Манжийн эсрэг монголчуудын тэмцэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[17-р зуун]]д [[Айсингиоро]] овгийн [[Нурхач]] [[жүрчид]]ийг нэгтгэн 1616 онд хожмын [[Алтан]] буюу [[Жин улс]], [[манж]]аар [[Амага айшин гүрүн улс]]ыг байгуулж [[хаан]] хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа [[“долоон өшил гомдол”]] гээчийг зарлан [[хятад]]ын [[Мин улс]]ын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай байлдаанаар [[Ляодун]]гийг эзэлж 1625 онд [[Мүгдэн]]г эзлэн [[нийслэл]] хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр [[эдийн засаг]] [[хүн хүчний нөөц]]өөр хүчирхэгжин [[Монгол]]той шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед [[Монголчууд]] хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхайч Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн язгууртнуудаа монголтой [[худ ураг]] болгон дээр дурдсанчлан монгол бичгийг авч хэрэглэсэн байна. 1624 онд [[зүүн монгол]]ын [[Харчин]], [[Дөрвөд]], [[Жалайд]], [[Горлос]] аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий [[бага хаан]] [[Лигдэн]] тэргүүтэй [[ноёд язгууртнууд]] эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд [[Найман]], [[Бааран]], [[Онниуд]], [[Горлос]] аймгууд манжид дагав.
1630 онд [[Хорчин]], [[Түмэд]], [[Юншээбүү]], [[Ордос]], [[Авга]] зэрэг аймгууд, 1631 онд манж нар [[Харчин]], [[Асуд]], [[Найман]], [[Жаруд]], аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд [[Цахар]]т цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. Лигдэн [[Хөх нуур]]т зугтан ирж [[халх]]ын [[Цогт хунтайж]]ийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ.
1646 онд [[Сөнөд]]ийн [[Тэнгис]] хэмээгч манжийг эсэргүүцэн босч [[албат иргэд]]ээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв.
[[Oйрад Монгол]] [[Галдан хаан]]ы [[засаглал]] дор хүчирхэгжин “[[Зүүнгарын хаант улс]]” хэмээгдсэн [[ойрад монгол]] 1640 оны [[“Дөчин дөрвөн хоёрын их цааз”]]-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй [[Хөх нуур]], [[дорнод Тургестан]], [[Хами]], [[Турфан]], [[Кашгар]], [[Яркенд]], [[Сайрам хот]], [[Ферганы хөндий]], [[Бухар]], [[Самарканд хот]]ууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон [[орос]]той худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд [[цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого]] хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. [[Халх ойрдын дайн]]д халхууд ялагдан зугтаж [[Чуулалт хаалган]] хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин [[Улхын гол]]д Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд [[Долнуурын чуулган]]д халхын 4 аймгийн ноёд [[Манж чин улс]]ад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг [[Тэрэлжийн зуун модон]]д байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар [[Цэвээнравдан]] тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай.