1916 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 143:
* Наймдугаар сарын 30 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Оттоманын эзэнт гүрэн Румынд дайн зарлажээ.
* Наймдугаар сарын 31 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Дайнд татагдан ороод удаагүй Румын улс Трансильван дахь хэд хэдэн хот, тосгодод хяналтаа тогтоолоо.
 
=== Есдүгээр сар ===
* Есдүгээр сарын 1 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Болгар улс Румынд дайн зарлав. Зарласан даруйдаа Добружа хотыг эзлэн авахаар цэрэг хөдөлгөжээ.
* Есдүгээр сарын 2 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Австри-Унгарын эзэнт гүрний мэдэлд байсан Орсова хотыг Румын улсын арми эзлэн авав.
* Есдүгээр сарын 3 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын улсын арми Австри-Унгарыг эзлэн түрэмгийлэхээр Ольт голыг гатлав.
* Есдүгээр сарын 4 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Британийн цэргийн хүч Францн Гульемон хотод хяналтаа тогтоов.
* Есдүгээр сарын 6 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Туртуциа хотыг хамгаалж байсан Румын улсын цэргүүд Болгарын армид бууж өгчээ.
* Есдүгээр сарын 7 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Болгарын гуравдугаар арми Добружа хотын төлөөх тулаанд Румын улсын армийг ялав. ингэснээр Өмнөд Добружа мужид хураад байсан Холбоотон гүрний хүчийг шахаж эхэлсэн юм.
* Есдүгээр сарын 8 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын улсын арми Болгарын Силистра боомтыг ноцтой сүйрүүлж улмаар бүсэлжээ.
* Есдүгээр сарын 19 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын-Оросын нэгдсэн цэргийн хүч Добружа хотод хяналтаа тогтоогоод байсан Болгарын гуравдугаар армийн эсрэг сөрөг довтолгоо хийжээ.
* Есдүгээр сарын 22 - I Абдулла бин аль-Хуссейнээр удирдуулсан Арабын цэргийн хүч Таиф хотын төлөө гурван сар тулалдсаны эцэст хяналтаа тогтоов.
* Есдүгээр сарын 23 - Америкийн алдарт Шевроле автомашины копмани Калифорни мужийн Оклэнд хотын Эльмхурст дүүрэгт машин үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулжээ.
* Есдүгээр сарын 26 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Сөргөлдөгч талуудыннэгдсэн хүч Трансильвани дахь Сибиу хотод хяналтаа тогтоохоор сөрөг дайралтад бэлтгэж эхэлжээ.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Морвалын тулааны үеэр Францын нэгдсэн хүч Комбле болон Гудекур тосгодод хяналтаа тогтоов.
* Есдүгээр сарын 29 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын улсын Хоёрдугаар арми Олтентиа хотын ойролцоо хуралдаад байсан Германы цэргийн хүчийг бут цохих довтолгооноо эхлүүлжээ.
 
=== Аравдугаар сар ===
* Аравдугаар сарын 1 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Транслойн тулаанд ялалт байгуулсан Британийн дөрөвдүгээр арми Ла Транслой тосгон бүрэн хяналтаа тогтоов.
* Аравдугаар сарын 6 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Македонийн Чрна голд болсон тулаанд амжилттай байсан Болгарын анги нэгтгэл Брод, Добровени, Скочивир тосгодыг эзлэн авчээ.
* Аравдугаар сарын 14 - Хаант Оросын Перм хотод Пермийн улсын их сургууль байгуулагдав.
* Аравдугаар сарын 16 - Филиппинд Сенатын танхим байгуулагдав. Ингэснээр хоёр танхимтай парламентын систем тогтсон билээ.
* Аравдугаар сарын 24 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Францын цэргийн хүч Дуамон боомт хотыг эргүүлэн мэдэлдээ авав.
* Аравдугаар сарын 25 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын хотын Константа хотын төлөөх тулаанд Сөргөлдөгч талын нэгдсэн хүч ялагдал хүлээжээ.
* Аравдугаар сарын 26 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы эзэн хааны цэргийн анги нэгтгэл Румын улсын Олтениа мужид хяналтаа тогтоов.
 
=== Арваннэгдүгээр сар ===
* Арваннэгдүгээр сарын 1 - Хаант Оросын Төрийн Думын нэгдсэн хуралдааны үеэр Үндсэн хуульт ардчилсан намын дарга Павель Милюков Ерөнхий сайд Борис Стюрмерийг "Тэнэглэл эсвэл төрөөсөө урваж байгаа хэрэг" гэж баримталж буй бодлогыг нь эрс шүүмжилжээ. Удалгүй Борис Стюрмер үүрэгт ажлаасаа огцорсон билээ.
* Арваннэгдүгээр сарын 7 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Вүүдроу Уилсон ялалт байгуулах нь тодорхой болжээ.
* Арваннэгдүгээр сарын 10 - Хаант Оросын Ерөнхий сайд Борис Стюрмер үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. II Николай хаан Ерөнхий сайдын суудалд Александер Треповыг тохоон томилсон байна.
* Арваннэгдүгээр сарын 15 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Таргу Жиу хотын төлөө тулалдаж байсан Румын улсын анги нэгтгэл Германы армид бууж өгчээ.
* Арваннэгдүгээр сарын 20 - Энэтхэгийн Шударга ёсны нам байгуулагдав.
* Арваннэгдүгээр сарын 21 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Сөргөлдөгч талуудын нэгдсэн хүч Румын улсын нийслэл Бухарест хотыг эзлэхээр Дунай мөрөнг гатлан цэрэг хөдөлгөжээ.
* Арваннэгдүгээр сарын 27 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын улсын нийслэлийг эзлүүлэхээр Сөргөлдөгч талуудын нэгдсэн арми Август фон Макенсенээр удирдуулсан 250 цэргийг Бухарест хот руу хөдөлгөсөн байна. Румын улсын анги нэгтгэл 150 мянган цэргийн хүчээр нийслэл хотоо хамгаалсан юм.
* Арваннэгдүгээр сарын 29 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Францын цэргийн хүч Болгарын Корче, Албаниа хотуудыг эзлэв.
* Арваннэгдүгээр сарын 30 - АНУ-д Газрын теннисний холбоо байгуулагджээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===
* Арванхоёрдугаар сарын 1 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Канадын Засгийн газар фронтод тулалдаж буй цэргүүд дээр нэмж 500 мянган цэрэг дайны фронт руу илгээхээр болжээ.
* Арванхоёрдугаар сарын 5 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдсон Вүүдроу Уилсон АНУ-ын 64 дэх хуралдааныг нээн албан ёсоор үг хэлэв.
** Их Британийн Ерөнхий сайд Х.Х.Аскит албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ. Түүний орыг Дайны асуудал эрхэлсэн сайд Лойд Жорж залгахаар болсон байна.
* Арванхоёрдугаар сарын 6 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы эзэн хааны арми Румын улсын нийслэл Бухарест хотыг булаан эзлэв. Тулааны үеэр Румын улсын армийн 40 гаруй хувь нь сүйдсэн билээ.
* Арванхоёрдугаар сарын 11 - Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон Лойд Жорж Засгийн газрын дэргэд Дайны түр зөвлөл байгуулахаар болжээ.
* Арванхоёрдугаар сарын 16 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Францын арми бүтэн жил гаруйн хугацаанд тулалдсаны эцэст газраар дөрвөн салаа цэрэг илгээн Вашерроль, Лувемон хотуудад хяналтаа тогтоов.
* Арванхоёрдугаар сарын 18 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Бүтэн жил хагас үргэлжилсэн тулаан Францын ялалтаар өндөрлөжээ.
* Арванхоёрдугаар сарын 22 - Данийн Засгийн газар Данийн Өрнө Энэтхэг арлыг АНУ-ын Засаг захиргаанд 25 сая ам.доллароор шилжүүлэх шийд гаргав. АНУ-ын Засаг захиргаанд шилжсэнийхээ дараахан АНУ-ын Виржнийн арлууд болж нэрээ өөрчилсөн билээ.
* Арванхоёрдугаар сарын 26 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы эзэн хааны тэнгисийн цэрэг Хаант Оросын Петроград хотыг бөмбөгдөхөөр агаарын хөрөг хөөргөсөн боловч цаг агаарын таарамжгүй нөхцөлийн улмаас бүтэлгүйтжээ.
* Арванхоёрдугаар сарын 27 - Тоголенд буюу одоогийн Того улс Британи, Францын тусгай захиргааны бүс нутаг болжээ.
** Оросын хаан II Николай Александер Треповыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн Николай Голицыныг Ерөнхий сайдын суудалд томилов.
* Арванхоёрдугаар сарын 29 - Алдарт зохиолч Жеймс Жойс өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн "Залуу уран бүтээлчийн хөрөг" зохиолоо хэвлүүлжээ.
* Арванхоёрдугаар сарын 30 - Оросын үзмэрч Григорий Распутин Петроград хотноо Феликс Юсуповын гарт амиа алджээ.
 
== Энэ онд төрөгсөд ==