Богд хааны Засгийн газар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
 
==Халхын хүрээний бүгд хэргийг түр эрхлэн шийтгэх газар==
1911 оны 11 дүгээр сард Халхын хүрээний хэргийг бүгд түр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж, [[Ханддорж]] зөвлөх түшмэл болсон. Халхын дөрвөн аймгаас цэрэг татахад Түшээт хан аймгийн жанжны хувьд Ханддоржийн харъяаны цэргүүд голлон цугларч, Хүрээнд сууж байсан Манжийн амбан Монгол хязгаараас зайлан явах тулган шаардах бичиг өгсөн байна.
 
==Шинэ Засгийн газар==
1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ. Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ. 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
 
Богд Жибзундамба хаан зарлиг буулгаж
 
Line 72 ⟶ 77:
 
 
Энэ мэтээр 27 ш тамга байгаагаас 23 дахь нь Халхын засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазарын тамгын дүрэм. Төр гэрэлтийн 4-р он 12 сард олгосон. Энэ тамгыг гуулиар цутган үйлджээ. /манж бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./
 
Line 83 ⟶ 87:
==Мал аж ахуй==
Богд хаант Монгол улсын Засгийн газар 1918 онд малын тооллого явуулсан нь тус оронд малын тоог илүү бодитойгоор тоймлох боломж олгосон байна. Оросын эрдэмтэн И.Майскийн тэмдэглэснээр Монголын малын тоо 1918 онд 12.7 сая, үүнээс адуу 1.5 сая, үхэр1.4 сая, тэмээ 300 мянга, хонь ямаа 9.5 сая байсан ажээ.
 
==Олноо Өргөгдсөн Монгол Улсын Нийгэм,эдийн засгийн байдалд гарсан өөрчлөлтүүд==
I. Ард түмний үндэсний ухамсар сэргэн дээшилж, улс орны улс төр, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх талаар олон янзын шинэ саналууд дэвшин гарч байсан байна. Тухайлбал:
Line 121 ⟶ 126:
Дэлхийн 1-р дайнд Орос, Хятад улсууд татагдан орж, Орос оронд Октябрийн хувьсгал гарч түүний нөлөө Монгол оронд янз бүрээр туссан. Энэ байдлыг Хятадын засгийн газар овжиноор ашиглан Монголыг большевикуудаас хамгаалах зорилгоор 1919 оны 07 сард Монголд 600 хятад цэрэг оруулсан. Энэ үед хүрээнд сууж байсан хятад сайд Чень-И Монголын автономит эрхийг устгахыг хичээж, төслийг боловсруулан 64 зүйлтэй дүрэм журмыг баталсан. Энэ нь монголд хятадын засаг захиргааг тогтооход чиглэгджээ.
Гадаад Монголын засгийн газар өөрсдийн хүсэлтээр автономит эрхээ цуцалж, Дундад Иргэн Улсын харъяанд оров гэжээ. Мөн гэрээнд Богдын цолыг хэвээр, 2 улс хамтран хурлаа хийж байх, төмөр зам байгуулах, ашигт малтмал боловсруулах зэрэгт хятадын тал бие даан шийдэх, ноёдын эрх ямбыг хэвээр үлдээх гэх мэтийг заасан.
 
1919 оны 10 сард генерал Сюй-Шу-Жан Хүрээнд ирж автономит эрхийг устгахыг шаардсанаар 1919.11.10-нд Богдын засгийн газар хуралдаж автномит эрхээ устгажээ. Улсын дээд хурал үүнийг дэмжиж, харин улсын доод хурлаас эсэргүүцэж байсан.
1919.11.22-нд Монголын автономийг устгасан тухай ёслол болж, төв ордны дунд Дундад Иргэн Улсын ерөнхийлөгчийн зургийг байрлуулж, Богд гэгээнийг уг зурганд 3 дахин сөгдүүлж, мөргүүлж, бусад ноёдыг бас мөргүүлж доромжилсон.