Каракалпакчууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
(Өөрчлөлт алга)

06:37, 20 Есдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Каракалпакчууд (каракалпакаар Qaraqalpaq, Qaraqalpaqlar; үгчлэн орч. „Хар Калпакчууд“: „Калпак“ хэмээx төв азийн уламжлалт өндөр хэлбэртэй малгайнаас үүдэлтэй)[1] нь Төв Азийн Түрэг үндэстэн бөгөөд одоогоор 550.000 орчим бий. Тэд хэлний хувьд Өмнөд Хасагуудтай маш ойр бөгөөд ихэнх нь суннитийн исламд хамаардаг.

Каракалпакийн үндэсний хувцастай хүүхдүүд морины уралдаанд

Нутаг орон

Каракалпакчуудын дийлэнх нь тэднээр нэрлэгдсэн Каракалпакистанд болон Узбекистанд амьдран суудаг. Цөөн хэсэг нь Хорезм ба Хорезмын эргэн тойрноор мөн түүнчлэн Ферганын хөндийгөөр суурьшин амьдарна. Казахстан, Туркменистанд ч бас цөөн тоогоор бий.

Эшлэл

  1. Heinz-Gerhard Zimpel: Lexikon der Weltbevölkerung, Artikel „Karakalpaken“, S. 259