1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б wikidata interwiki
Мөр 356:
* Арванхоёрдугаар сарын 7 - Ромын пап XV Бенедикт удахгүй тохиох зул сарын баярын үеэр галын шугаман дээр хэсэг хугацаанд гал зогсоохыг сөргөлдөгч талуудад уриаллаа. Тэрээр "Буун дуу нэг хором ч атугай намжиж, бурхадын дуулхыг тэд сонсог" гэж хэлсэн үгэндээ дурдсан байна.
** Алдарт жүжичгин Чарли Чаплин "Кистоун" студид сүүлийн киногоо туурвижээ. Түүний сүүлийн киног "Түүхээс өмнөх өнгөрсөн үе" гэдэг байжээ. "Кистоун" студид өнгөрөөсөн сүүлийн жилдээ Ч.Чаплин долоо хоногт 1,000 ам.долларын цалин авдаг байлаа.
* Арванхоёрдугаар сарын 8 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Фолклендын тулаан: Довтон Стардийгийн удирдсан Британийн тэнгисийн цэрэг Германы эзэн хааны тэнгисийн цэргийг Фолкленд аралд буулган авчээ.
* Арванхоёрдугаар сарын 10 - Шинэ Зеландад парламентын сонгууль болж ерөнхий сайд Уиллиам Массигийн Шинэчлэлийн нам ялалт байгуулжээ. Тус нам нийт сонгогчдын 84 хувийн саналаар олонх болсон байна.
* Арванхоёрдугаар сарын 11 - Бенито Муссолини Италийн фашист хөдөлгөөнийг байгуулжээ.
* Арванхоёрдугаар сарын 12 - АНу-ын зам тээврийн асуудал хариуцсан хороо байгуулагдаж, үндэсний хэмжээнд мөрдөгдөх замын стандарт, журмыг боловсруулж эхэлсэн байна.
* Арванхоёрдугаар сарын 13 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Австри-Унгарын эзэнт гүрэн Лимановагийн тулаанд Оросын цэргүүдийг буулган авав. Гэвч ялалт байгуулсан тал 12,000 цэргээ алдсан гэдэг. Харин ялагдал хүлээсэн Оросын эзэн хааны арми 30,000 цэргээ алдсан байна.
* Арванхоёрдугаар сарын 14 - Канадын Ванкуверын банк албан ёсоор дампуурчээ. 1910 онд байгуулагдсан тус банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас шалтгаалан хаалгаа барьсан нь энэ ажээ.
* Арванхоёрдугаар сарын 15 - Японы Кюшю арлын Мицүбиши Хожёо нүүрсний уурхай дэлбэрч 687 уурхайчин амиа алдав. Энэ нь Японы түүхэн дэх хамгийн хөнөөлтэй уурхайн осол байсан юм.
* Арванхоёрдугаар сарын 16 - Хиагmын хэлэлцээрт оролцож буй Монголын төлөөлөгчид монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолтой холбогдсон үндсэн гол асуудал дээр Орос, Хятадын төлөөлөгчидтэй тас зөрөн маргалдаж, тэдний санаа эрмэлзлэлийг эрс эсэргүүцэн тэмцсэн учир төлөөлөгчдийн тэргүүн Дашжавыг улс төрийн бодлогогүй, Ж.Дамдинсүрэнг даанч түрэмгий хэмээн Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн хэлэлцээрээс татахыг тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу тэднийг хэлэлцээний дундуур гэдрэг татаж, Монголын талын төлөөлөгчдийн тэргүүнээр Шүүх яамны дэд сайд ван Ширнэндамдинг томилсон байна.
** Арванхоёрдугаар сарын 16 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Германы эзэн хааны тэнгисийн цэрэг Английн хойд тэнгисийн боомтууд руу халдан довтлов. Халдлагын улмаас 137 хүн амиа алджээ.
** Колубарагийн тулаанд Сербичүүд ялалт байгуулах нь тодорхой болов. Энэ тулаанд сөргөлдөгч талуудын аль, аль нь ноцтой хохирол амссан билээ.
* Арванхоёрдугаар сарын 17 - Оттоманы эзэнт гүрэн, Герман, Болгарчууд хамтран ажиллах нууц гэрээ байгуулав.
* Арванхоёрдугаар сарын 18 - Египет улсад Британичууд хяналтаа тогтоов.
* Арванхоёрдугаар сарын 19 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Колубарагын тулаанд Сербийн арми Австри-Унгарын армийг ялжээ.
** Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас К.Ганди Английг оррхин гарч Энэтхэгийг зорив. Тэрээр Энэтхэг хүрэх замдаа Бенгал хэл сурсан байдаг.
* Арванхоёрдугаар сарын 20 - Японы нийслэл Токио хотот байрлах галт тэрэгний буудал ашиглалтад оржээ.
* Арванхоёрдугаар сарын 21 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Британийн нисэх хүчин Германыг анх удаа бөмбөгдөв.
* Арванхоёрдугаар сарын 24 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Герман болон Британийн цэргүүд Баруун фронтод зул сарыг тохиолдуулан түр хугацаанд галаа зогсоожээ.
** Германы нисэх хүчин Английн Довер хотыг бөмбөгдөв.
* Арванхоёрдугаар сарын 25 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Британийн цэргүүд Германы Кухавен боомт хотыг бөмбөгджээ. Гэвч Германы тал ноцтой хохирол амссангүй.
** Дэлхийн I дайн: Оттоманы цэргүүд Оросын мэдэлд байдаг Ардахан хотыг бүслэжээ. Уг бүслэлт нэг сар үргэлжилсэн юм.
Арванхоёрдугаар сарын 29 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Сарикамиш хотод Оттоманы эзэнт гүрэн 12,000 цэрэгтэйгээр дайрав. Хотыг хамгаалж байсан Оросын цэргүүд Оттоманы 6,000 цэргийг устгасан байна.
 
=== Цаг хугацаа нь тодорхойгүй ===