Барон Унгерн фон Штернберг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 37:
== Иргэний дайн, Монголд ==
[[Файл:Baron ungern.ruem.jpg|thumb|250px|right|Унгерн-Стернберг Улаан армийн штабын байцаалтад Иркутск хотод байцааж байна]]
Барон фон Унгерн-Штернберг нь Оросын иргэний дайнд [[Цагаантны хөдөлгөөн|Цагааны тал]]д [[Атаман Семёнов]]ын удирдлаган доор [[Азийн морин дивиз|Харийн дивиз]]ийг (сүүлд [[Азийн морин дивиз]]) удирдан [[Байгал нуур]]ын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр [[Эрхүү|Эрхүү хотод]] хотод цагаантны эсрэг бослого гарч [[Александр Колчак|адмирал Колчак]] амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми [[ЧитаЧит хот]] руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн [[Дагуур]]ыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд орсон байсан Монголын нийслэл Их Хүрээг чөлөөлөхөөр хөдөлжээ.
 
Барон жанжин 1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илт давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болсон, тун удалгүй хоёр дахь дайралтыг 1920 оны 12-р сард харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон [[Хэрлэн гол]]ын зүг ухаржээ. Монгол, [[буриад]] цэргүүд, түвдийн зуутаар хүчээ дахин зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг өөрийн нэг мянга орчин цэргийн хүчээр хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд нийслэл Хүрээг эзлэн хятадын гамин цэргээс чөлөөлжээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг тусгай цэрэг явуулж хятадын гараас чөлөөлсөн ажээ.Барон жанжин Хүрээг довтлохын өмнөх шөнө Богд ууланд байгаа цэрэг бүрийг "нэг цэрэг гурван түүдэг гал түл" хэмээн тушааж Чингис хааны тулааны тактикийг хэрэглэн гамин цэрэгт тэднийг олон цэрэг бүсэлсэн мэт харагдуулж гамин цэргийн санаа сэтгэлийг унагааж сэтгэл зүйн дайн хийж ялж байжээ.