"1916 он"-ны өөр хувилбарууд

** Английн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкиен Английн Уорвик хотод хуримлав.
* Гуравдугаар сарын 30 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээд Монтриал Канадианс баг өрсөлдөгч Портленд Рөүзбадсыг таван тоглолтын цувралд 3-2-оор тэргүүлэн аваргалав.
* Гуравдугаар сарын 31 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы нисэх хүчний долоон зеппелин Лондон хотыг бөмбөгдөх даалгавараа биелүүлэхээр "мордов". Гэвч хоёр нь хөдөлгүүрийн доголдлын улмаас осолдон, үлдсэнийг нь Английн цэргүүд бөмбөгдөн сөнөөжээ.
 
=== Дөрөвдүгээр сар ===
* Дөрөвдүгээр сарын 1 - Бельгийн иргэн 23 настай Габриеллэ Петитийг Германы цэргийн хээрийн шүүхээр оруулан буудан хороов. Түүнийг Британийн талд тагнуулын мэдээ өгсөн хэргээр ийнхүү буудан хороосон байна. [[Дэлхийн нэгдүгээр дайн]]ы дараа тэрээр Үндэсний баатар болсон билээ.
* Дөрөвдүгээр сарын 4 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердуны тулаан: Францын арми дайны фронтод тулалдаж буй цэргүүдэд тусламж хүрүүлэв. Хоёр талын ширүүн тулаан дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн юм.
* Дөрөвдүгээр сарын 8 - Англи-Египетийн хамтарсан цэргийн хүч Суданы Абиад хотыг эзлэв.
* Дөрөвдүгээр сарын 10 - Америкийн мэргэжлийн гольфийн холбоо (PGA) байгуулагдав. Холбоог анхлан байгуулсан 35 эрхэм тэр өдрөө Ерөнхийлөгчөөр Роберт Уайтыг тохоон томилжээ.
* Дөрөвдүгээр сарын 11 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердуны тулаан: Дүамон болон Воу хотод хяналтаа тогтоосон Германы армийн эсрэг сөрөг довтолгоо хийв.
* Дөрөвдүгээр сарын 14 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы эзэн хааны арми Эргийн дээд командлалыг байгуулав. Германы хойд эрэгт Холбоотны арми халдан довтлох тактик баримталсантай холбоотойгоор энэ командлалын газрыг байгуулжээ.
* Дөрөвдүгээр сарын 15 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Хаант Оросын цэрэг Туркийн Трабзон боомтыг 2.5 сарын хугацаанд бүсэлсний эцэст Оттоманы Эзэнт гүрний цэргүүд орхин явжээ.
** АНУ-д Багш нарын холбоо Чикаго хотод албан ёсоор байгуулагдаж, анхны Ерөнхийлөгчөөр нь Маргарет Хейли сонгогджээ.
* Дөрөвдүгээр сарын 16 - Мексикийн хувьсгалын тэргүүн Амадор Сальазар, ойрын түнш Эмиллиано Запата нар Тлатизапан хотод болсон тулааны үеэр амь насаа алдав.
* Дөрөвдүгээр сарын 19 - Канадын Альберта муж эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
* Дөрөвдүгээр сарын 25 - Сиамын хаан Важиравудын шийдвэрээр Тайландын хөлбөмбөгийн холбоо байгуулагдав. Эзэн хааны ивээл дэр Хааны цом тэмцээн зохион байгуулахаар болжээ.
* Дөрөвдүгээр сарын 27 - Австри-Унгарын эзэнт гүрний ханхүү Леопольд Клемент зургаан сарын өмнө аван гэмтлийнхээ улмаас нас барав.
*
 
== Энэ онд төрөгсөд ==
1,255

edits