацаанд хойшоо явсан долоохон хувьсгалч аль ч улсын түүхэнд байгаагүй гэрлийн хурдаар хувьсгалыг эхлүүлсэн нь ийм учиртай.
 
Ердөө долоохон хүн Орос руу яваад Ленинтэй уулзаад, Коминтерний хуралд суугаад, цэргийн сургууль төгсөөд, хилийн цаана МАХН-ыг дахин байгуулаад, бүр түр Засгийн газар байгуулаад Алтанбулагт цэрэг татаад, Хиагтад үүрлэсэн 10 мянган гаминг бут цохиод үлгэрт л байж болмоор гайхамшигт хувьсгалын түүхэнд бид өнөө хүртэл үнэмшдэг. Улаан оросууд хүртэл цэрэг зэвсгийн хүчээр Монголыг эзлэн авсан гэмт хэрэгт орно гэж дэлхийгээс болгоомжлон, Оросууд ийм жүжиг тавьсан. Монголтой харьцалгүй завсарт нь буриадуудыг оруулж нарийн зохион байгуулсан юм. Улаан оросууд бүхнийг Оросын талын буриадуудаар дамжуулан хийж өөрсдөө ард нь нуугдаж байв. Үүгээрээ Москва Монголыг цэргийн хүчээр шууд эзлэн авч коммунист дэглэмээ тулган хүлээлгэсэн гэдгийг нотлох гэсэнгүй. Харин улаан орос, түүний дотоод яам Монголд мэргэжлийн хувьсгалч, алуурчдаа илгээсэн баримтыг олсноо бичих гэсэн юм. Оросууд Монголын нийслэл Хүрээг эзлэхэд том байлдаан болно гэж тооцоолон дэндүү их зэвсэг техник арми оруулсан байдаг. Нисэх онгоц хүртэл хоёрыг Монголын хувьсгалчдад өгснийг түүх гэрчилнэ. Зэвсгийн хүчээр том тулалдаанаар Монголыг эзлэн нийслэл Хүрээг авна. Коммунист Засгийн газар байгуулна. Засгийг авсны дараа хөрөнгөтнүүд, Чингисийн алтан ургийнхан, лам нарын устгал хийнэ гэж тооцоолсон. Улаан армийн түрүүчтэй цуг Оросын дотоод яамныхан болон зартай алуурчдын багийг явуулсан байв.