Хүрээний хэрэг шийтгэгч сайдын газар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
[[Манж Чин улс]]ын эрхшээлийн үеийн засаг захиргааны албан тушаал юм. Хүрээний сайд нь [[Халх]]ын зүүн хоёр аймгийн засаг захиргаа, цэргийн бэлтгэл, [[өртөө харуул]]ын алба, [[ЖибзундамбаЖавзандамба хутагт]]ыг харгалзах болон түүний шавийн хэргийг хамаарч, [[Оросын эзэнт гүрэн|Орос улс]]тай холбогдсон хязгаарын хэргийг хариуцсан Ар Монгол дахь Чин улсын засаг захиргааны гол байгууллага юм. 1758 онд [[Лувсандамбийдонми|II Богд Жубзундамба хутагт]] таалал төгссөний дараа Түшээт хан аймгийн туслагч жанжин Санжайдорж [[Хүрээ]]нд байж, Жибзундамба хутагт болон Оросын хил ба [[Түшээт хан аймаг|Түшээт хан]], [[Цэцэн хан аймаг]]т холбогдох цэрэг, засаг захиргааны эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв. Дараа нь 1765 онд [[Харчин]]ы ноёнХутуринга Халхын Хүрээнд томилогдож ирж, Түшээт хан аймгийн туслагч жанжин Санжайдоржийн гарт төвлөрөөд байсан эрх мэдлийг '''Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд''' хэмээх албан тушаалын хувьд шилжүүлж авахад, Манжийн хаан хэрэг шийтгэх '''захирлага тамга''' олгосноор Хүрээний сайдын газар байгуулагджээ. Манжийн төр [[Хүрээ]]н дэх засаг захиргаа хувийн харилцаанаас засаг захиргааны нэгж болж хувирах явц 1758-1805 он хүртэл урт удаан хугацаагаар үргэлжилжээ. Тийм учраас сайдын газрын орон, тоо, албаны хэрэглэлийг тогтоон баталж чадахгүй, Халхын түшээт хан аймгийн тушаалтай хавсарган 50 шахам жил болсон байна. 1805 онд Хүрээний сайд Юндэндорж Хүрээний сайдын газар нь Халхын Түшээт хан аймгийн тушаалаас ангид Түшээт хан, Цэцэн хан аймгийн засаг захиргаа, харуул, өртөө, Оросын хилийн хэрэг болон Жибзундамба хутагтыг харгалзах албан тушаал хэмээн тодорхойлж тусгайлан сайдын тамга, орон тоо, байр, хэрэгсэл, санхүүтэй байхаар төсөвлөн айлтгаж зөвшөөрүүлснээр Хүрээний сайдын газар хууль ёсны байгууллага, буюу засаг захиргааны нэгж болжээ. Хүрээний сайдын газар 1805 онд тогтоосон зохион байгуулалтаа Чин улсын эцэс хүртэл хэвээрээ байсан юм.<ref>[https://mongoltoli.mn/history/h/138 Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд]</ref>
 
==Холбоотой мэдээлэл==