"5 сарын 22"-ны өөр хувилбарууд

(202.126.89.31 (Яриа) хэрэглэгчийн 559609 засварыг цуцлах)
Tag: Undo
'''5 сарын 22''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 142 дахь ([[өндөр жил]] бол 143 дэх) өдөр юм. Мөн он дуустал 223 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 760 - Хейлигийн сүүлт одыг эртний судар бичигт 14 дэх удаагаа тэмдэглэв.
* 1200 - Нормандийн тулааныг дуусгах ач холбогдолтой Ла Гулегийн тунхаг бичигт Английн хаан Жон, Францын хаан II Филип нар гарын үсэг зуржээ.
* 1254 - Сербийн хаан I Стефан Урош Бүгд найрамдах Венец улстай энхийн гэрээ байгуулав.
* 1455 - Сарнайн дайн: Гэгээн Албанын эхний тулаан эхлэв. Уг тулаанд Йоркийн гүн Ричард ялалт байгуулан Английн хаан VI Хенриг баривчлан цагдан хорьжээ.
* 1629 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фердинанд, Данийн хаан IV Кристиан нар Любекийн гэрээнд гарын үсэг зурснаар 30 жилийн дайн эцэслэв.
* 1762 - Италийн Ром хотод алдарт Тревигийн усан оргилуур баригдаж, ашиглалтад оров.
* 1807 - АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аарон Баррыг дээд шүүхээс улс орноосоо урван тэрсэлсэн хэмээн яллажээ.
* 1826 - Биологийн шинжлэх ухаанд асар их өөрчлөлт оруулах ерөөлтэй Бийгл хөлөг анхны аялалдаа гарчээ.
* 1840 - Британийн засаг захиргаа Шинэ Өмнө Уэльсийн колонийн эрхийг цуцлав.
* 1848 - Мартиникийн арал боолчлолыг халжээ.
* 1849 - Ирээдүйн Ерөнхийлөгч Абрахам Линкольн угсардаг завь зохион бүтээж зохиогчийн эрх авжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчдийн түүхэнд зохиогчийн эрх авсан цор ганц тохиолдол юм.
* 1863 - АНУ-ын Иргэний дайн: Холбоотны хүч Хадсон боомтын бүслэлтээ эхэлжээ. 48 хоног үргэлжилсэн уг бүслэлт АНУ-ын цэргийн түүхэнд хамгийн урт бүслэлт болж бүртгэгдсэн түүхтэй.
* 1872 - Бүтээн байгуулалтын эрин үе: АНУ-ын Ерөнхийлөгч Улиссес С.Грант иргэний болон улс төрийн эрхийг шинэчлэн боловсруулсан хуулийн төслөө олон нийтэд танилцуулжээ.
* [[1900]] - Америкийн алдарт "Ассошейтэд Пресс" агентлаг Нью-Йорк хотноо байгуулагдав. Анхандаа ашгийн төлөө бус олон нийтийн хэвлэл байсан юм.
* [[1906]] - Алдарт Урайтын ахан дүүс "Нисдэг-Машин"-аараа зохиогчийн эрх авчээ. Энэ нь тэдний 821 393 дахь зохиогчийн эрх байсан юм
 
== Энэ өдөр төрөгсөд ==
1,248

edits