Монгол Ардын Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
[[Зураг:12468-1.jpg|thumb|right|250px|МАН-ын төв байр - Тусгаар тогтнолын ордон]]
'''Монгол Ардын Нам''' (Товчлол: '''МАН''') [[1921]] оны [[3 сарын 1]]-нд байгуулагдсан, [[Монгол Улс|Монголын]] хамгийн том улс төрийн ууган хүчин юм. 1920 оны 1-р сарын 5-нд болсон хоёр бүлгэмийн хуралдаанаар дан гагц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олох замыг нээгдүүлэн соёрх хэмээх үгийг хадагт сүүгээр бичиж, Хүрээний улаан сахиусанд өргөн, зорьсон хэрэгтээ няцалт буцалтгүй зүтгэхээр тангараг тавьсанаар Монгол Ардын Намын анхын суурь бүрэлдэн тогтсон.
 
==Түүх==
[[Зураг:MAN_logo.jpg|thumb|right|250px|Монгол Ардын Намын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна. ]]
Үндэсний засаг төрөө сэргээхээр хүчээ нэгтгэсэн Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн нэгэн байгууллага болж, тус байгууллагын нэрийн өмнөөс ОК(б)Н-ын Сибирийн товчоо, Зөвлөлт засгийн газартай хэлэлцээр хийж тусламж авсан билээ. 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болсон зөвлөлгөөнөөр удирдах байгууллага-Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар улс төрийн намын шинжийг бүрнээ олжээ. МАН, АТЗГ эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн шинэчлэлийн үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй. 1924 оноос тус намын дэргэд олон улсын коммжнист хөдөлгөөний байгууллага - Коминтерний төлөөлөгч суух болж, үндэстний ардчилсан үзлийг баримталсан МАН 1925 онд мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, нэрийг МАХН болгон өөрчилжээ.
 
МАХН нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм төрөө шинэчлэн хөгжүүлэх их үйлсийг удирдаж, улс үндэстнээ орчин үеийн соёл иргэншилд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Үүний хамт нийгмийг удирдан чиглүүлэгч хүчний хувьд түүхийн тодорхой үед гадаад, дотоод ээдрээтэй нөхцөл байдлын улмаас Монгол оронд гарсан сөрөг үйл явдлууд, нийгмийг хэт үзэл сурталжуулах, нийгмийн гишүүдийг үзэл бодлоор хяхан хавчих үйл ажиллагаанаас ангид байсангүй.
 
Монгол улс түүхэн сонголтын заагт ирсэн 1980-аад оны дундаас МАХН нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эхлүүлж, ардчилсан үйл явцыг эргэлт буцалтгүй болгосон улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагыг хүлээн авсан юм.1990 оны 3 дугаар сард эрх баригч МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, БНМАУ-ын Үндсэн хуулийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт нам” гэсэн заалтаас татгалзсанаар улс төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх өргөн бололцоог нээж өгчээ.
 
МАХН-ын Онц их хурлаар намын үзэл баримтлал, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр дүрмээ өөрчлөн шинэчилж, 2003 онд Социалист Интерний бүрэн эрхт гишүүнээр элсэв. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI их хурлаас “...Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн зарлаж, МОНГОЛ АРДЫН НАМ нэрийг сэргээжээ.<ref>[https://mongoltoli.mn/history/h/852 Монгол ардын нам]</ref>
 
==Монгол Ардын Намын далбаа==
Line 87 ⟶ 96:
* [[Социализм]]
* [[Монгол Улс]]
 
==Эшлэл==
{{Reflist}}
 
== Гадны холбоос ==
*[http://www.nam.mn Албан ёсны сайт]
 
[[Ангилал:Монгол ардын нам| ]]