Морави: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
[[Бохем]], [[Чехийн Силез]]ийн хамтаар Чехийн уламжлалт гурван нутгийн нэг гэх ба нутгийн дорнод хагасыг эзлэн байна. Дундад зуунаас орчин үе буюу 1348-1918 оны хооронд Моравын нутаг нь ерөнхийдөө [[Бохемын вант улс|Бохемын вангийн]] мэдэлд доор, хааяа тусгаар тогтнох маягтай оршин тогтнож байжээ. Өргөн хүрээнд 1004-1806 онд [[Ариун Ромын эзэнт гүрэн]], 1804-1867 онд [[Австрийн эзэнт гүрэн]], 1867-1918 онд [[Австри-Унгарын эзэнт гүрэн]]д харьяалагдаж байв. 1918-1928 оны хооронд [[Чехословак]]ийг бүрдүүлсэн таван газрын нэг нь Морав байв. 1928 онд Чехийн Силезтэй нэгдэж [[Морав-Силез]] гэгдсэн.
 
1949 оны засаг захиргааны шинэчилсэн хуваариар Морав гэдэг нутаг задарч олон аймагмуж болжээ.
 
Уламжлалт Морав нутаг 1921 оны тоо бүртгэлээр 22,623 хавтгай дөрвөлжин километр нутагтай бөгөөд өнөөгийн [[Чех улс]]ын хүн амын 30% буюу 3 сая орчим хүн амьдран сууж байна. Хүн амын үндсэн хэсэг нь [[чех үндэстэн]]. 1945 оноос мэдэгдэхүйц их [[германчууд]] байсан.