1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 257:
=== Есдүгээр сар ===
* Есдүгээр сарын 1 - Хаант Орос улс Санкт Петербург хотын нэрийг Петроград болгон өөрчлөв.
* Есдүгээр сарын 2 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Францын Моронвилльерс тосгоныг Германчууд булаанэ эзлэжээ.
** Дэлхийн I дайн: Японы 15,000-20,000 цэрэг Хятадын хойд хэсгийн Лонгкоу хотод газарджээ. Энэ нь Германы мэдэлд орших Цингтао аралтай ойрхон байсан бөгөөд олон хоногийн турш бүслэлтэд орсон байна.
** Их Британийн нийслэл Лондон хотод Дайны үеийн үзэл сурталын нууц хороо байгуулагдав. Уг хороонд Уиллиам Арчер, Артур Конан Дойл, Арнольд Беннетт, Жон Галсуорти, Томас Харди, Редярд Киплинг нарын зэрэг зохиолчид багтаж байсан гэдэг.
Мөр 267:
** Австралид холбооны сонгууль болж Австралийн хөдөлмөрийн нам ялалт байгуулж, олонх болжээ.
** Швед улсад тус жилд хоёр удаагаа сонгууль зохион байгуулагджээ.
* Есдүгээр сарын 7 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Турк улс Бельгид дайн зарлажээ.
* Есдүгээр сарын 8 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Британийн цэрэг Томас Хайгейтыг дайны цагийн үеэр дүрэм журам зөрчиж, эх орноосоо урвасан гэж үзэн цэргийн шүүхээр оруулан цаазаар авав.
* Есдүгээр сарын 9 - Марнийн тулаанд Германы арми ялагдал хүлээснээс шалтгаалан Германы зэвсэгт хүчний жанжин штабын дарга Хельмут фон Молтке үүрэгт ажлаасаа огцорчээ. Дайны дараа тэрээр эзэн хаандаа явуулсан захиандаа "Эрхэм дээдсээ, бид дайнд ялагдчихлаа" гэж уулга алдсан гэдэг.
** Австралийн арми Германы мэдэлд орших Шинэ Гвинейг булаан эзлэжээ.
Мөр 275:
** Баварын сэргээх зургаадугаар батальонд Адольф Гитлер татагдан, улмаар дайнд оролцсон байна.
* Есдүгээр сарын 11 - Равагийн тулаанд ялалт байгуулсан Оросын арми Австри-Унгарын 50,000 цэргийг хороож, 70,000 цэргийг шоронд хорив. Оросын талаас 60,000 цэрэг амиа алдсан баримт бий.
* Есдүгээр сарын 13 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Өмнөд Африкийн арми Германы мэдэлд орших Баруун-Өмнөд Африк одоогийн Намибийн цагдаагийн газарт халдан довтлов.
** Швед улсад болсон хоёр дахь удаагийн сонгуульд Социаль Демократ нам ялалт байгуулж олонх болжээ.
** АНУ-ын Вашингтон хотноо Ирландын үндсэрхэг үзэлтэн Рожер Кейсмент болон Германы дипломатч Франц фон Папен нар уулзаж дайнд хамтран оролцох талаар санал солилцов.
Мөр 283:
** Германы Шинэ Гвинейн захирагч Эдуард Хабер Австралийн зэвсэгт хүчинд бууж өгсөнөөр Герман улс хяналтаа алдав.
* Есдүгээр сарын 20 - Серби болон Итали улс Оттоманы эзэнт гүрэнд 10,000 цэргийн туслалцаа үзүүлжээ.
* Есдүгээр сарын 21 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Британийн цагдаагийн бие бүрэлдэхүүн Баруун-Өмнөд Африкийн Шукманссбург хотыг мэдэлдээ авав.
** Германы Шине Гвинейд байрлах Германы зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн Австралийн зэвсэгт хүчинд бууж өгсөн байна.
* Есдүгээр сарын 22 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Германы "U-9" бөмбөгдөгч онгоц Британийн тэнгисийн цэргийн "Абукир", "Кресси", "Хоог" хөлгүүдийг Хойд тэнгист бөмбөгдөв. Үүний улмаас 1,400 цэрэг амиа алджээ.
* Есдүгээр сарын 25 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Францын хоёрдугаар арми, Германы зургаадугаар армийн хооронд болсон Альбертийн тулаан эхлэв.
* Есдүгээр сарын 26 - АНУ-ын Холбооны худалдааны зөвлөл байгуулагджээ.
* Есдүгээр сарын 27 - Энэ өдөр Нийслэл Хүрээнээ орчин үеийн гэрэл цахилгаан тавьж, улмаар Цахилгаан гэрлийн газар байгуулах тухай дэс түшмэл Бавуудорж хэмээх хүн Дотоодын Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа бичиг өргөн илгээж байсан нь архивын шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
* Есдүгээр сарын 28 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Германы арми Антверп хотыг бөмбөгдөв.
 
=== Аравдугаар сар ===