Монгол дахь Зөвлөлтийн интервенц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Барон Унгерн фон Штернберг]]ээр хэний ч зөвшөөрөлгүйгээр хэдхэн зуун цэрэг дагуулаад хорин оны намар гэнэтхэн Монгол руу орж ирлээ. Зорилго нь Монгол нутгаас хятадын түрэмгийлэгчдийг хөөн гаргаж [[Богд хаан|Богд]]ыг эргүүлж хаан ширээнд нь залах. Ингээд хоёр мянга орчим цэрэгтэй болж аваад 1921 оны цагаан сарын өмнөхөн [[Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь|Хүрээ рүү довтлон]] [[гамин]]гуудыг хөөн даржээ. Чойрын зүг зугтаасан генерал [[Го Сунлин]]гийн цэргийг нэхэн хиаруулсан аж. Хиагт руу дутаасан генерал Чү Цизений 5-6 мянган цэрэгтэй гол хүчийг нь ч нэхэн ядах юмгүй даран сөнөөв. Хүрээнд Богдыг хаан ширээнд эгүүлэн залах ажиллагааг сүр дуулиантай ёслон тэмдэглэлээ. Богд хаан ч манзшир хутагт Цэрэндоржоор толгойлуулсан шинэ засгийн газраа байгуулж таван яамаа сэргээсэн юм.
 
== Зөвлөлтийн хариу арга хэмжээ ==
Монголд гадаадын тагнуулчид ажиллаж байсан тухай мэдээ ховор. гэхдээ ЗХУ-аас Монголд ажиллаж байсан тагнуулчдад дараах хүмүүсийг нэрлэж болно. Үүнд:
Ленин тэргүүтэй большевикууд “Монголд хувьсгалд хийх нь Хятадад хувьсгал хийх эхний шат, Хятадын хувьсгал нь дэлхийн хувьсгалын тал” нь гэж онцгой ач холбогдол өгч байжээ. Тэгээд бүүр 1919 оны сүүлчээр Москвагаас “тусгай төлөөлөгч, мэргэжлийн хувьсгалч” томилон Хүрээнд ирүүлэв. Нийслэл хүрээнд “Оросын хувьсгалчдын хороо” байгуулж, 20 гаран гишүүнтэй болсноо төв рүүгээ мэдэгджээ. Оросын хувьсгалт хороо буюу коминтерний салбар зөвлөл, Монгол дахь улс төрийн намуудаас Данзан тэргүүтэй түшмэдийн бүлэг, Бодоо тэргүүтэй сэхээтний бүлгийг шууд удирдлагаар хангаж байсан байна. “Ардын нам”-ыг яах аргагүй анхнаас нь орос технологийн дагуу байгуулж цаашлаад Эрхүүд байгуулагдсан коминтерний зөвлөлтэй холбоо тогтоож өгчээ. Улмаар хилийн цаана Ардын нам байгуулах, түр Засгийн газар байгуулах, Хиагт хотыг байлдан эзлэх, улмаар Нийслэл хүрээг эзлэх хүртэл бүхнийг оросын хувьсгалчдын технологиор явуулсан байдаг юм. Оросын Дотоод яамныхан болон хувьсгалт хорооны шууд удирдлагаар Хүрээний ба консулын “хоёр бүлгэм” нийлж хурал хийж, тамгатай болж, бичиг сачиг гаргасан түүхийг бид мэднэ. Түшмэдийн нам гэгдэж байсан Данзангийн бүлгийг Бодоогийнхон тийм ч сайнаар хүлээн аваагүй төдийгүй Бодоо, Данзан хоёрын хожмын зөрчлийн эх үүсвэр орос хувьсгалчийн зохион байгуулсан “Хүрээний ба консулын хоёр бүлгэмийг хүчээр нийлүүлсэн механик нэгдлээс гарсан байж болох юм. Хүрээний ба Консулын хоёр нам нийлэхэд аль алинд нь орос хүмүүс мэргэжлийн хувьсгалчид ажиллаж байсныг судлаачид нотолжээ. Гэвч тэр үеийн Оросын Дотоод яамныхан мэргэжлийн хувьсгалч нар хэдийд, хэдүүлээ, ямар зорилгоор орж ирсэн. Монголын хувьсгалчдыг шууд зохион байгуулалт удирдлагаар хангасны цаад бодлого юу байв гэдгийг судлаагүй. Хүрээнд 1919 оноос хойш үйл ажиллагаа явуулсан улаан Оросын мэргэжлийн хувьсгалчид МАН-ыг шууд зохион байгуулж, удирдлагаар ханган Москвагаас цэрэг гуйх бичиг үйлдүүлэн Ардын намынхныг дагуулаад хойшоо явсан гэж ойлгож болно. Оросын улаан намын холбоотон Хятадын ардын намын цэрэг Монголын нийслэл Хүрээг эзэлсэн цаг үе. Гамин цэргүүд Богд хаант Монгол Улс, тэр дундаа эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн монгол хувьсгалчдын хувьд хамгийн аюултай дайсан байсан. Харин коминтерний хувьд гамин цэрэг, түүний удирдлага улаан намын мөн нэг номерын холбоотон байсан юм. Тийм учраас гамингууд Богд хааныг шоронд хийж, Манлай баатар Дамдинсүрэн тэргүүтэй эх орончдыг тамлан шүүж байхад улаан талыг баримтлагч оросууд Нийслэл хүрээнд үйл ажиллагаагаа саадгүй явуулж байсан юм. Тэд Ардын намынхныг ивээлдээ аван хамгаалж, хил давуулж авч явсан байдаг. Хүрээг эзлээд байсан гамин цэргийн эрхтнүүд Монголын эрх баригчдыг Япон, Оросын цагаан намын цэрэг, Өвөрмонголын ноёдтой харилцаа тогтоох, хүрээнд Монгол цэрэг бослого гаргахаас болгоомжилно уу гэхээс улаан оростой Ардын намынхны холбоо тогтоох оролдлогыг хориглохгүй байсан. Тэгэхээр Ардын намын анхны долоог хятадууд сэжиглэн, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын толгойг авчирч өгсөн хүнд арван мянган лан өгнө гэж зарлан явсан нь бас л кино түүх байсан юм шиг. Нийслэл хүрээнд Бароны цэрэгт бут цохиулаад хойшоо зугтаасан гамин цэргийн эрх баригчдыг Монголын хувьсгалын төлөөлөгчид тэр нэг өдөр хүлээн авч, уулзаж байсан юм. Эрхүү дэх Оросын консул О.Макстеник өөрийн байрандаа хүлээн авч хундага өргөсөн сонин түүх ч байдаг юм. 1920 он гэхэд Оросын большевик намынхан Хятадыг дэлхийн хувьсгалд татан оруулах төлөвлөгөө боловсруулан, аль хэдийнэ харилцаа тогтоож Монголын Хүрээг Хятадтай харилцах “Төв” болгосон байжээ. Тийм ч учраас Хятадын Гоминдоны нам, Монголын Ардын нам хоёр адилхан “Ардын нам” гэсэн утгатай үг байх нь дорно дахины ард түмний сэтгэл зүйд нийцнэ гэж коминтернийхэн тооцоолж байжээ.
 
Мөн Монгол Ардын намыг Өвөрмонголын ардын намаас ялгахын тулд “Гадаад Монголын Ардын нам” гэсэн тодотголтой байгуулахаар ярилцан, гадаад Монголын Ардын намын тангарагийн бичгийг гаргасан байдаг. Тэгэхээр Нийслэл хүрээнд “Ардын нам”-ыг анхнаас нь улаан Оросын Хүрээн дэх хувьсгалт бүлгэм өлгийдөн авч бойжуулан, Хятадад дэлхийн хувьсгал хийлгэхээр бэлтгэх гэж төлөөлөгчдийг нь Москва руу дагуулан морджээ. 1921 оны Ардын хувьсгал цаг хугацааны хувьд гайхамшигтай, цахилгааны хурдаар хийгдсэн байдаг. Монголын хувьсгалчдын түрүүч Орос руу 1920 оны долодугаар сарын эхээр тусламж гуйхаар гараад л жил бололгүй 1921 оны долодугаар сарын эхэн гэхэд улаан армийг, зэр зэвсэг, цэргийн сургагчдын хамтаар эх орондоо дагуулан ирсэн байдаг. Ердөө ганцхан жилийн хугацаанд хойшоо явсан долоохон хувьсгалч аль ч улсын түүхэнд байгаагүй гэрлийн хурдаар хувьсгалыг эхлүүлсэн нь ийм учиртай.
 
Ердөө долоохон хүн Орос руу яваад Ленинтэй уулзаад, Коминтерний хуралд суугаад, цэргийн сургууль төгсөөд, хилийн цаана МАХН-ыг дахин байгуулаад, бүр түр Засгийн газар байгуулаад Алтанбулагт цэрэг татаад, Хиагтад үүрлэсэн 10 мянган гаминг бут цохиод үлгэрт л байж болмоор гайхамшигт хувьсгалын түүхэнд бид өнөө хүртэл үнэмшдэг. Улаан оросууд хүртэл цэрэг зэвсгийн хүчээр Монголыг эзлэн авсан гэмт хэрэгт орно гэж дэлхийгээс болгоомжлон, Оросууд ийм жүжиг тавьсан. Монголтой харьцалгүй завсарт нь буриадуудыг оруулж нарийн зохион байгуулсан юм. Улаан оросууд бүхнийг Оросын талын буриадуудаар дамжуулан хийж өөрсдөө ард нь нуугдаж байв. Үүгээрээ Москва Монголыг цэргийн хүчээр шууд эзлэн авч коммунист дэглэмээ тулган хүлээлгэсэн гэдгийг нотлох гэсэнгүй. Харин улаан орос, түүний дотоод яам Монголд мэргэжлийн хувьсгалч, алуурчдаа илгээсэн баримтыг олсноо бичих гэсэн юм. Оросууд Монголын нийслэл Хүрээг эзлэхэд том байлдаан болно гэж тооцоолон дэндүү их зэвсэг техник арми оруулсан байдаг. Нисэх онгоц хүртэл хоёрыг Монголын хувьсгалчдад өгснийг түүх гэрчилнэ. Зэвсгийн хүчээр том тулалдаанаар Монголыг эзлэн нийслэл Хүрээг авна. Коммунист Засгийн газар байгуулна. Засгийг авсны дараа хөрөнгөтнүүд, Чингисийн алтан ургийнхан, лам нарын устгал хийнэ гэж тооцоолсон. Улаан армийн түрүүчтэй цуг Оросын дотоод яамныхан болон зартай алуурчдын багийг явуулсан байв.
 
Оросууд ар Монголын Ерөнхий сайдаар өөрийн хүнээ тавьж, бүх хяналтыг өөртөө авна гэж тооцсон. Гэвч Богд хаант Засгийн газар ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, харин ч найрсгаар хүлээн авч бууж өгсөн. Харин оросууд Ерөнхий сайдаар өөрийн бэлтгэсэн хүнээ тавьж чадаагүй. Гэхдээ Бодоо бол яах аргагүй Ардын намын анхны долоогийн нэг байсан. Монголчуудад Ерөнхий сайд гэж хүлээн зөвшөөрөгдөх ганц хүн нь Бодоо байлаа. Харин Улаан оросууд мэргэжлийн алуурчдаа Бодоогийн Засгийн газрын сайдуудын зөвлөхөөр тавьжээ. Ар Монгол дахь хувьсгалыг Москвагаас Чечерин удирдаж, Консул О.Макстников, А.Черпанов, Б.З.Шумяцкий нар голлон Хятад, гадаад Монголын асуудлыг хариуцаж байлаа. Э.Ринчино, Цэдэн-Иш, Жамболон, Баламсуу, Бадамжав, Ж.Цэвээн зэрэг Оросын буриадууд коминтернийг Монголтой холбож байсан түүхтэй. Москва дэлхийн хувьсгалын төлөө амь хайргүй тэмцдэг шалгарсан алуурчдаа Монгол руу илгээж байжээ. Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж болох мэт. Москва дотоод яамны анхны 36 зөвлөх сургагч нараа, Монголын хувьсгалд зориулагдах зэр зэвсэг Чита хотод ирсэн өдөр Монгол руу оруулсан байна. Зөвлөх, сургагч, мөрдөн байцаагч, төлөөлөгч нарыг Монгол Улсын Засгийн газраас биш коминтерн бодлого, шууд удирдлагаар хангана. Заримыг нь нэрийг дурдваас:
 
И.П.Сорокин: Зөвлөлтийн Дотоод яамны туршлагатай мөрдөн байцаагч. Бодоо, Чагдаржав зэрэг сайд нарыг мөрдөн байцааж байсан. Дараа нь Дотоод хэргийн ардын комиссарантын орлогчоор дэвшин ажилласан байдаг.