Александр Сергеевич Пушкин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 6:
[[Файл:Alexander Puschkin.jpg|right|180px|Александр Пушкин]]
Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, язгууртан, ээжийнх нь өвөө [[Абрам Петровчи Ганнибал]] нь [[Их Пётр хаан]]д бэлэг болж очсон [[этиоп]] үндэстэн [[боол]] байлаа.
1733 Оны 5 сарын 26 төрсөн
 
Тэрээр [[Москва]]-д төрж, [[Петербург]]ийн орчмын [[Царское Село]] (одоогийн '''Пушкин хот''') тосгонд байрлах эзэн хааны лицейн сурагч байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, [[1820]] онд анхны [[найраглал]] болох "[[Руслан Людмила хоёр]]"-ыг бичжээ. 1811  онд Петербургийн Хаан сууринд нээгдсэн лицей  хэмээх  хаалттай сургуульд  авга  ах, нэлээд  нэрд  гарсан  шүлэгч Василий  Львович  Пушкин нь  аваачиж  оруулжээ. Тэнд  6 жил  суралцаж  ерөнхий боловсролыг бүрэн  эзэмших  ёстой аж. АС нэг  их  сайн сурдаггүй  боловч  яруу найрагт  их  дуртай, авъяастайг  нь багш  нар нь цөмөөр  хүлээн зөвшөөрсөн  байдаг. 1812 оны  дайн түүнд  эх оронч  сэтгэгдлийг  гүнзгий төрүүлсэн. Хэвлэгдэж уншигчдад  анх хүрсэн шүлэг  нь  1814 оны “Вестник Европы” сэтгүүлд хэвлэгдсэн “Шүлэгч  андаа” шүлэг  болой. 1815 онд шалгалтан дээр  “Хаан суурин  дахь  дуртгал”  шүлгээ уншиж, өвгөн Г.Державиныг догдлуулж  байв. 1817 онд лицей сургуулиа төгсөж Гадаад яамны  газар  ажиллахаар хуваарилагдсан. 1820 онд “Руслан, Людмила  хоёр”  гэдэг романтик  найраглалаа бичжээ.