Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 61:
===Нэгдүгээр үе===
[[Файл:Occupied_russian_tankist_1939_halhiin_gol.jpeg|thumb|Япончуудад олзлогдсон 11 танкын бригадын 24 батальоны танкчид . Халхын гол. 1939 он]]
5-р сарын 11-нд японы 300 явган цэрэг нисэх онгоцны тусламжтайгаар хилээс дотогш 20 км-т [[Хамар даваа]]н дахь хилийн заставтзазставт халдан довтолж 15 км-т дотогшлон цөмөрчээ. 1939 оны эхээр хил хязгаарыг зөрчих явдлыг улам идэвхижүүлж хилийн цаана цэрэг зэвсгийн хүчийг хуралдуулж тус улсын дархан хил хязгаарт ойрын хугацаанд довтлох гэж байгаа нь бүх талаар мэдэгдэн ирэв. Японы эзэрхэг түрэмгийчүүдийн цэрэг улс төрийн бодлого нь ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын газар нутгийг урьдаар эзлэн авч дайны талбар хийх гэж байжээ. үүнийг биелүүлэхийн тулд тавьсан стратегийн зорилго нь Монголын зүүн өнцөг Халхын голын Тамсагбулагаар довтолж улмаар Чойбалсан хотыг дайруулж гүнд нь давших байв. Энэ үүргийг биелүүлэхийн тулд Манжуурт байсан цэргийн ангиудын шилдэг хэсгээр бүрэлдсэн 6-р армийг байгуулж амь хүч ба техникийн талаар бүрэн ханаж "туршлагатай" гэж байсан генерал Камацубарагаар командлуулж тус улсад довтлох үүрэг тавьжээ. Монгол Зөвлөлтийн цэргийн бодлого нь дайсны төлөвлөгөөг илрүүлсний дараа тулалдаан үүсч болзошгүй газар хил хязгаарыг хамгаалах цэргийн ангиудад үүрэг тавьж хүчийг нэмэгдүүлэхийн хамт дайсныг бутцохиход хүрэлцэхүйц ангиудыг богино хугацаанд зохих чиглэлүүдэд хуралдуулах үүргийг тавьсан байна.
1939 оны 5-р сарын 11-нээс 31-нд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2600 цэргээр Номун хан, Бүрд овооны орчмоор болон Хайлаастын голын дагуу Монголын нутагт цөмрөн ороод Монгол Зөвлөлтийн багахан хүчинд цохигдож 400 гаруй цэрэг офицерыг алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс гарсан.Японы тал дахин довтлох төлөвлөгөөг 7 дугаар сарын эхээр товлож, Монгол-Зөвлөлтийн цэргийг хүчээ хуралдуулаагүй байхад давуу хүчээр дайрч нутгийн гүнд орохоор төлөвлөж явган цэргийн 7 дивиз, тусгай хороо, 2 танкийн хороо бүхий 8000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хүч хуримтлуулсан байв. Энэ үед Зөвлөлт-Монголын цэрэг ч хүч нэмэгдүүлж танкийн 1, хуягтын 3, буудлагын пулемётны 1 бригад, мотобуудлагын 2 хороо, МАХЦ-ийн 2 морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байв.Японы цэргийн нисэх хүчний 150-иад онгоц 1939 оны 6-р сарын 20-нд агаарын хил зөрчин ирж, Монгол-Зөвлөлтийн байрлаж байсан [[Хамар даваа]]г бөмбөгдөв. 6-р сарын 22-нд Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сүйджээ. Япончууд 6-р сарын 24-нд дахин 60 гаруй онгоцоор дайрсан ч 25 онгоцоо алджээ. 6-р сарын 26-ны өдөр Буйр нуурын орчимд Японы 60 шахам онгоц, манай сөнөөгч онгоцтой маш ширүүн тулалдаан хийсэн бөгөөд энэ 6 хоногийн хугацаанд Япончуудагаарын тулалдаанд 64 онгоцоо алдсан юм. Гэвч Япончууд 6-р сарын сүүлчээр Тамсагбулаг, Баянтүмэнийг олон онгоцоор бөмбөгдөж чадсан юм.