Тэс сум (Увс): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
байгалийн чацаргана
Мөр 1:
Ургамалжилт Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
{{Нутаг
 
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
 
Агробиологийн сургууль
 
Балчингийн Дорждэрэм
 
Увс аймгийн Тэс сумын “Тэсийн голын чацаргана” –ны тархалт, нутгийн хэлбэрүүдийг судалсан дүн
 
Мэргэжлийн индекс:
 
Е 620802
 
Жимс, ногооны агрономийн чиглэлээр
 
магистрын зэрэг горилсон бүтээл
 
Улаанбаатар хот
 
2009 он
 
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:…….……….Б.Нинж /Доктор (Ph.D), проф./
 
Албан ёсны шүүмжлэгч:…………………………………Г.Очирбат /Доктор (Sc.D), проф       ./
 
Магистрын зэрэг горилох бүтээлийг 2009 оны 2-р сарын 23-ны өдөр 14 цагт Агрономийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хамгаалав.
 
Зөвлөлийн нарийн бичгийн дарга:……………………Л.Батмөнх / Доктор (Ph.D), проф./
 
Хөдөө аж ахуйн сургуулийн Агробиологийн сургуулийн Е620802  Агрономийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2009 оны 2-р сарын 23-ны өдрийн хурлаар магистрант Балчин овогтой Дорждэрэмийн “Увс аймгийн Тэс сумын “Тэсийн голын чацаргана” –ны тархалт, нутгийн хэлбэрүүдийг судалсан дүн” сэдэвт бүтээлийг хэлэлцэж батлав.
 
Хамгаалуулах зөвлөлийн дарга:     ……………………….Б.Насандулам
 
/ Доктор (Ph.D), дэд проф/
 
 
 
           Хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга:…………………..Ж.Магсар
 
/Доктор (Ph.D), дэд проф./
 
Зөвлөлийн нарийн бичгийн дарга:……………………Л.Батмөнх
 
/Доктор (Ph.D), проф./
 
Гишүүд:                                  О.Мөнхжаргал /Доктор (Ph.D), дэд проф./
 
                                                           А.Чойжамц /Доктор (Ph.D), проф./
 
                                               Б.Нинж /Доктор (Ph.D), проф/
 
                                               Б.Дорж /Доктор (Sc.D), проф/
 
                                               Ж.Ганболд /Доктор (Ph.D)/
 
                                               Б.Одгэрэл /Доктор (Ph.D)/
 
'''Гарчиг'''
 
'''Оршил'''.......................................................2 '''Нэгдүгээр бүлэг: Судалгааны ажлын үндэслэл зорилго,зорилт шинэлэг тал,ач холбогдол'''
 
1.1.Судалгааны ажлын үндэслэл......................................…..3
 
1.2.Судалгааны зорилго,зорилт.........................................4
 
1.3. Судалгааны ажлын шинэлэг тал,ач холбогдол ..........................4
 
'''Хоёрдугаар бүлэг:  Хэвлэлийн тойм'''
 
2.1. Гадаад улсуудад болон манай оронд хийгдсэн судалгааны
 
ажилын  тойм ........................................................5-8
 
'''Гуравдугаар бүлэг: Судалгааны  объект, арга зүй'''
 
3.1. Судалгааны объект............................................9-10
 
3.2.  Судалгаа явуулсан бүс нутгийн хөрс,цаг уурын онцлог.............11-15
 
3.3.  Судалгааны арга зүй...........................................16-17
 
'''Дөрөвдүгээр бүлэг:Судалгааны үр дүн'''
 
4.1. Хөрсний  агрохимийн шинжилгээний үр дүн......................…..18
 
4.2. Тэс сумын Чацарганы байгалийн шугуйн нөөц тогтоох судалгааны
 
үр дүн................................... ........... ........... . 19-21 
 
4.3. Тэсийн голын чацарганы төгөлийн эр, эм бутны харьцаа болон
 
насжилтыг тогтоосон дүн..........................… . . . .........21-28
 
4.3.1. Чацарганы нутгийн хэлбэрүүдийг илрүүлэх судалгааны үр дүн
 
4.3.2.Чацарганы жимсний гадаад байдалын үзүүлэлтийг харьцуулсан дүн................ ................ ................ .............29-35
 
4.4.Жимсний биохимийн судалгааны үр дүн...........................35-37
 
4.5.Чацарганы үзэгдэл зүйн ажиглалт судалгааны үр дүн................37-39
 
4.6.Ургацын судалгаа түүний үр дүн..................................39-42
 
Дүгнэлт...........................................................43-44
 
Ашигласан хэвлэлийн жагсаалт .....................................45-46
 
Хавсралт..........................................................47-70
 
'''ОРШИЛ'''
 
 
 
  Чацаргана нь түүхэн хөгжлийнхөө явцад  манай орны хөрс,уур амьсгал,экосистемд сайн зохицсон,удамшлийн  өндөр чадавхи бүхий чухал ач холбогдолтой жимсгэний нэг юм.
 
    Яшилдуу чацаргана төрөл зүйлийнхээ хувьд хэзээ ч давтагдашгүй  удамшлийн баялаг мэдээлэлийг  агуулсан хүнс, эмчилгээний болон гоо сайхны ач холбогдол бүхий үнэт ургамал юм.
 
    Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн зэрэгцээ нийгмийн тогтвортой хөгжлийг дагаад олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ургамалын гаралтай эмийн зүйлийн эрэлт хэрэгцээ улам ихсэж ялангуяа биологийн идэвхит экологийн цэвэр бүтээгдэхүүн нэн тэргүүнд шаардагдах боллоо. Сүүлийн жилүүдэд чацарганы хэрэгцээ түргэн өсч түүнийг олон хэлбэрээр ашиглах болсон хэдий ч ашиглахын хэрээр байгалийн нөөцийг нь арвижуулах асуудал хоцорч түүний улмаас байгалийн нөөц буурсаар байна .
 
Ийнхүү байгальд ургаж буй чацаргана нь гадаад орчины тохиромжгүй нөлөөнд автан нөхөн төлжих сэргэн ургах чадвар нь муудахын зэрэгцээ,төгөл дэх эр бутны эзлэх хэмжээ давамгайлж, жил өнжиж жимсэлдэг зэрэг шалтгаанаар ургац нь буурч байна. Үүний зэрэгцээ,ган, хуурайшилт,цөлжилт,хэт халалт,болон хүний зохисгүй үйл ажиллагаа зэрэг олон хүчин  зүйлүүд байгалийн чацарганы нөөцийг хомсдуулж байна.
 
 
'''Нэгдүгээр бүлэг: Судалгааны ажлын үндэслэл,'''
 
'''зорилго, зорилт:'''
 
    1.1Судалгааны ажлын үндэслэл: Чацаргана нь (Hippophae) жигдийн овгийн чацарганы (rhamnoides)  төрөлд багтдаг, найрлагандаа А,Е,С,В1,В2, РР,Р  зэрэг хүний биед чухал хэрэгцээт амин дэмүүд агуулахаас гадна жимсэндээ эмчилгээний чанартай тос,нүүрс ус,органик хүчилүүдийг агуулдаг байгалийн үнэт түүхий эд юм .
 
    Тийм ч учраас чацаргана нь витаминт бэлдмэл гаргаж авах гол эх үүсвэр болдог бөгөөд  үйлдвэрлэлийн нөхцөлд түүнээс олон төрлийн өвчин намдаах, бодисын солилцоог идэвхжүүлэх, эд эсийг нөхөн төлжүүлэх,  зүрх судасны өвчин, ходоодны  улайлт шархлааг эрүүлжүүлэх,бие организим дахь туяаны (гар утас, компьютер,телевизор зэргээс үүсэх цацраг идэвхит туяа) цацраг идэвхийг саармагжуулах антиоксидант үйлчилгээтэй тосыг ялган авдаг .
 
  Дээрхи бүх шинжүүд нь чацарганы биологийн үнэт чанарыг илтгэдэг бөгөөд тэдгээр чанарыг ашиглан үр жимсийг нь бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэх нь аж ахуйн болон үйлвэрлэлийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай ажлыг нэг юм. Сүүлийн үед чацарганы жимсийг үйлдвэрийн аргаар боловсруулж эмчилгээний чухал ач холбогдолтой онцгой чанарын тос болон хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсноор чацарганыг  үржүүлж, таримал талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэргээс гадна байгалийн зэрлэг чацарганы тархалт нөөцийг  нэмэгдүүлэх, түүнийг  хамгаалах, зөв зохистой ашиглах талаар анхаарал хандуулах нь нэн чухал болоод байна. 
 
  Сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа цаг уурын дулааралт,  цөлжилтийн улмаас манай орны байгалийн хур тундасны унах хэмжээ багасч хуурайшилт явагдаж энэ нь ургамлын аймагт улам бүр нөлөөлсөөр байна.  Тухайлбал :  Их нууруудын хотгорт олон жил дараалан ган, болж ус чийгийн хангамж муудсанаас чацарганы шугуй хатаж, тархалт нь улам бүр хумигдаж байна. Нөгөө талаар  чацарганы тархалт, нөөц бүтцэд хүний үйл ажиллагаа, усны үер,түймэр зэрэг нь улам бүр нэрмээс болж чацарганы тархалтыг хязгаарлаж, нөөцийг бараг ховордох   хэмжээнд хүргээд байна. Урьд өмнө нь их хэмжээний талбайд тархаж ихээхэн нөөцтэй байсан Тэсийн голын чацаргана, одоо эрс багасч бараг устах аюулд хүрээд байгаа   нь бидний судалгааны  ажлын үндэслэл болж байна.
 
    1.2 Судалгааны ажлын зорилго, зорилт : Бид Увс аймгийн Тэс сумын Тэсийн голын дагуух байгалийн зэрлэг чацарганы тархалтыг,тогтоож,  нутгийн хэлбэрүүдийг илрүүлэх зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:
 
* Чацарганы  шугуйн нийт талбайн  хэмжээг тогтоох
* Чацарганы эзлэх цэвэр талбайн хэмжээг тогтоох
* Чацарганы нутгийн хэлбэрүүдийг олж илрүүлэх
 
    1.3 Судалгааны ажлын шинэлэг тал ач холбогдол: Монгол орны чацарганы төгөлийн эзэлж байгаа нийт талбайн 45%,чацарганаар хучигдсан талбайн 54%- нь манай судалгааны овъект болох Увс аймгийн Тэс сумын нутагт оршдог болохыг манай улсын эрдэмтэдийн олон удаагийн судалгаанууд харуулж байна.
 
  Хэдий ийм төрлийн судалгаа урьд нь хийгдэж байсан боловч(1974)сүүлийн 10-20 жилд ардчилал зах зээлийн эдийн засагт шилжсэний нөлөө, мөн дэлхийн цаг уурын өөрчлөлт дулааралт гэх мэт олон хүчин зүйлүүдээс хамааран дээрх хэмжээндээ байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа  юм.
 
  Тэс сумын зэрлэг чацарганы тархалт хэлбэрийн талаархи бидний энэ судалгаа сүүлийн 20 гаруй жилд  тус сумын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хамгийн шинэлэг  судалгаа бөгөөд Тэс сумын байгаль орчины талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм.
 
   Мөн нутгийн чацарганыг үржүүлэх, тарималжуулах, өөрийн орны сорт гаргах ажилд чацарганы олон хэлбэр, тэдгээрийн тархалт, нөөцийг тогтоож ашиглах нь маш чухал  юм. Энэ судалгааг хийснээр Тэсийн голын нутгийн чацарганыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авахад гол тулгуур  болох юм. 
 
 
'''Хоёрдугаар бүлэг: Хэвлэлийн тойм'''
 
2.1 Сэдэвийн судлагдсан байдал: Чацаргана нь одоогоос 15-25 сая жилийн өмнө өнөөгийн Монгол оронд хамгийн анх үүсч бий болсон эрт галавын реликт ургамал юм. Чацаргана нь одоогоор Төв ази, Eвроп, Хойд Америкт тархан ургаж байна. Чацаргана нь жигдийн овогт хамаарах (Elaegnaceae)биологийн 3-н зүйлтэй гэж  үздэг бөгөөд  Эдгээр нь:
 
* Бургас навчит чацаргана-H.salicifolia D.Don. Энэ зүйл Хятад, Бутан, Балба, Энэтхэг, Пакистаны Кашмирт ургадаг, Гимилайн унаган ургамал.
* Төвд чацаргана-H.tibetana schlecht. Энэ зүйл Хятад, Энэтхэг, Балбад 2700-5300метр өндөр уулын хээр, голын эрэгт ургана.
* Яшилдуу чацаргана-H.rhamnoides Linn. Энэ зүйл ганцаараа Ази, Европод өргөн тархалттай боловч дэлхэц нутаг нь хоорондоо алслагдан тасархайтаж голдуу Гималай, Кавказ, Карпат, Альп бусад уулархаг нутгийн гол мөрний хөндий мөн далай тэнгисийн эрэг гэх мэт экологийн эрс ялгаатай нөхцөлүүдэд Хятадын зүүн хойд нутгаас Английн зүүн хойд эрэг хүртлэх Евроазийн зарим  нутагт нарийн зурвас, болон алаг цоог байдалтай тархдаг байна. Яшилдуу чацаргана нь аж ахуйн ашигаар бусдаас давуу тармилжих ирээдүйтэй, ган хүйтэнд тэсвэртэй. Азийн ихэнх нутгаар тархсан модлог хэлбэрээр ургадаг өсөлт сайтай 1,5-18 метр хүртэл өндөр ургадаг, гэрэлд дуртай, 30-40 жилийн настай хамгийн дээд тал нь 80 жилийн настай болохыг эрдэмтэд тогтоосон байна. (Е.Е.Лисеев, Ж.И.Гатин 1956).
 
Эдгээр нь газар орны алслагдсан байдал,ургаж буй орчины нөлөөнөөс шалтгаалж 3-4 доод зүйлд хуваагдна.
 
1949 онд Яковлов-Сибиряк ЗХУ-д тархсан чацарганыг Сибирийн,казахстаны, Узбекстаны, Кавказын гэж 4 доод зүйл ангилжээ.
 
1963 онд Ж.И.Гатин Алтайн,Сияны,Байгалын цаад талын гэж 3 –н янз зүйл бологжээ.
 
Эдгээр нь титэмлэлт,мөчрийн байрлалт , өргөсний хэмжээ ба ургац, жимсний хэлбэр хэмжээ,биохимийн үзүүлэлтүүдээрээ ялгаатай байдаг. Чацаргана   нь байгальд харилцан чөлөөтэй  тоос хүртэлцэхээс гадна үндэсний шижмээр үржин олширч чаддаг онцлогтой ургамал юм.  
 
   Манай орны байгалийн жимс жимсгэний ургамалуудын дотороос чацаргана нь гол байр суурийг эзлэх бөгөөд зэрлэг чацарганыг судлах ажил манай оронд  1960-аад оноос хийгдэж эхэлсэн байна.
 
   Манай орны байгалийн чацарганы талаар гадаад дотоодын эрдэмтэд олон арван судалгаа шинжилгээний  ажлуудыг  хийж багагүй үр дүнд хүрсэн байна.
 
   Байгалийн чацарганыг зохистой ашиглах, хамгаалах биологийн үндэслэлийг боловсоруулах,нөөцийг тогтоох экологи, биологийн суурь судалгаа хийгдэж эхэлсэний анхдагч нь проф Ц.Жамсрангийн хийсэн  (Умард Монголын байгалийн чацарганы судалгаа ) /1971/ юм .
 
 Гэвч манай орны экологи, газар зүйн эрс ялгаатай голуудад ялангуяа Баруун Монголын цөл, цөлөрхөг хээрийн популяциудад хүрч очиж судалж амжаагүй, экотипийн талаар Барууны орнуудад хийгдсэн шинэхэн үр дүнгүүд урьдах судалгаанд тусгагдаж чадаагүй, ялангуяа яг энэ үед 1971 онд Финляндын судлаач Русс Евроазийн байгалийн зэрлэг чацаргана дотроос Монголика гэсэн дэд зүйлийг онцлон гаргаж ирсэн нь сонирхол татаж байсан.
 
   Түүнчлэн Монгол Оросын хамтарсан билогийн экспедиц, Монголын ой зохион байгуулах  экспедицийн судалгаанаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын орчмоос эхлэн Булган аймгийн Уньт сум /хуучнаар / хүртэл Сэлэнгэ мөрний эрэг дагуу, мөн аймгийн Шаамар суманд: Орхон голын эрэг дагуу, бургас, Өрөл долоогоны  шугуйн захаар, Завхан аймгийн Баян уул сумын Хос, Зайгал голуудаас эхлэн Увс аймгийн Тэс сумын Увс нуур хүртэл, Тэс голын эрэг дагаж, мөн Завхан аймгийн Завхан, Борх, Буянт, Богд голын эрэг, Монгол элс, Увс аймгийн Баруунтурууны Хангилцгийн гол , Боршоо, Торхилог, Сагил, Бөх мөрөн голуудын эрэг, Баян-Өлгий аймгийн Булган, Цагаангол,  Их хавцал болон Ховд голын эрэг дагуу Ховд аймгийн Мянгад сумын Хар ус нуур хүртэл,  Ховд аймгийн Булган сумын төвийн орчмоос эхлэн өмнөд хил хүртэл, Булган голын эрэг дагуу тохиолддог. Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Тэс голын Хар үзүүр, Цагаан-Үүр сумын Үүрийн голын эрэг, Улаанбаатрын орчимд Туул голын хөндий, Баянхонгор, Говь-алтай аймгуудад, Алтайн нурууны зарим салбаруудад ховордуу тохиолддог. Чацаргана Сэлэнгэ аймгийн Зүүн-бүрэн, Завхан аймгийн Баян уул,  Алдархаан сум, Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуй, Увс аймгийн Давст, Сагил, Тэс, Бөхмөрөн, Ховд аймгийн Мянгад сум, Баян-өлгий аймгийн Алтан цөгц сум  гэх мэтээр Монгол ороны нутаг дэвсгэрт 29150га-газарт  тархсан нөөцийг нь  Доржготов, Зданевич,(1974) нар   урьдчилан гаргаж тухайн бүс нутгуудын чацарганы тархцыг харуулсан олон арван зураглалуудыг гаргажээ. Монгол улсад байгалийн чацарганы нутгийн  хэлбэрийг сонгох ажил 1970 аад оны дунд үеээс эрчимтэй явагдаж Их нууруудын  хотгорт Б.Лааган 5,Ховдын Булганд Б. Боролзой , Г. Баточир нар 5- 10 ,Л.Пагам Орхон Сэлэнгийн нөхцөлд 3 хэлбэрийг тус тус сонгон тарималжуулжээ .
 
   Монгол ороны чацарганы хэлбэрийг Оросын эрдэмтэн Комаров.В.Л ,А.А Юнатов болон манай ороны судлаачид тодорхойлсон байна. Энэ судалгаандаа чацарганы түүхий эдийн чанарыг газарзүй цаг уурын онцлог нөхцөлүүдтэй холбож дүгнэснээр тарималжуулах нутагшуулах  болон хүнсний бүтээгдэхүүн хийх технологи боловсруулах асуудалд үндсэлсэн байна .
 
  Чацарганы тархалт биологийн онцлогийг ШУА, МУИС, ШУТИС, УГТЭШХ, Шаамар,Улаангом, Ховдын Булганы эрдэм шинжилгээний станц зэрэг нэлээд олон газар сонирхон судалж тодорхой үр дүн гаргажээ. Үүний дотроос Улаангомын ЭШСтанцад Б.Лааган (1981) Улаангом, Тэс, Чандмань зэрэг сортуудыг анх Монгол орны байгалийн зэрлэг чацарганыг селекцийн эх материалд ашиглан гаргасан байна.  
 
   Тийм ч учраас Монгол орны хэмжээнд чацарганы байгалийн популяциудын шинж төлөвийг бүх нутгуудад нэгжин үзэж, эдгээр популяциудын бүтэц, хувьсал, шинж тэмдэгийн полиморфизм, хэрэглээ болон селекцийн ач холбогдолтой нутгийн шилмэл хэлбэрүүдийг илрүүлэх, зөвлөмж болгох, тос бусад нөөц бодисын динамик өөрчлөлт, экотипүүдийг ялгаж, гарал үүсэл түүхийг түүхэн хөгжлийн асуудалтай нь холбох, Монгол чацаргана нь Ази, Европын бусад зүйл, дэд зүйлээс ямар шинж чанраараа илүү үнэлэгдэх вэ? байгалийн чацарганыг үнэт генфонд, селекцийн эх материал, түүхий эдийн нэмэлт эх үүсвэрийн хувьд сайжруулах хамгаалах, нөхөн сэргээх биологийн үндэслэл боловсруулах гэх мэт өргөн судалгааг доктор (Sc.D) проф Ц.Цэндээхүү удаа дараа /1976-1978, 1985-1995/ онуудад явуулж дараах үр дүнд хүрчээ .
 
    Ховд  аймгийн Булган голд  3 , Ховд аймгийн Эрдэнэбүрэн Ховд  голд 3, Завхан аймгийн Дөрвөлжин сум  Завхан голын Жирмийн бургас , Хар бут орчимд 3, Завхан аймгийн Алдархаан монгол элс орчим 1 ,  Завхан аймгийн Алдархаан Борх гол ,Гүнзгий орчим 4,  Завхан аймгийн Улиастай  Богд-Чигэстэй орчим 4, Завхан аймгийн Тэс Баян Тэс суманд Тэсийн голд 2 , Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн Сэлэнгийн хөндийд 3 ,Төв аймгийн Батсүмбэрт тарьсан нутгийн 3 хэлбэр Увс аймгийн Тэс сум Тэсийн голд 3,хэлбэр байна гэж тогтоосон ба Тэс сумын Тэсийн гол орчимд :Жимс том 0,40г жинтэй ,улаан өнгөтэй ,гонзойвтор хэлбэртэй тослог харьцангуй бага /18,9%/:, Жимс нь оройтож боловсордог ,томруун ,шар ,бөөрөнхий жимстэй:,Жимс нь бортгон хэлбэртэй ,улбар шар ,жимсний масс , тослог, дунд зэрэг гэсэн 3 хэлбэр тус тус , тогтоосон байна.
 
   Монгол орны байгалийн Монголика чацаргана Ази Европын алаг цоог тархалттай төгөл шугуйн өчүүхэн хэсэг нь боловч жимсэнд тослог нь илүү, ган хүйтэнд тэсвэртэй, экологийн дасан зохицох шинжээр илүү, үүсэл гарлын голомт нутагт байгаа удамших хувьслын генийн сангаар арвин, үүгээрээ Чацарганыг цааш сайжруулахад үнлэгдэх стратегийн ач холбогдолтой байгалийн үнэт нөөц мөн гэдгийг олон жилийн судалгаа харуулсан юм. (Ц.Цэндээхүү 2005)
 
  Байгалийн чацарганы зэрэгцээ чацарганы таримал цэцэрлэг байгуулах,  үржүүлэх, механикжуулах, жимсний  биохимийн найрлагыг тодорхойлох болон бүтээгдэхүүний технологийн туршилт судалгааг (Б.Лааган /1970,1976,1986/, Б.Бадгаа /1966 1984/, Жамьянсан /1971, 1973/,  Ч.Авдай /1975/,  Цэвэгмэд /1987/, Чимэд-очир  /1993/, Балган /1993/, Б.Нинж. Л.Пагма /1996/ Ө.Жүүпрэлмаа /2005/ ) нарын зэрэг эрдэмтэд эрчимтэй хийж үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсээр  байна.
 
'''Гуравдугаар бүлэг: Судалгааны объект, арга зүй'''
 
3,1 Судалгааны  объект: Бид Увс аймгийн Тэсийн голын чацарганыг  судалгааныхаа объект болгон авлаа.  
 
  Чацаргана: Чацарганы биологи морфологийн онцлог: Яшилдуу чацаргана нь жигдийн(Elaegnaceae) овог (Hippophae ) төрөл (H-rhamnoides Iinn) зүйлд багтана. Шаравтар  хүрэн эсвэл хүрэндүү ногоон өнгийн холтос бүхий 2-7 м \10\   өндөр олон салаа иш бүхий  сөөг ургамал юм. Нахианы хайрс цацраг, үстэй учраас эхлээд мөнгөлөг бор өнгөтэй, богиноссон нахиа нь 2-7 см урт өргөсөөр төгсөнө. Навчис нь иш мөчрөөс цувран гарсан шугаман буюу шугаман ланцет хэлбэртэй, бүтэн ирмэгтэй, 2-8 мм өргөн, навчны өвөр тал бараандуу ногоон, ар тал нь цагаан хайрстай учир ялимгүй шаравтар буюу мөнгөлөг цайвар өнгөтэй харагдана.
 
    Нэг бэлэгт цэцэг бүхий хоёр гэрт ургамал юм. Дохиурт цэцгүүд нь богино түрүү баг цэцэг үүсгэх бөгөөд цэцгийн шадар эрхтэн зуйвандуу дугуй саланги хоёр хэлтэснээс тогтоно. Үр боловсруулах орон нэг үүртэй, ил үрэвч бүхий, богино баганаас тогтоно. Жимс нь бөмбөлөг хэлбэртэй, эсвэл зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй 6-10 мм урт,4-6мм өргөн, алтлаг шар,эсвэл улаавтар шар өнгөтэй, шүүсэрхэг, тансаг үнэртэй, эхүүндүү гашуун амттай, уртавтар, өндөг хэлбэртэй, 1000 үрийн жин 12-13,2 гр. Чацаргана 5-6 сард навчилхаас өмнө цэцэглэнэ. Жимс нь их төлөв 8-р сарын сүүлчээр боловсорч гүйцэх бөгөөд өвлийн турш мөчрөөс үл унана.
 
  Чацарганы тархалт:  Чацаргана Ази тивд Кавказ, Тяньшань, Зүүн Сибирь, Тува, Бага Ази, Иран, Гимлайн нуруу, Хятадын баруун хэсэг, Монгол орон, Европт, ЗХУ (хуучин нэрээр) Европын хэсэг, Балканы хойг зэрэг газруудад ургана. Монгол оронд Сэлэнгэ, Булган, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудаар голлон тархах бөгөөд Говь-Алтай, Хөвсгөл, Төв аймгуудад ховор тохиолддог. Их төлөв элсэрхэг хайргадуу хөрстэй, дулаан газруудыг дагаж, гол  горхины эрэг түүний ойролцоо хаяа, чийгэрхэг ам хавцалд ургадаг. Ялангуяа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын орчимоос эхлэн Булган аймгийн Уньт сум хүртэл Сэлэнгэ мөрний эрэг дагуу, мөн аймгийн Шаамар суманд: Орхон голын эрэг дагуу, бургас, Өрөл долоолгоны шугуйн захаар, Завхан аймгийн Баян уул сумын Хос, Зайгал, голуудаас эхлэн Увс аймгийн Тэс сумын Увс нуур хүртэл, Тэс голын эрэг дагаж, мөн Завхан аймгийн Завхан, Борх, Буянт, Богд голын эрэг, Монгол элс, Увс аймгийн Баруунтурууны Хангилцагийн гол, Боршоо, Торхилог, Сагил, Бөх мөрөн голуудын эрэг, Баян-Өлгий аймгийн Булган, Цагаангол,  Их хавцал болон Ховд голын эрэг дагуу Ховд аймгийн Мянгад сумын Хар уснуур хүртэл,  Ховд аймгийн Булган сумын төвийн орчмоос эхлэн өмнөд хил хүртэл, Булган голын эрэг дагуу тохиолддог. Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Тэс голын Хар үзүүр, Цагаан-Үүр сумын Үүрийн голын эрэг, Улаанбаатрын орчимд Туул голын хөндий, Баянхонгор, Говь-алтай аймгуудад, Алтайн нурууны зарим салбаруудад ховордуу тохиолддог. Чацаргана Сэлэнгэ аймгийн Зүүн-бүрэн, Завхан аймгийн Баян уул,  Алдархаан сум, Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуй, Увс аймгийн Давст, Сагил, Тэс, Бөхмөрөн, Ховд аймгийн Мянгат сум, Баян-өлгий аймгийн Алтан цөгц сум зэрэг нутгуудад багагүй нөөцтэй байсан боловч сүүлийн жилүүдэд  нөөц нь ихээр хорогдож байгаа нь  ажиглагдаж байгаа тул нөөцийг нарийн тодорхойлж, жил бүр бэлтгэгдэх жимсний хэмжээг тогтоох , улмаар хамгаалах шаардлагатай байна.
 
'''3.2 Судалгаа явуулсан бүс нутгийн хөрс цаг уурын онцлог :'''
 
     Судалгааны ажилыг Хангайн нурууны хойт төгсгөл, Их нууруудын хотгорын завсрын шинж чанартай   бүсэд орших Увс  аймгийн Тэс сумын нутагт Тэс\Их гол \, Хошт эрэг, Үхэг, Жирээг, Хар усны голуудын сав дагуу далайн түвшнээс дээш 754-916 метр өндөрт хойт өргөргийн 50<sup>0</sup>29<sup>|</sup>13<sup>||</sup> - 50<sup>0</sup>35<sup>|</sup>24<sup>||</sup>, зүүн уртрагийн 93<sup>0</sup>01<sup>|</sup>00<sup>||</sup> - 93<sup>0</sup>17<sup>|</sup>00<sup>||</sup> -ын хооронд нийт 4546 га талбайд явуулсан. Тэс сум нь  аймгийн төв Улаангомоос 160 км, Улаанбаатар хотоос 1650 км алслагдсан баруун хойд талаараа Увс нуур, Давст сумтай зүүн хойт талаараа ОХУ –ын Тува улстай зүүн, зүүн урьд  талаараа Зүүнговь, Наранбулаг, Малчин сумуудтай хиллэн 326,7 мянган га газар нутагтай, үүнээс тариалан эрхэлж болох 360 га, хадлангийн талбай 6700 га, бэлчээрийн талбай 319,1мянган га газарыг эзлэн оршдог.
 
Уур амьсгалын хувьд эрс тэс, өвөл нь хэт хүйтэн,зун нь аагим халуун, нутаг дэвсгэр дээрээ өндөр уул нуруу үгүй ч гэсэн хил залгаа нутгуудаараа өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн циклон болон эсрэг циклон зонхилдог. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа харьцангуй  урт 10-р сарын сүүлчээр цас орж 4 –р сарын 1 хүртэл хүйтний эрч төдий л буурдаггүй хүйтний туйл 1 –р сард 56 хэм,  халууны туйл нь 7 –р сарын сүүлчээр 46 хэм, олон жилийн дунджаар жилд 150-250 мм тундастай, үүний  ихэнх нь 7,8 –р  сард ундаг.
 
Судалгаа явуулсан газрын хөрс нь говь хээрийн завсрын бүсийн цайвар хүрэн хөрс бөгөөд хар хүрэн хөрсийг бодвол үе давхрага бүртээ үйрмэг чулуулаг агуулсан, ялзмагт үеийн зузаан нь 12-25 см, хужир марзтай, ялзмагт үеийн давхрага нь нягтран өрөмтөх янзтай, алювин хурдас, нугийн татам, говийн бор,  ойн чандруулаг саарал, хэв шинжтэй хөрс зонхилоно. Голуудын хөндийгөөр хус, улиас, бургас зэргээс тогтсон ой модтой  түүний дотор чацаргана,долоогоно, зэдгэнэ, хад, нохойн хошуу, өлөн өвс, суль, хулс, зэгс, агь таана, хөмөөл, бударгана, нарийн өвс, хялгана, зэрэгцэн ургадаг  нутаг юм.
 
'''1.Ургамал ургалтын үеийн агаарын температурын үзүүлэлт'''
 
'''/Тэс, <sup>0</sup>С /                          (2008 он)'''
{| class="wikitable"
| rowspan="2" |Дд
| rowspan="2" |Онууд
| colspan="7" |Сарууд
|-
|4
|5
|6
|7
|8
|9
|10
|-
|1
|Олон жилийн дундаж
|<nowiki>-0,8</nowiki>
|13,4
|20,2
|21,1
|19,4
|12,0
|0,8
|-
|2
|2008 он
|6,1
|13,8
|18,8
|23,7
|19,6
|12,8
|0,3
|-
|3
|Зөрүү
|5,3
|0,4
|<nowiki>-1,4</nowiki>
|2,6
|0,2
|0,8
|0,5
|}
'''Зураг-1. Увс аймгийн Тэс сумын агаарын температурын өөрчлөлт,/<sup>О</sup>С'''/
 
     Дээрхи хүснэгт  зургаас    харахад 6-р сард ОЖД –аас 1,4<sup>0</sup>С сэрүүн  байсан байна хавар 4 –р сарын агаарын температурын дундаж 6,1<sup>0</sup>С болж байгаа нь ОЖД-аас 5,3<sup>0</sup>С дулаан болсон нь энэ жилийн хувьд ургамал ургалт болон хаврын сэргэн ургалтанд таатай нөлөө үзүүлж байна. 6 р сард ОЖД аас арай бага байгаа нь ургамалын аьдралтанд сөргөөр нөлөөлөх талтай ч хасах температурын нөлөө бага байгаа учир тиймч хүчтэй нөлөөлөх боломжгүй юм.
 
 
 
  Ургамлын ургалтын хугацаанд унах хур тунадасны хэмжээ ургамлын өсөлт хөгжилтэнд чухал нөлөөтэй юм. 2008 онд  ургамал ургалтын хугацаанд  нийт 108,9 мм тунадас унасан нь ОЖД-\204мм\ аас даруй 95,1 мм-ээр бага байна.( хүснэгт-2)     
 
'''2. Ургамал ургалтын хугацааны'''
 
'''хур тунадасны хэмжээ /Тэс, мм/2008'''
{| class="wikitable"
| rowspan="2" |Дд
| rowspan="2" |Онууд
| colspan="7" |Сарууд
| rowspan="2" |Нийлбэр
|-
|4
|5
|6
|7
|8
|9
|10
|-
|1
|Олон жилийн дундаж
|13
|11
|29
|78
|37
|24
|12
|204
|-
|2
|2008 он
|6,4
|19,6
|21,1
|14,6
|23,3
|23,6
|0,3
|108,9
|-
|3
|Зөрүү
|<nowiki>-6,6</nowiki>
|8,6
|<nowiki>-7,9</nowiki>
|<nowiki>-63,4</nowiki>
|<nowiki>-13,7</nowiki>
|<nowiki>-0,4</nowiki>
|<nowiki>-11,7</nowiki>
|95,1
|}
Судалгаа явуулсан хугацаа болон 2008 оны хур тунадасны хэмжээг олон жилийн хур тунадасны хэмжээтэй харьцуулан үзэхэд 4,6,8,10-р сард  хэмжээ яльгүй  бага, 9 –р сард   ойролцоо, 5-р сард арай ахиу  байна. Харин ургамалд  ус чийг ихээр шаардагддаг 7- р сард ОЖД-аас 63,4 мм- ээр бага байна  / зураг-2/ Ийнхүү хур  тунадасны   унах хэмжээ жилээс жилд багассаар байгаа нь бэлчээр тэжээлийн ургамал ой мод  бүгд гандаж хуурайшихад хамгийн гол хүчин зүйл болоод байна.
 
'''Зураг-2   2008 оны ургамал ургалтын хугацааны'''
 
'''хур тунадасны хэмжээ /Тэс, мм\'''
 
 
 
  Мөн энэ нь голын усны түвшин доошилж байгаад шууд нөлөөлж байж болзошгүй юм Иймд дараах мэдээг Ус цаг уурын хүрээлэнгээс  авч хавсаргав. Эндээс үзэхэд Тэсийн голын усны хэмжээ хамгийн их нь 1995 онд 387 см байсан бол хамгийн бага нь 2007 онд 282см нийт 105 см ээр багассан үзүүлэлт гарч байна. Энэ нь сүүлийн жилүүдийн ган хуурайшилт мөн үүнтэй уялдан голын дагуухи мод бут хүний буруутай үйл ажилгаанаас болж устаж цөөрч байгаатай холбоотой гэж үзэж байна.
 
'''Зураг-3.Тэс голын усны дундаж түвшин дулааны улиралд'''
 
'''\сүүлийн 20 жилд см ээр \'''
 
Хамгийн халуун сар нь 7 –р сар байгаа бөгөөд  энэ үед агаарт хуримтлагдах үүлний хэмжээ сийрэг мөн ургамалын нөмрөг  бага тачир сийрэг зэрэг  нь нарны цацраг хөрсөнд  шууд шингэн орж хөрсний тепературыг нэмэгдүүлэх  гол нөхцөл болж байна.4- р сараас 10 –р сар хүртэл хөрсний дундаж дулаан  нэмэх температуртай байгаа(хүснэгт-3) нь ургамалын амьдралт хавар эрт эхлэхэд таатай нөхцөл болж байгаа боловч 2 талаараа уулаар хүрээлэгдсэн томоохон голын хөндий нутаг тул хаврын хавсарга салхи ихтэйгээс хамааран хөрсний  теператур тогтмол биш байдаг. Мөн өвлийн цагт унах тунадасны хэмжээ харьцангуй бага учир хаврын чийг дутмаг бөгөөд өвөлдөө эрс хүйтэн тул  хөрсний хөлдөх гүн арай ахиу байна.
 
'''3.Ургамал ургалтын хугацааны хөрсний температурын'''
 
'''үзүүлэлт /Тэс,С/ ОЖд'''
{| class="wikitable"
|№
|Сарууд
|4
|5
|6
|7
|8
|9
|10
|-
|1
|Хөрсний дундаж температур
|5
|20,4
|30,2
|32
|25,2
|15,5
|1,5
|-
|2
|Хөрсний хамгийн их температур
|42
|60
|62
|62
|57
|46
|31
|-
|3
|Хөрсний хамгийн бага температур
|<nowiki>-32</nowiki>
|<nowiki>-13</nowiki>
|<nowiki>-1</nowiki>
|<nowiki>-1</nowiki>
|<nowiki>-8</nowiki>
|<nowiki>-6</nowiki>
|<nowiki>-22</nowiki>
|}
'''3.3 Судалгааны арга зүй:'''
 
  Судалгааны ажлыг Мерси Кор-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Увс аймаг дахь салбарын  санхүүжилтээр  АБС ын эрдмийн зөвлөлийн 2008 оны 1-р сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж баталсан «Увс аймгийн Тэс сумын “Тэсийн голын“  чацарганы тархалт нутгийн   хэлбэрүүдийг илрүүлэх   судалгааны арга зүй »-н дагуу явуулав.
 
# Чацаргана ургаж байгаа хөрс ус чийг болон механик бүрэлдэхүүнээрээ бусад газраа төлөөлхүйц 2 цэгээс хөрсний дээж авч дараах үзүүлэлтүүдийг тодорхойллоо 
 
·        Ялзмагийг Тюрины аргаар
 
·        PH-ыг Потинциаметрийн аргаар
 
·        Хөдөлгөөнт фосфорыг Мачигины аргаар
 
·        K-ыг дөлт фотометрийн аргаар
 
·        Хялбар уусах азотыг Тюрин каннонковын аргаар
 
·        Механик бүрэлдэхүүнийг Качинскыйн аргаар
 
·        Давсжилтыг кальциметрийн аргаар 
 
# Судалгааны ажлын явцад Тэс сумын чацарганы тархалт, нөөцийг нийт 79 цэгт зонхилон тархсныг тогтоож тус бүрийн эзлэх талбайн хэмжээг алхаа метр ашиглан тогтоов.
# эр эм бутны харьцааг нүдэн баримжаагаар тогтоов.
# төгөлийн насыг ишний салаалалт түүний тахирмагыг тоолоод дээр нь 3-4 жил нэмж тогтоосон ба навчит модны насны ангилалаар 1-10 настай 10-20 настай гэж 2 ангилж дотор нь жимлэх байдлаар нь 1-4настай залуу, 4-8настай анх жимсэлж байгаа идэр,8-12настай эрчимтэй жимсэлж арвин ургац өгдөг үе,13- дээш ургац нь буурч хөгшрөх үе гэж 4-н дэд ангид хуваалаа.
# Тэс сумын нутагт байгаа чацарганы  нутгийн хэлбэрүүдийг /модны өндөр,мөчирийн нэг жилийн өсөлт, өргөсний урт, мөчрийн өргөсний нягт жимсний биохимийн үзүүлэлтүүд, жимсний хэлбэр, хэмжээ,100 ширхэг жимсний жин, өнгө, амт,/ гэх  мэт үзүүлэлтүүдийг үндэслэн   тогтоолоо.
#* Модны өндрийг хэлбэр тус бүрийн 5- хүртэл бутны шилбэний угаас мөчрийн үзүүр хүртэл  хэмжиж тогтоосон.
#* Нэг наст мөчирийн өсөлтийг цэг тус бүрт 1-5 удаагийн хэмжилтээр тогтоов.
#* Өргөсний  уртыг ердийн шугам ашиглан 100 аас доошгүй өргөсөнд  хэлбэр тус бүр дээр тодорхойлов.
#* Мөчрийн өргөсний нягтыг нүдэн баримжаагаар
#* Жимсний хэлбэрийг ургамал таних бичиг ашиглан тогтооно.
#* 100 ширхэг жимсний жинг хэлбэр тус бүрийн хэд хэдэн дундаж дээжээс 100 ширхэг боловсорч гүйцсэн жимсийг аналитк жин дээр жигнэж тогтоолоо.
#* Жимсний амт өнгийг өөрийн үнэлгээгээр 
#* Жимсний биохимийн үзүүлэлтийг лабораторийн шинжилгээний түгээмэл аргуудыг ашиглан хуурай бодис, тос, сахар, хүчиллэг, витамин С, витамин А –ийн хэмжээг тодорхойлов.
 
6. Чацарганы ургалтын хугацаанд   үзэгдэл зүйн ажиглалтыг нүдэн баримжаагаар хийж гүйцэтгэв.  Тархалтын зураглалыг 1:100 000 масштабтай газрын зураг дээр гаргаж, тойрог тус бүрийн бичиглэл хийв.
 
Чацарганы хэлбэр дүрсийг тодорхойлж GPS-ийн байрлалаар авч тэмдэглэв.
 
    Нутгийн иргэдийг судалгаанд татан оролцуулж, тэднээс мэдээлэл авч судалгаанд ашиглав.Судалгааны явцад фото зураг авч баримтжуулав .
 
'''Дөрөвдүгээр бүлэг: Судалгааны ажлын үр дүн'''
 
'''4.1.Хөрсний  агрохимийн шинжилгээний үр дүн'''
 
    Тус сумын хөрсний ихэнх нь хайрганцар элсэрхэг хөрс бөгөөд голын сав дагуух хөрс нь хөнгөн шавранцар элсэнцэр бөгөөд бид судалгаандаа төлөөлж болох хоёр цэгээс дээж авч ХААИС-ийн АБС ийн  хөрс агро химийн итгэмжлэгдсэн лабраторт шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжилгээний дүнг доор (хүснэгт 4) харуулав. 
 
'''4. Хөрсний агрохимийн  үзүүлэлтүүд'''
{| class="wikitable"
| rowspan="2" |Дээж авсан газар
| rowspan="2" |Механик бүрэлдэхүүн
| rowspan="2" |Дээж авсан
 
гүн см
| rowspan="2" |PH
| rowspan="2" |СО<sub>2</sub>%
| rowspan="2" |Ялзмаг %
| rowspan="2" |Давсжилт %
| colspan="3" |100 ГР \мг
|-
|NО<sub>3</sub>
|P<sub>2</sub>O<sub>5</sub>
|K<sub>2</sub>O
|-
| rowspan="3" |Гуталтын мухар
| rowspan="3" |Хөнгөн  шавранцар
|0-20
|8,0
|7,7
|3,06
|1,65
|197
|1,5
|14
|-
|20-40
|7,42
|7,1
|2,16
|0,56
|154
|1,3
|10
|-
|40-60
|7,69
|6,9
|1,87
|0,46
|85
|0,8
|6
|-
| rowspan="3" |Хар хүрээ
| rowspan="3" |Хөнгөн  шавранцар
|0-20
|7,71
|7,2
|3,24
|1,86
|186
|1,3
|13
|-
|20-40
|7,21
|6,7
|2,45
|1,50
|155
|1,0
|7
|-
|40-60
|7,5
|7,1
|1,18
|0,82
|74,7
|0,8
|8
|}
Хүснэгтээс харахад хөрсний үе давхарга доошлох тусам элсэрхэг үе давхаргатай сул шүлтлэг урвалын орчинтой болж давсны агууламж буурч байгаа нь гүний ус доороосоо капиляр нүх сүвээр дээш өргөгдөн замдаа байсан карбонатын үлдэцүүдийг өргөн  гаргаж  ирсэнтэй холбоотой гэж үзэж байна.Давсны агууламж нь ахиу байгаагаас үзэхэд тухайн хөрсөн дахь карбонатын давсны агууламж болон нитратын давсны агууламж их байгаатай хамаатай байж болзошгүй юм.  Проф Д.Доржготовын тодорхойлсноор  Монгол орны хөрсний ялзмагийн агууламж нь хар шороон хөрсөнд 5,0-10,0 хувь, хар хүрэн хөрсөнд 3,0-5,0 хувь, хүрэн хөрсөнд 2,0-3,0 хувь, цайвар хүрэн хөрсөнд 1,5-2,0 хувийн ялзмаг агуулагддаг байна. Эндээс үзэхэд манай судалгаа явуулсан газрын хөрсний  ялзмагийн агууламж нь дунджаар 2,3 хувь байгаа учир говь хээрийн  цайвар хүрэн хэв шинжийн хөрс учир  тухайн хөрснийхөө хувьд сайн гэсэн ангилалд багтаж болох юм гэж үзсэн.Ургамал ургалтанд чухал байр суурь эзлэх шим тэжээлийн бодис болох p<sub>2</sub>o<sub>5</sub> болон k<sub>2</sub>o ын хэмжээ харьцангуй бага байна.
 
'''4.2. Тэс сумын Чацарганы байгалын шугуйн'''
 
'''нөөц тогтоох судалгааны үр дүн'''
 
Тэс сумын нутагт байгаа нийт чацарганы ерөнхий шугуйн хэмжээ болон цэвэр чацарганы эзлэх талбайн хэмжээг Тэсийн голын таван салаа болох Их гол ,Үхэг,Жирээг ,Хар ус ,Хошт эргийн ,голуудын хөндийгөөр явж гол тус бүрээр тогтоож түүний хэлбэрүүдийн онцлог шинжийг тодруулан (хүснэгт-5)  бичив. 
 
'''5.Тэс сумын Чацарганы байгалийн шугуйн нөөц /2008 /'''
{| class="wikitable"
|№
|Голын нэр
|Шугуйн ерөнхий талбай га
|Үүнээс цэвэр чацарганы эзлэх талбай  га
|Уг талбайд байгаа чацарганы онцлог шинж тэмдэг
|-
|1
|Их гол
|1860
|1227
|Шар,улбар шар өнгөтэй, бөөрөнхий жижиг жимстэй, исгэлэн амттай, нийт бутны 50 орчим % нь 4-8  настай, 40 орчим % нь эм бут,  
|-
|2
|Үхэг гол
|1668
|1005
|Жимс нь улбар шар, цайвар шар  өнгөтэй, зууван   бөөрөнхий хэлбэртэй , исгэлэн амттай,
 
Том, дунд зэрэг жимстэй,  нийт бутны 30-40%орчим % нь 4-8  настай 40 орчим % нь эм бут  
|-
|3
|Хошт эрэг гол
|340
|205
|Улбар шар, цайвар шар өнгөтэй, зууван   бөөрөнхий хэлбэртэй, исгэлэндүү амттай,Том ,дунд зэрэг жимстэй,  нийт бутны 30-40%орчим % нь 4-8  настай ,40 орчим % нь эм бут  
|-
|4
|Хар ус гол
|315
|190
|Шар,улбар шар өнгөтэй зууван , бөөрөнхий хэлбэртэй, дунд зэрэг, жижиг,исгэлэн амттай жимстэй, нийт бутны 40 орчим % нь 4-8  настай, 20-40 орчим % нь эм бут   
|-
|5
|Жирээг гол
|361
|218
|Шар,улбар шар өнгөтэй,зууван,  бөөрөнхий хэлбэртэй, дунд зэрэг, жижиг,исгэлэн амттай жимстэй , нийт бутны 40 орчим % нь 4-8  настай, 20-40 орчим % нь эм бут 
|-
|
|Дүн
|4546
|2845
|
|}
Тэсийн таван голын хөндийд чацаргант  шугуйн нийт талбай нь 4546га байгаа нь  1974 онд Доржготов, Зданевич, нарын тогтоосоноос 8832га  буюу 33- % иар багассан харагдаж байна.  Цэвэр  чацарганы эзэлж байгаа талбайн хэмжээ бидний тогтоосноор 2845 га байгаа нь дээрх судлаачидын тогтоосноос 5214га буюу даруй 65%- иар бага байна. Үүнийг голуудаар авч үзвэл : Нийт чацарганы талбайн 1227 га буюу 43,1 % нь Их голын дагуу, харин 35,3% нь буюу 1005 га талбай нь  Үхэгийн гол дагуу байгаа бөгөөд  тухайн голууд нь бусдаасаа арай том, илүү устай мөн бургас, хус улиас  төгөл шигүү ургасан  байдагтай холбоотой гэж үзэж байна. Тэгвэл бусад голууд болох Хошт эрэг ,Хар ус ,Жирээг голуудад нийлээд 613 га буюу нийт талбайн 21,5% нь ноогдож байна.
 
  Үүнийг дагаад тухайн орчны ургамалын бүлгэмдэл, хэлбэр, зүйлийн тоо ч цөөрч шугуйн нягтшилт улам бүр сийрэгшиж байгаа нь харагдаж байлаа.Ихэнх чацаргана нь голын тохойн эргийн элсэн хурдастай бага зэргийн дов сондуул бүхий гадаргуутай хэсэгт, харгана, бургас, хус, улиас зэрэг ургамлын бүлгэмдэл үүсгэж, доод тал нь 1 га,  дээд тал нь 500 га газрыг эзэлэн Их голын  баруун зүүн эргийн дагуу болон  Хошт эрэг, Үхэг, Жирээг, Хар усны  голуудын сав дагуу далайн түвшнээс дээш 754-916 метр өндөрт хойт өргөргийн 50<sup>0</sup>29<sup>|</sup>13<sup>||</sup> - 50<sup>0</sup>35<sup>|</sup>24<sup>||</sup>, зүүн уртрагийн 93<sup>0</sup>01<sup>|</sup>00<sup>||</sup> - 93<sup>0</sup>17<sup>|</sup>00<sup>||</sup> -ын хооронд нийт 4546 га талбайг эзлэн тархсан байна. Дээрхи  таван голуудын сав дагуух чацаргана нь аж ахуйн ач холбогдол бүхий бөгөөд цаашид анхаарч судлах ёстой болох нь харагдаж байна . Монгол ороны зэрлэг чацарганы тархалтыг судалсан дээрхи эрдэмтэдийн судалгаатай өөрийн хийсэн судалгааны дүнг харьцуулахад 1974 оны байдлаар нийт чацаргантай талбайн хэмжээ 8059 га байсан бол 34 н жилийн дараа буюу 2008 онд 2845 га болж 34 жилд 5214 га- гаар багассан байна . Энэ  нь одоогийн  ган хуурайшилтын нөлөөнд цаашид улам бүр хурдасч нөөц  нь багассаар энэ байдлаараа байвал 20 хүрэхгүй жилийн хугацаанд бүрэн устаж болох аюул тулгараад байна.  Иймд дээрхи талбайг хамгаалж цаашид тархацын хэмжээг өргөжүүлэх замаар эндээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
 
'''4.3. Тэсийн голын чацарганы төгөлийн эр ,эм бутны'''
 
'''харьцаа болон насжилтыг тогтоосон дүн'''
 
  Байгалийн чацарганы генийн сан доройтож байгааг тухайн шугуйн  эр эм бутны харьцаагаар үнэлдэг байна. Ингэхийн тулд  Эр эм бутыг тоолж харьцааг нь гаргах бөгөөд Энэ харьцаа нь 1.0 байвал хүний үйл ажиллагааны нөлөө байхгүй, 0,9-0,8 байвал нөлөө сул,0,7-0,6 байвал нөлөө дунд зэрэг, хэрэв 0,5 түүнээс доош байвал хүний нөлөө маш их гэж үзнэ. Эр эм чацарганы тооны харьцааг байгаль өөрөө нэгийг харьцах гэж нэг тохируулдаг бөгөөд ихэнхдээ эр 49,1% ба эм нь 50,9% гэсэн тохируулсан зүй тогтолтой байдаг байна. /Ц.Цэндээхүү,2005/
 
    Мөн чацарганы насыг мэдэж байх нь тухайн модноос  авах ургац, ашиг болон  тослогийн байдалд үнэлгээ өгөх ач холбогдолтой юм .
 
  Иймд бид илрүүлсэн гурван хэлбэр дээрээ эр эм бутны харьцаа болон насны байдалыг тархсан газаруудаар нь авч үзлээ. (Хүснэгт 6. 7. 8.)
 
'''6. Томдуу шар өнгийн  жимстэй чацарганы байршилт,'''
 
'''насжилт ,эр эм бутны харьцаа'''
{| class="wikitable"
| colspan="5" |судалгаа хийсэн газарын
| rowspan="2" |Чацарганатай Талбай га
| colspan="5" |төгөлд эзлэх хувь
|-
|Цэгийн дугаар
|нэр
| colspan="2" |Байршил
|Д.Т.Д өндөр М
|Эр
|Эм
|1-4 настай
|4-8 настай
|8-12 настай
|-
|33
|Долоонт
| colspan="2" |(ХӨ50<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>27<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>48<sup>|</sup> 22<sup>||</sup>)
|838
|3.6
|40
|60
|30
|50
|20
|-
|34
|Гийгний ам
| colspan="2" |(ХӨ 50<sup>0</sup> 31<sup><nowiki>|</nowiki></sup> 27<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup> 38<sup>|</sup> 22<sup>||</sup>)-
|836
|300
|50
|50
|30
|40
|30
|-
|35
|Бригадын дэргэдэх 3 тохой
| colspan="2" |(ХӨ50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>16<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>49<sup>|</sup>11<sup>||</sup>)
|833
|10
|60
|40
|40
|30
|30
|-
|36
|Бригадын өвөлжөө
| colspan="2" |(ХӨ50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>19<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ93<sup>0</sup>45<sup>|</sup>10<sup>||</sup>)
|833
|7
|60
|40
|30
|40
|30
|-
|37
|Өвөлжөөний буйрын
| colspan="2" |(ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>42<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ93<sup>0</sup>45<sup>|</sup>10<sup>||</sup>)
|833
|7
|60
|40
|30
|40
|30
|-
|38
|Хар усны голын дунд хэсэг
| colspan="2" |(ХӨ50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>42<sup><nowiki>||</nowiki></sup>
 
ЗУ93<sup>0</sup>35<sup>|</sup>10<sup>||</sup>)
|820
|103
|65
|35
|30
|40
|30
|-
|39
|Бэрхийн өвдөг
| colspan="2" |(ХӨ50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>41<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>42<sup>|</sup>10<sup>||</sup>)
|823
|62
|60
|40
|40
|40
|20
|-
|
| colspan="2" |ДҮН
|
|830
|492
|57
|43
|32
|40
|27
|-
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|}
'''7.Улаавтар шар өнгийн жимстэй  чацарганы байршилт,'''
 
'''насжилт ,эр эм бутны харьцаа'''
{| class="wikitable"
| colspan="4" |судалгаа хийсэн газарын
| rowspan="2" |Чацарганатай Талбай
 
га
| colspan="7" |төгөлд эзлэх хувь
|-
|Цэгийн дугаар
|нэр
|Байршил
|Д.Т.Д өндөр М
|Эр
| colspan="2" |Эм
|1-4 настай
| colspan="2" |4-8 настай
|
|-
|4
|Итээн булан
|(ХӨ50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>03<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 94<sup>0</sup>14<sup>|</sup>23<sup>||</sup>)
|890
|2.4
|55
| colspan="2" |45
|50
| colspan="2" |30
|10
|-
|12
|(Маанч)
|(ХӨ50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>16<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ94<sup>0</sup>03<sup>|</sup>49<sup>||</sup>)
|885
|55
|70
| colspan="2" |30
|40
| colspan="2" |40
|20
|-
|18
|Маанч)Харзын гарам
|(ХӨ50<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>54<sup><nowiki>||</nowiki></sup>
 
ЗУ 94<sup>0</sup>02<sup>|</sup>42<sup>||</sup>)
|843
|4
|55
| colspan="2" |45
|50
| colspan="2" |50
|0
|-
|19
|Бөгтөр улиас
|ХӨ50<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>52<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ94<sup>0</sup>02<sup>|</sup>43<sup>||</sup>)
|840
|5
|55
| colspan="2" |45
|50
| colspan="2" |50
|0
|-
|20
|Харзын аман
|(ХӨ50<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>52<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 94<sup>0</sup>01<sup>|</sup>13<sup>||</sup>)
|840
|200
|55
| colspan="2" |45
|50
| colspan="2" |50
|0
|-
|21
|(Их гаталгана)
|(ХӨ 50<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>66<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ93<sup>0</sup>58<sup>|</sup>22<sup>||</sup>)-
|840
|50
|60
| colspan="2" |40
|40
| colspan="2" |50
|10
|-
|22
|Их голын зүүн салаа
|ХӨ50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>34<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>55<sup>|</sup>57<sup>||</sup>)-
|839
|20
|55
| colspan="2" |45
|40
| colspan="2" |50
|10
|-
|24
|Тэсийн голын баруун тасархай
|(ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>45<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>57<sup>|</sup>50<sup>||</sup>)
|838
|12
|65
| colspan="2" |35
|30
| colspan="2" |40
|30
|-
|29
|Хангайтын арлын баруун хойт тохой
|(ХӨ50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>01<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>52<sup>|</sup>11<sup>||</sup>)
|838
|5
|65
| colspan="2" |35
|30
| colspan="2" |40
|30
|-
|30
|Хангайтын арлын доод өвөлжөө
|(ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>01<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ93<sup>0</sup>52<sup>|</sup>11<sup>||</sup>)
|837
|100
|60
| colspan="2" |40
|40
| colspan="2" |40
|20
|-
|40
|Хүүрхэйн дээд
|ХӨ50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>41<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>42<sup>|</sup>10<sup>||</sup>
|820
|250
|60
| colspan="2" |40
|40
| colspan="2" |40
|20
|-
|41
|Тэсийн голын гүүрийн ам
|(ХӨ 50<sup>0</sup>34<sup><nowiki>|</nowiki></sup>10<sup><nowiki>||</nowiki></sup>,
 
ЗУ 93<sup>0</sup>37<sup>|</sup>34<sup>||</sup>)-
|812
|4
|80
| colspan="2" |20
|20
| colspan="2" |40
|40
|-
|42
|Туулайн булан
|ХӨ50<sup>0</sup>30<sup><nowiki>|</nowiki></sup>0<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ93<sup>0</sup>37<sup><nowiki>|</nowiki></sup>32<sup><nowiki>||</nowiki></sup>)-
|810
|10
|80
| colspan="2" |20
|50
| colspan="2" |30
|20
|-
|43
|Гатаыывын өвөлжөөний булан
|ХӨ50<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>41<sup><nowiki>||</nowiki></sup>
 
ЗУ 93<sup>0</sup>39<sup>|</sup>01<sup>||</sup>)-
|809
|6
|80
| colspan="2" |20
|50
| colspan="2" |30
|20
|-
|49
|Фермийн буурь
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>43<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>48<sup><nowiki>||</nowiki></sup>
|825
|70
|75
| colspan="2" |25
|40
| colspan="2" |30
|30
|-
|50
|Гомбожавын өвөлжөөний ар
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>58<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>48<sup><nowiki>||</nowiki></sup>)
|825
|20
|70
| colspan="2" |30
|40
| colspan="2" |30
|30
|-
|51
|Цагаан арал
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>58<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>48<sup><nowiki>||</nowiki></sup>)
|824
|40
|70
| colspan="2" |30
|20
| colspan="2" |40
|40
|-
|54
|Ханжитийн хойт мухар
|(ХӨ 50<sup>0</sup> 33<sup><nowiki>|</nowiki></sup> 47<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup> 30<sup><nowiki>|</nowiki></sup> 01<sup><nowiki>||</nowiki></sup>)
|825
|50
|60
| colspan="2" |40
|40
| colspan="2" |40
|20
|-
|66
|Хар хүрээ
|ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>44<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>22<sup><nowiki>|</nowiki></sup>04<sup><nowiki>||</nowiki></sup>)
|810
|50
|70
| colspan="2" |30
|30
| colspan="2" |40
|30
|-
|67
|Шар гэрийн буйр
|ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>44<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>21<sup><nowiki>|</nowiki></sup>04<sup><nowiki>||</nowiki></sup>)
|805
|6
|80
| colspan="2" |20
|30
| colspan="2" |50
|20
|-
|68
|Арын хоёр булан
|ХУ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>44<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗӨ 93<sup>0</sup>19<sup><nowiki>|</nowiki></sup>04<sup><nowiki>||</nowiki></sup>)
|780
|4
|60
| colspan="2" |40
|50
| colspan="2" |20
|30
|-
|69
|.Далтын ам
|ХУ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>14<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗӨ 93<sup>0</sup>15<sup><nowiki>|</nowiki></sup>04<sup><nowiki>||</nowiki></sup>)
|764
|16
|60
| colspan="2" |40
|30
| colspan="2" |40
|30
|-
|70
|Дэдээн буйрын
|ХУ 50<sup>0</sup>31<sup><nowiki>|</nowiki></sup>45<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗӨ 93<sup>0</sup>13<sup><nowiki>|</nowiki></sup>04<sup><nowiki>||</nowiki></sup>)
|792
|2
|75
| colspan="2" |25
|40
| colspan="2" |30
|30
|-
|71
|Бошигтын хөндийн булан
|ХУ 50<sup>0</sup>29<sup><nowiki>|</nowiki></sup>17<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗӨ 93<sup>0</sup>11<sup><nowiki>|</nowiki></sup>04<sup><nowiki>||</nowiki></sup>)
|758
|8
|60
| colspan="2" |40
|40
| colspan="2" |40
|20
|-
|72
|Намагт булан,
|ХУ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>05<sup><nowiki>||</nowiki></sup> ЗӨ 93<sup>0</sup>30<sup><nowiki>|</nowiki></sup>00<sup><nowiki>||</nowiki></sup>
|790
|26
|60
| colspan="2" |40
|40
| colspan="2" |40
|20
|-
|
|Дүн
|
|823
|1015
|65
|35
| colspan="3" |40
|40
|20
|-
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|}
'''8. Улбар шар өнгийн жимстэй  чацарганы байршилт,'''
 
'''насжилт ,эр эм бутны харьцаа'''
{| class="wikitable"
| colspan="6" |судалгаа хийсэн газарын
| colspan="2" rowspan="2" |Чацарганатай Талбай га
| colspan="9" |төгөлд эзлэх хувь
|-
| colspan="2" |Цэгийн дугаар
| colspan="2" |нэр
|Байршил
|Д.Т.Д өндөр М
| colspan="2" |Эр
| colspan="2" |Эм
| colspan="2" |1-4 настай
|4-8 настай
| colspan="2" |8-12 настай
|-
| colspan="2" |1
| colspan="2" |.Өндөгтийн өвөлжөөний булан
|(ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>35<sup><nowiki>||</nowiki></sup> ЗУ 94<sup>0</sup>17<sup><nowiki>|</nowiki></sup>14<sup>ii</sup>)
|961
| colspan="2" |2
| colspan="2" |70
| colspan="2" |30
| colspan="2" |20
|50
| colspan="2" |30
|-
| colspan="2" |2
| colspan="2" |.Нааяан буйрын булан
|ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>35<sup><nowiki>||</nowiki></sup> ЗУ 94<sup>0</sup>17<sup><nowiki>|</nowiki></sup>06<sup><nowiki>||</nowiki></sup> )
|893
| colspan="2" |1
| colspan="2" |70
| colspan="2" |30
| colspan="2" |30
|50
| colspan="2" |20
|-
| colspan="2" |3
| colspan="2" |Багийн ам
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>13<sup><nowiki>||</nowiki></sup> ЗУ 94<sup>0</sup>16<sup>I</sup>10<sup>ii</sup>)
|892
| colspan="2" |4
| colspan="2" |60
| colspan="2" |40
| colspan="2" |30
|60
| colspan="2" |10
|-
| colspan="2" |5
| colspan="2" |Тогтохын буйрын тохой
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>33<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 94<sup>0</sup>14<sup><nowiki>|</nowiki></sup>41<sup><nowiki>||</nowiki></sup>)
|889
| colspan="2" |9
| colspan="2" |60
| colspan="2" |40
| colspan="2" |30
|40
| colspan="2" |30
|-
| colspan="2" |6
| colspan="2" |Балжины өвөлжөөний булан
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>58<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 94<sup>0</sup>14<sup><nowiki>|</nowiki></sup>31<sup><nowiki>||</nowiki></sup>)
|888
| colspan="2" |3.2
| colspan="2" |50
| colspan="2" |50
| colspan="2" |40
|30
| colspan="2" |30
|-
| colspan="2" |7
| colspan="2" |Шоронтын тохой
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>08<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 94<sup>0</sup>13<sup><nowiki>|</nowiki></sup>29<sup><nowiki>||</nowiki></sup>)
|888
| colspan="2" |1
| colspan="2" |70
| colspan="2" |30
| colspan="2" |30
|30
| colspan="2" |40
|-
| colspan="2" |8
| colspan="2" |Сарагдагийн хоолой
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>10<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 94<sup>0</sup>12<sup><nowiki>|</nowiki></sup> 44<sup><nowiki>||</nowiki></sup>)
|888
| colspan="2" |2
| colspan="2" |65
| colspan="2" |35
| colspan="2" |30
|30
| colspan="2" |40
|-
| colspan="2" |9
| colspan="2" |Өмнө ба хойт Начны булан
|ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>50<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 94<sup>0</sup>12<sup><nowiki>|</nowiki></sup>40<sup><nowiki>||</nowiki></sup>)
|886
| colspan="2" |7
| colspan="2" |55
| colspan="2" |45
| colspan="2" |40
|40
| colspan="2" |20
|-
| colspan="2" |10
| colspan="2" |Эргийн буйр
|ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>46<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 94<sup>0</sup>12<sup><nowiki>|</nowiki></sup>34<sup><nowiki>||.</nowiki></sup>)
|886
| colspan="2" |6
| colspan="2" |60
| colspan="2" |40
| colspan="2" |30
|40
| colspan="2" |30
|-
| colspan="2" |23
| colspan="2" |Тэсийн голын зүүн салаац
|ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>48<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>55<sup><nowiki>|</nowiki></sup>52<sup><nowiki>||</nowiki></sup>)
|838
| colspan="2" |12
| colspan="2" |55
| colspan="2" |45
| colspan="2" |40
|50
| colspan="2" |10
|-
| colspan="2" |25
| colspan="2" |Тасархайт арал
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>37<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>55<sup><nowiki>|</nowiki></sup>25<sup><nowiki>||</nowiki></sup>)
|840
| colspan="2" |16
| colspan="2" |70
| colspan="2" |30
| colspan="2" |40
|30
| colspan="2" |30
|-
| colspan="2" |26
| colspan="2" |Доод тасархай
|ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>24<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>54<sup><nowiki>|</nowiki></sup>27<sup><nowiki>||</nowiki></sup>)
|839
| colspan="2" |4
| colspan="2" |70
| colspan="2" |30
| colspan="2" |40
|20
| colspan="2" |40
|-
| colspan="2" |27
| colspan="2" |Хангайтын арлын  ар
|(ХӨ 50<sup>0</sup>33<sup><nowiki>|</nowiki></sup>20<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>52<sup><nowiki>|</nowiki></sup>31<sup><nowiki>||</nowiki></sup>)
|838
| colspan="2" |3.6
| colspan="2" |65
| colspan="2" |35
| colspan="2" |30
|40
| colspan="2" |30
|-
| colspan="2" |28
| colspan="2" |Хангайтын арал
|ХӨ 50<sup>0</sup>32<sup><nowiki>|</nowiki></sup>08<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗУ 93<sup>0</sup>52<sup><nowiki>|</nowiki></sup>31<sup><nowiki>||</nowiki></sup>)
|838
| colspan="2" |30
| colspan="2" |65
| colspan="2" |35
| colspan="2" |30
|40
| colspan="2" |30
|-
| colspan="2" |74
| colspan="2" |Намагт арлууд
|ХУ 50<sup>0</sup>36<sup><nowiki>|</nowiki></sup>12<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗӨ 93<sup>0</sup>30<sup><nowiki>|</nowiki></sup>00<sup><nowiki>||</nowiki></sup>
|773
| colspan="2" |20
| colspan="2" |60
| colspan="2" |40
| colspan="2" |35
|40
| colspan="2" |25
|-
| colspan="2" |77
| colspan="2" |Хошт эргийн салааны дунд тохой,
|ХУ 50<sup>0</sup>34<sup><nowiki>|</nowiki></sup>12<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗӨ 93<sup>0</sup>27<sup><nowiki>|</nowiki></sup>21<sup><nowiki>||</nowiki></sup>
|754
| colspan="2" |44
| colspan="2" |60
| colspan="2" |40
| colspan="2" |40
|40
| colspan="2" |20
|-
| colspan="2" |78
| colspan="2" |Хошт эргийн адаг
|ХУ 50<sup>0</sup>34<sup><nowiki>|</nowiki></sup>12<sup><nowiki>||</nowiki></sup>, ЗӨ 93<sup>0</sup>27<sup><nowiki>|</nowiki></sup>21<sup><nowiki>||</nowiki></sup>
|755
| colspan="2" |33
| colspan="2" |60
| colspan="2" |40
| colspan="2" |40
|30
| colspan="2" |30
|-
|
| colspan="2" |Дүн
| colspan="2" |
| colspan="2" |855
| colspan="2" |197
| colspan="2" |62
| colspan="2" |37
|33
| colspan="2" |38
|29
|-
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|}
Эрдэмтэдийн тогтоосон энэхүү  зүй тогтолтой өөрийн судалгааг харьцуулахад дараах байдалтай харагдаж байна .
 
Томдуу шар өнгийн жимстэй чацарганы эр бут нь 57 %, эм бут нь 43 %:
 
Улаавтар шар өнгийн жимстэй чацарганы эр бут нь 65 %, эм бут нь 35 % :
 
Улбар шар өнгийн жимстэй чацарганы эр бут нь 62 %, эм бут нь 37 %: тус тус байна. 
 
Өөрөөр хэлбэл бутны 57-65 % ийг эр бут эзэлж бүтээгдэхүүнт ( эм ) бутны хэмжээ 35-43% байгаа нь байгалын болон хүний хүчин зүйлийн олон талын нөлөөтэй холбоотой бөгөөд эм бутны хэмжээ багасах нь ургацын хэмжээг бууруулсаар дан эр шугуй үлдэж бүр мөсөн устаж үгүй болход хүргэж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй юм.
 
   Ер нь чацарганы  насны тухай янз бүрийн  мэдээ баримт байдаг бөгөөд   дунджаар 30-40 жил амьдардаг. Заримдаа 100 настай хөгшин мод уулархаг нутагт тохиолддог гэсэн мэдээ бий. Мөн 3-5 наснаас жимсээ өгч 7, 8 насанд хамгийн их ургац өгдөг, 30 нас хүртэл жимс өгдөг боловч, 15 наснаас хойш ургац мэдэгдэхүйц буурдаг, гоц сонирхолтой нь 8-10 настай нэг бутнаас 30 кг хүртэл жимс авдаг гэсэн мэдээ /Б.Эрдэнэгарьд 2005/ байдаг бөгөөд дээрхи үзүүлэлтүүд таримал чацарганд хамаарагдаж байгаа бололтой. Нэг бутнаас 30 кг жимс авдаг нь нэн ховор бөгөөд хаана хэзээ, ямар газар ийм ургац авсан нь тодорхойгүй байна. Ц.Цэндээхүүгийн судалгаагаар, байгалийн чацарганад нас ба ургацын харьцаа дээрхээс өөр байна. 1-4 нас нь залуу, 5-8 нас нь анх жимсэлж буй идэр үе, 9-12 нас нь хамгийн эрчимтэй жимсэлж арвин ургац өгдөг үе, 13 нас  түүнээс дээш бол ургац нь буурч хөгшрөх үе рүү шилжинэ. Ингэхлээр бизнесс үйлдвэрлэлийн томоохон цэцэрлэгт бүх модыг 15 жилээс хойш бүр мөсөн солих шаардлагатай нь илт байна. Дээрхи эрдэмтэдийн тогтоосон Энэхүү  зүй тогтолтой өөрийн судалгааны дүнг харьцуулахад дараах байдалтай байна . (Хүснэгт 9 )
 
9. Чацарганы хэлбэрүүдийн насны байдал %-иар
{| class="wikitable"
|Хэлбэр
|1-4
|4-8
|8-13
|-
|Томдуу шар өнгийн жимстэй чацаргана
|32
|40
|27
|-
|Улаавтар шар өнгийн жимстэй чацаргана
|40
|40
|20
|-
|Улбар шар өнгийн жимстэй чацаргана
|33
|38
|29
|-
|Дундаж
|35
|39
|25
|}
Эндээс үзэхэд 1-4 настай залуу бут32-40 %, 4-8 настай анх жимсэлж буй идэр үедээ байгаа бут 38-40% , 9-12 настай хамгийн эрчимтэй жимсэлж арвин ургац өгөх бут 20-29% байгаа ба харин 13 түүнээс   дээш настай бут ажиглагдахгүй байна.  1998-2002 онуудад гал түймэр их гарч чацарганы шугуй шатаж  түймэрт нэрвэгдсэн бөгөөд харин энэ үеэс хойш түймэрийн хэмжээ харьцангуй бага болсон нь түүнийг энэ хэмжээнд хүртэл  сэргэн ургахад нөлөөлсөн гэж үзэж болхоор байна.
 
'''4.4. Чацарганы нутгийн хэлбэрүүдийг илрүүлэх судалгааны үр дүн'''
 
'''''4.4.1 Чацарганы гадаад байдлын үзүүлэлтүүд болон жимсний гадаад'''''
 
'''''байдалын үзүүлэлтийг харьцуулсан дүн'''''
 
Бид  Тэсийн  голын дагуух чацарганы төгөлүүдээр явж чацарганы жимсний өнгө,хэлбэр ,том ,жижиг ,амт ,өргөсний урт ,бутны өндөр гэх мэт үзүүлэлтээр нь харицуулан үзэж хоорондоо ялгаатай 3- н янзын хэлбэр байгааг олж  тогтоон дараахь хүснэгтүүдээр үзүүлэв( Хүснэгт 10. 11. 12.).
 
 
1 –р хэлбэр :  бут нь 2,77м өндөр, титэм нь дунд зэргийн нягт, зуувандуу босоо хэлбэртэй, мөчрийн 1 жилийн өсөлт нь 16 см, байна. Математик боловсруулалтын дүнгээс үзэхэд нэг наст мөчрийн өсөлт нь 100 ширхэг жимсний жинд хамааралгүй мөн бутны өндөртэй ч хамааралгүй болох нь харагдаж байна. Энэ хэлбэрийн өргөсний урт нь 3,5см, нягт шигүү байрлалтай,  жимс нь бусдийгаа бодвол харцангуй том гэхдээ таримал болон том жимстэй хэлбэрүүдтэй харьцуулахад жижиг, зууван бөөрөнхий хэлбэртэй, хурц шар өнгөтэй, сулхан амттай, 100ш жимсний жин нь 23 гр, өвчин, хортонд бага нэрвэгдсэн. Энэ хэлбэр нь: Долоонт 3,6 га,Гийгний ам 300 га,Бригадын дэргэдэх булан 10 га ,Бригадын өвөлжөө 7 га ,Өвөлжөөний буурийн булан 7 га ,Хар усны дунд арал 103 га ,Бэрхийн өвдөг 62 га гэх мэт 7 цэгт нийт 492 га газрыг хамран ургадаг dg энэ төгөлд 50-60% нь эр бут зонхилон ургаж байгаа бөгөөд Эм бут нь 40-50% ийг эзлэн ургаж байгаа ч өвчин хортонд нэрвэгдэх, малд идэгдэх мөн хүмүүсийн чацаргана түүхдээ мөчирийг нь хугалах, холтсыг нь шалбалах гэх мэтийн янз бүрийн буруутай үйл ажиллагаа зэргээс хамааран  жимсэлж байгаа бутны хэмжээ нь маш бага байна. Мөн ойрын хугацаанд жимслэх болон нөхөн ургаж төлжиж байгаа 1-4 настай бут нийт төглийн 32%, ид жимслэх 4-8 настай  бут 40% байгаа нь ойрын жилүүдэд  жимслэх бутны эзлэх хэмжээ нь нь арай илүү байхаар  харагдаж байна. Харин 8 аас дээш насны хөгширч байгаа бутны эзлэх % нь бага 28% ийг эзэлж байна. Энэ хэлбэрийн чацаргана нь Тэс сумын нийт чацараганы төглийн 17% ийг эзэлж байгаа бөгөөд цаашид өргөжүүлэн, тариалах, хамгаалах ажлыг өрнүүлвэл эдийн засгийн болон аж ахуй биологийн хувьд нэлээд хэмжээний ашиг тустай байж болохуйц хэлбэр гэж үзэж байна.
 
 
2 –р хэлбэр:   бут нь 2,71 м өндөр, титэм нь дунд зэргийн нягт, зуувандуу унжгар  хэлбэртэй,, мөчрийн 1 жилийн өсөлт нь 16 см, Математик боловсруулалтын дүнгээс үзэхэд нэг наст мөчрийн өсөлт нь 100 ширхэг жимсний жинд хамааралгүй харин бутны өндөртэй эерэг сул R=0,38 хамааралтай  болох нь харагдаж байна. өргөс ихтэй, өргөсний урт нь 3,6 см, жимс нь жижиг зууван бөөрөнхий хэлбэртэй, улбар шар өнгөтэй, исгэлэн амттай, 100ш жимсний жин нь 16 гр, өвчин, хортонд их  нэрвэгдсэн. Энэ хэлбэр нь:Итээн булан, Маанч  гэх мэтийн 25 цэгт их бага янз бүрийн хэмжээтэй төгөлүүд үүсгэн нийт 1015 га газарыг эзлэн ургаж байгаа  бөгөөд төгөлийн ихэнх  буюу 60-75 %- ийг  эр бут эзэлдэг. Эм бут нь 25-40% ийг эзлэн ургаж байгаа ч өвчин хортонд нэрвэгдэх, малд идэгдэх мөн хүмүүсийн чацаргана түүхдээ мөчирийг нь хугалах, холтсыг нь шалбалах гэх мэтийн янз бүрийн буруутай үйл ажиллагаанаас хамааран эдгээрээс хураах жилийн жимсний ургацын хэмжээ болон жимсэлж байгаа бутны хэмжээ нь маш бага байна. Мөн ойрын хугацаанд жимслэх болон нөхөн ургаж төлжиж байгаа 1-4 настай бут нийт төглийн 32%, ид жимслэх 4-8 настай жимсний бут 38% байгаа нь ойрын 3 жилд жимслэх бутны эзлэх хэмжээ нь арай илүү байж болохоор харагдаж байна. Харин 8 аас дээш насны хөгширч байгаа бутны эзлэх % нь бага 29% ийг эзэлж байна. Энэ хэлбэрийн чацаргана нь Тэс сумын нийт чацраганы төглийн 35,5% ийг эзэлж байгаа бөгөөд цаашид  тариалах хамгаалах ажлыг хийх улмаар  ган,хүтэнд тэсвэртэй  сорт дээжийг бий болгоход ашиглаж болохуйц ирээдүйтэй хэлбэр гэж үзэж байна.
 
 
3-р хэлбэр:  бут нь 2,60м өндөр, титэм нь дунд зэргийн нягт, зуувандуу унжгар  хэлбэртэй, мөчрийн 1 жилийн өсөлт нь 17см, Математик боловсруулалтын дүнгээс үзэхэд нэг наст мөчрийн өсөлт нь 100 ширхэг жимсний жинд хамааралгүй харин бутны өндөртэй сул эерэг R=0,01 хамааралтай  болох нь харагдаж байна. Өргөс ихтэй, өргөсний урт нь 3,7см ,жимс нь жижиг, бөөрөнхий хэлбэртэй, улаан  шар өнгөтэй , исгэлэн амттай, 100ш жимсний жин нь 17 гр, өвчин, хортонд их нэрвэгдсэн. Энэ хэлбэр нь. Өндөгтийн өвөлжөөний булан, Намагт арлууд,  Хандгайтын арал, Өмнө ба хойт Начны булан гэх мэтийн 17 цэгт их бага янз бүрийн хэмжээтэй төгөлүүд үүсгэн нийт 197 га газарыг эзлэн ургаж байгаа бөгөөд төглийн ихэнх бут нь буюу 68 % нь эр бут зонхилон ургаж байна. Эм бут нь 35% ийг эзлэн ургаж байгаа ч өвчин хортонд нэрвэгдэх, малд идэгдэх мөн хүмүүсийн чацаргана түүхдээ мөчрийг нь хугалах, холтсыг нь шалбалах гэх мэтийн янз бүрийн буруутай үйл ажиллагаанаас хамааран эдгээрээс хураах жилийн жимсний ургацын хэмжээ болон жимсэлж байгаа бутны хэмжээ нь маш бага байна. Мөн ойрын хугацаанд жимслэх болон нөхөн ургаж төлжиж байгаа 1-4 настай бут нийт төглийн 40%, ид жимслэх 4-8 настай жимсний бут 37% байгаа нь ойрын  жилүүдэд жимслэх бутны эзлэх хэмжээ нэмэгдхээр харагдаж байна. Харин 8- аас дээш насны хөгширч байгаа бутны эзлэх хувь нь бага 23% ийг эзэлж байна. Энэ хэлбэрийн чацаргана нь Тэс сумын нийт чацраганы төглийн 7 % ийг эзэлж байгаа бөгөөд цаашид өргөжүүлэх, тариалах, хамгаалах ажлыг хийхийн хамт ган,хүтэнд тэсвэртэй  сорт дээж бий болгоход ашиглаж болох хэлбэр  гэж үзэж байна. Доктор проф Ц.Цэндээхүү 1980 –аас 1990 он хүртэл хийсэн  чацарганы хэлбэрүүдийн тогтоосон судалгаагаараа  Тэс сумын Тэсийн гол орчимд :Жимс том 0,40г ,улаан өнгөтэй, гонзойвтор хэлбэртэй, тослог харьцангуй бага /18,9%/тай хэлбэр.
 
Жимс нь оройтож боловсордог, томруун, шар өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй хэлбэр.
 
Жимс нь бортгон хэлбэртэй, улбар шар өнгөтэй, жимсний тослог дунд зэрэг, гэсэн 3 хэлбэрийг тогтоожээ.
 
Бидний тодорхойлсон чацараганы хэлбэрүүдээс: улаавтар шар өнгийн жимстэй 2- р хэлбэр нь доктор Ц.Цэндээхүүгий
 
илрүүлсэн 1-р хэлбэртэй өнгөний хувьд ижилхэн боловч 100 ш жимсний жингээрээ харьцангуй бага байгаа нь сүүлийн жилүүдийн цаг уурын өөрчлөлт ган хуурайшилтаас хамаарч өөрчлөгдсөн байж болзошгүй юм. Харин  бидний 3-р хэлбэр буюу улбар шар өнгөтэй хэлбэр нь дээрхи эрдэмтэний илрүүлсэн 3-р хэлбэртэй ижил , шар өнгийн жимстэй 1-р хэлбэр нь уг эрдэмтэний илрүүлсэн 2- р хэлбэртэй үндсэндээ адил байна .
 
Өөрөөр хэлбэл Тэсийн голын чацарганы хэлбэрүүд нь сүүлийн 20 шахам жилд хувирч өөрчлөгдөөгүй, устаж алга болоогүй бие даасан хэлбэрээ хадгалсаар байна гэж үзэж болохоор байна.
 
'''4.4.2.Жимсний биохимийн судалгааны үр дүн'''
 
Судалгаанд  хоорондоо 40-60 км зайтай 2 газраас  судалгааны дээжийг авч арга зүйд заасан үзүүлэлтүүдээр тодорхойлж  доктор д.Бадгаа, Ө.Жүүпэрэлмаа нарын судалгааны дүнтэй хаьцуулан (хүснэгт -13 ) үнэлэлт дүгнэлт өглөө. Биохимийн үзүүлэлтүүдийг /Увс хүнс ХК/ итгэмжлэгдсэн лабораторид  тодорхойлов.
 
'''13. Чацарганы нутгийн хэлбэрүүдийн болон Чуйская сортын жимсний'''
 
'''биохимийн үзүүлэлтүүд:'''
{| class="wikitable"
| colspan="2" |Хэлбэр
|Хуурай бодис %
| colspan="3" |Тос%
| colspan="2" |Хүчиллэг%
|Сахар%
|С вит мг %
|А вит мг %
|-
| colspan="2" |Шар,зуувандуу бөөрөнхий,дунд зэргийн маш исгэлэн амттай хэлбэр
|18.6
| colspan="3" |5,6
| colspan="2" |2,8
|3.5
|43,2
|2,4
|-
| colspan="2" |Улбар шар, Бөөрөнхий, жижиг,исгэлэн амттай хэлбэр
|15,7
| colspan="3" |5,2
| colspan="2" |3,6
|2,4
|86,9
|2,8
|-
|Тэс 1 /Бадгаа/1984
| colspan="3" |18.6
|22,4
| colspan="2" |3.0
| colspan="2" |3.2
|59
|3.2
|-
|Тэс 2 /Бадгаа/1984
| colspan="3" |16,4
|19,0
| colspan="2" |3,2
| colspan="2" |2,8
|92,4
|2,3
|-
|Чуйская/Жүүпэрэлмаа/2005
| colspan="3" |10.1
|5.3
| colspan="2" |1.4
| colspan="2" |9.3
|125
|3.5
|-
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|}
Тайлбар: Тэс1,Тэс2 хэлбэрийн чацарганы бүтэн жимсэнд агуулагдах тосны хэмжээг оруулсан
 
Дээрх хүснэгтээс үзэхэд шар өнгийн жимстэй  хэлбэрт хуурай бодис 18,6%, тос 5,6% хүчиллэг 3,6% ,сахар 3,5 % агуулж байгаа нь  улбар шар өнгийн жимсэнд агуулагдаж байгаагаас давуу байна. Харин витамин С-гийн агуулагдах хэмжээ шар жимсэнд улбар шар өнгийн жимснийхээс 2 дахин бага буюу 43,2мг%,  витамин А гийн хэмжээ 0,4мг%иар бага байна.   Бадгаа докторын судалгааны үр дүнтэй харьцуулахад манай судалгаанд авсан 2 хэлбэрийн жимсний биохимийн  үзүүлэлт нь ойролцоо гарч байгаа нь бидний судалгаа үр дүнтэй болсныг харуулж байна. Бидний илрүүлсэн дээрх 2 хэлбэрийн жимсийг найрлагынх нь хувьд хооронд нь харьцуулж үзэхэд шар , зууван хэлбэрийн жимс нь бүх талаараа улбар шар өнгийн жимснээс илүү байгаа бөгөөд чацарганы жимсний хамгийн гол үзүүлэлтийн нэг болох хүчиллэг нь 2,8% буюу улбар шар бөөрөнхий хэлбэрийн жимснийхээс 0,8% иар бага байгаа нь хамгийн сайн давуу тал болж байна. Дээрхи 2 хэлбэр нь нэг нутагт ургаж байгаач биохимийн үзүүлэлтүүд нь хоорондоо өөр өөр байгаа нь хэлбэр дүрсийн ялгаатай холбоотой байж болох ч үүнээс гадна микро цаг ууртай холбоотой байж болох юм.  Судлаач эрдэмтэн Е.А.Карповагийн /1994 /судалж тогтоосноор   чацарганы жимсний биохимийн үзүүлэлт нь газар зүйн янз бүрийн бүсүүдэд харилцан адилгүй төдийгүй нэг бүс, микро бүсэд ч талбайн агрофонын ялгаа байдаг гэж үзэжээ. Жнь: Новосибирскийн Жимс жимсгэний туршлагын станцын талбайд тарьсан Дружин сортын жимсний сахарын агууламж 4,02% байхад зэргэлдээ Цитологи генетикийн хүрээлэнгийн талбайд мөн сортын сахарын агууламж нь 4,8% буюу бараг 2 дахин бага байжээ. Түүнчлэн Чуйская сортын жимсний тос 2,3% байхад зэргэлдээ станцынх 4,5% байжээ. Мөн манай зарим бүс нутгуудад нутагшиж биохими, аж ахуй биологийн олон олон давуу талуудтай болохоо харуулаад байгаа Чуйская сортын жимсний биохимийн үзүүлэлтүүдтэй харьцуулан үзэхэд хуурай бодис зэрлэг жимсэнд 5-8 % иар илүү байгаа нь тухайн газар нутагт энэ зун хуурай гандуу байсан ,мөн дээр нь хүний гар оролцож арчилдаггүй усаар дутмаг байдагтай холбоотой гэж үзэж байна.
 
    Үүнээс гадна тос, хүчиллэг, витамин А гийн хэмжээгээрээ илүү байна. Харин сахар , витамин С-гийн агууламж таримал сортоос бага байгаа нь гэрэл , ус чийг дутмаг байдагтай холбогдож байна.  Эдгээр хэлбэрүүдийн биохимийн үзүүлэлтүүд болон бусад бүх шинж чанаруудаараа таримал сортоос давуу болон сул талуудтай байгаа ч өвөл, хүйтэн, ган тэсвэрлэх чадвараараа таримал сортоос давуу байж болох үндэслэлтэй учираас дээрхи  3 хэлбэрээс аль ч хэлбэрийг нь дээр дурьдсан онцлог шинж чанаруудыг өөртөө агуулсан эх ороны өөрийн гэсэн шинэ сорт гарган авхад селекцийн анхдагч эх материал болгон ашиглаж болох юм. 
 
'''4.5.Чацарганы үзэгдэл зүйн ажиглалт судалгааны үр дүн'''
 
Ургац бүрэлдэн тогтох биологийн хяналтын нэг гол үзүүлэлт бол үзэгдэл зүйн үеүүд бөгөөд чацарганы ургалт эхлэх, нахиа задрах, цэцэглэх, жимс боловсрох, найлзуурын өсөлт, навч унах зэрэг физилогийн үеүүд, сортын удамшлын онцлог газар зүйн байрлал, тухайн орон нутгийн цаг уурын нөхцөлөөр тодорхойлогддог. Тиймээс бид байгалийн чацарганы ургалтын хугацаанд өсөлт хөгжилтийн үзэгдэл зүйн  ажиглалт судалгааг  нүдэн баримжаагаар хийж (хүснэгт 14) байв.
 
'''14.Чацарганы үзэгдэл зүйн ажиглалт'''
{| class="wikitable"
| rowspan="2" |
| rowspan="2" |Газрын  нэр
| rowspan="2" |Нахиа хөөж эхэлсэн хугацаа
| colspan="2" |Цэцэглэлт
| rowspan="2" |Жимсний өсөлтийн зогссон
| rowspan="2" |Жимс боловсорч гүйцсэн хугацаа
| colspan="2" |Навч унаж
| rowspan="2" |Ургалтын хугацаа/хоногоор/
|-
|Эхлэсэн
|Төгссөн
|эхэлсэн
|Дууссан
|-
|1
|Гуталтын мухар 
|12/ V
|23/V
|30/V
|<nowiki>18/V|||</nowiki>
|<nowiki>22/V|||</nowiki>
|<nowiki>15/ |Ҳ</nowiki>
|3/ Ҳ
|141
|-
|2
|Гатавын буурь
|13/V
|25/V
|<nowiki>1/V|</nowiki>
|<nowiki>20/V|||</nowiki>
|<nowiki>24/V|||</nowiki>
|<nowiki>13/ |Ҳ</nowiki>
|4/ Ҳ
|141
|-
|3
|Хар хүрээ
|10/V
|22/V
|29/V
|<nowiki>18/V|||</nowiki>
|<nowiki>22/V|||</nowiki>
|<nowiki>17/ |Ҳ</nowiki>
|7/ Ҳ
|147
|-
|4
|Дундаж
|12/V
|23/V
|30/V
|<nowiki>18/V|||</nowiki>
|<nowiki>22/V|||</nowiki>
|<nowiki>15/ |Ҳ</nowiki>
|4/ Ҳ
|
|}
Хамгийн эрт нахиа хөөж эхэлсэн нь Хар хүрээн арал орчимд(10/V )байсан бөгөөд харин хамгийн сүүлд Гатавын буурь сумын төв орчимд нахиа хөөж(13/V) эхэлсэн. Дундаж нь Гуталтын мухар таван улиасны орчимд (12/ V )  Энэ нь сумын төвд ойролцоо бөгөөд мод бут бага , сийрэг ургамалтай байдагтай холбоотой байж болох юм.Нахиа задрахад 5-10 хэмийг дайрч дулаарах үе нь 5-р сарын 1-16  өдрүүдэд явагдаж  энэ үеийн дулаан  8-14 хэм болж цаашид навчлалт эхлэх нөхцлийг бүрдүүлж байна. Чацаргана бол эрт цэцэглэж салхиар тоос хүртдэг ургамал тул тоосны үүсэл хөгжил, өвөлжилт, бүтэц, тоосны ургах байдал, цаг уур зэрэг нь жилийн ургацын хэмжээнд тодорхой нөлөө үзүүлдэг (Ч.Жамсран 1986) Чацаргана судлаачид М.А.Лиссавинко (1933), В.И.Девятин (1955)нар  чацарганы цэцэглэлт болон тоос хүртэлт ургаж байгаа нөхцлөөсөө хамаарч 4 сараас 6 сарын эхэн хүртлэх хугацаанд үргэлжилдэг гэж үздэг, Н.Г.Салатова (1974), Э.Г.Сократова (1975), В.В.Фаустов (1975) нар цэцэглэлт тоос хүртэлтэнд 10 хэмийн дулаантай нарлаг өдөр илүү сайн тохиромжтой гэж үзсэн байдаг. Эдгээр судлаачидын дүнтэй бидний ажиглалт үндсэндээ таарч байгаа бөгөөд 5 р сарын агаарын температур 10 хэмээс буухгүй тогтворжиж байгаа үед жигдэрч  цэцэглэн энэ үеийн дулааны нийлбэр 150-250 хэм, байгаа нь чацарганы тоос хүртэлт хэвийн явагдах нөхцөл бүрдэж байна гэж үзэх боломжтой байна. Чацарганы цэцэг нь бусад тарималуудыг бодвол гэнэтийн хувиралтыг даах чадвар сайтай учир сул хүйтэнд (-3 аас -5 хэм)–д нэрвэгдэх нь ажиглагддаггүй байна. 1997 онд Алтайд Т.Ф.Карнинко, З.А.Негодова нар цэцэглэлтийн үеээр температур -4,2 болоход бүх жимсний үрэвч гөвөгдөж байхад чацаргана ургац өгсөн болохыг тэмдэглээд, хүйтэнд гоц тэсвэртэй таримал гэж үзсэн байна.
 
Судлаачид чацарганы жимс боловсролтын хугацааны талаар янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Жнь:  доктор проф С.Шатар (1971 он) чацарганы жимсгэнэ нь 9-10 сарын эхээр боловсордог , М.А.Матафанов (1983 ) 8- р сарын сүүлч, 9-р сарын эхээр боловсордог,/Сибирт/ М.Г.Косоланова, Г.Р.Кузнецева (1989) нар жимс жимсгэнэ ургаж байгаа нутаг орны онцлогоос хамаарч 9-н сарын сүүлчээс 12 сар хүртэл боловсордог гэж тус тус үзсэн байна. Б.Лааганы 1971-1975 оны судалгаагаар Золотай почоток, Дар катуни, Новость алтая сортын жимсний боловсоролт 8 сарын 27-30 нд явагдаж байжээ. Харин Жүүпэрэлмаагийн судалж тогтоосоноор газар тариалангийн төвийн бүсэд 8-р сарын 2-р 10 хоногоос эхлэн 7-15 хоногт таваарын боловсоролтод шилжиж байгаа нь бидний судалгаатай ойролцоо байна.
 
  Чацарганы ургалтын  хугацаа нь гарал үүслээс ихээхэн хамаарах талтай ч түүний ургаж буй орчин нөхцөл ялангуяа агаарын чийг болон температур, тунадас, таналт, хэлбэржүүлэлтийн байдлаас хамаарна Ө.Жүүпэрэлмаа (2005).
 
    Судалгаанаас үзэхэд Увс аймгийн нөхцөлд  таримал чацарганы ургалтын хугацаа 121-130 хоног байдаг нь  тогтоогджээ /Б.Лааган/.  Харин Газар тариалангийн төвийн бүсэд тариалсан чацарганы сортуудын ургалтын хугацаа 152-161  хоногт гүйцдэг болохыг Доктор Ө.Жүүпэрэлмаа тогтоожээ/2005/.  Чацарганы ургалт үргэлжлэх хугацаа Кубанд Кавказын гаралтай чацаргана 210-с 240 хоног, Алтайн сорт 150-180 хоног. Е.К.Киретбая 182, Киргизид Кавказынх 127 хоног, Азийнх 155 хоног, Сибирийнх 146 хоног В.А.Милаванова (1979), Төвийн бүсэд Баян гол, Чуйская сортууд тус тус 152-155 хоног байхад Витаминная зэрэг сортуудад  ургалтын хугацаа нь 160-161 хоногт гүйцдэг байна. Харин Хар хүрээ орчимын газар нь хаварын манан будан болон энэ хавьд хавар эрт гардаг түймэрийн нөлөөтэй ихээхэн холбоотой гэж үзэж байна.
 
Нахиа хөөх , цэцэглэх, жимслэх, боловсорч гүйцэх гэх мэт бүх үе шатанд Хар хүрээ орчимын жимс нь дунджаас 1-2 хонгийн түрүүнд  байсан боловч навч унаж тайван байдалд орох үе нь бусад газраасаа арай сүүлд буюу 9-р сарын 17-оос 10 –р сарын 7 ний хооронд үргэлжилсэн байна . Энэ үзэгдэлээс хамааран ургалтын хугацаа нь 147 хоног үргэлжилж байна. Дээрхээс харахад Хар хүрээ арал орчимд бусдаасаа харьцангуй дулаавтар микро цаг уур зонхилж байгаа байж болзошгүй харагдаж байна. Харин Гатавын буурь орчимын чацарганы вегатацын хугацаа нь 6 хоногийн түрүүнд буюу  141 хоног үргэлжилсэн байна. 
 
'''4.6.Ургацын судалгаа түүний үр дүн'''
 
  Чацарганы сорт хэлбэрүүдийн эдийн засаг, аж ахуйн ашигтай шинж чанар нь эцсийн дүнд ургацын хэмжээгээр илрэх бөгөөд уг сорт хэлбэр нь орчиндоо дасан зохицох, цаашлаад ургаж тархах чадвараас хамаарч урагцыг тодорхойлогч гол хүчин зүйл болох жимслэх нахиа бүрэлдэн бий болдог.
 
   Чацарганы ургац тухайн жилийн байгаль цаг уурын онцлог зэрэг гадаад хүчин зүйлээс хамаарч хэлбэлзэж байдаг байна. Жнь: 2003 онд газар тариалангийн төв бүсэд зун нь хуурай их халуун, өвөл нь ердийнхөөс илүү хүйтэн болж тухайн жилд чацарганы бүхийл сортуудын ургац 2,6-4,9 кг аар буурсан байна. Энэ нь өөрөөр хэлбэл ургац нь 4-10% иар буурсан гэсэн үг юм.
 
Энэ мэтчилэн таримал болон байгалийн жимс,жимсгэнэ,өвс ургамалын ургацын хэмжээ чанарт тухайн хэлбэр, сортын биологийн онцлогоос гадна агротехник, хөрс, цаг уур, өвчин, хортон болон генетикийн хүчин зүйлүүд нөлөөлдөг тухайд олон судлаачид тэмдэглэсэн байдаг. Ялангуяа 9, 1 ,4, 5-р саруудын агаарын чийг дулаан, хөрсний чийг дулаан зэрэг хүчин зүйлүүд ихээхэн хамааралтай. Агаарын температцр -6 аас -18 хэм хүрсэн тохиолдолд цэцэг бүрэн хөлдөнө (Василчинко.Г.В 1978).
 
Зарим тохиолдолд тухайлбал 1971 онд Алтайн хязгаарт Чуй голын усны түвшин эрс буурч, тухайн сав газрын бичил цаг уурын өөрчлөлт нь ургацад нөлөөлсөнийг тогтоосон байна(Екимова. И.В 1972).
 
  Орхон Сэлэнгийн сав газрын таримал ургамал дээр 40 гаруй зүйл өвчин тархан тэмдэглэгдснээс жимс жимсгэний 9 зүйл өвчин давхардсан тоогоор 84 зүйл шавж гэмтээж түүгээр хооллож байгааг тогтоожээ /Б.Мөнхцэцэг, Г.Чимгээ 2003/ .
 
Монгол орны нөхцөлд чацарганы ургацыг хязгаарлагч гол хортон шавжид чацарганы ногоон бөөс, чацарганы хивэн, чацарганы хачиг, чацарганы ялаа зэрэг нь зүй ёсоор тооцогддог, үүнээс гадна  нэлээд олон тооны  өвчинүүд чацарганыг гэмтээн түүний ургац, чанарт нөлөөлдөгөөс Эндомикоз,цахлай , зэрэг өвчин нь манай оронд нилээд тархсан  мэдээ байдаг.  
 
Чацарганы эндомикоз өвчиний үед бутны жимс ихээр хатаж хорчийн, хөндий хальс үлддэг бол чацарганы ялаанд  ихээр нэрвэгдсэн таримал болон байгалийн чацарганы ургац  90 % хүртэл устах аюултайн дээр түүний цаашдын тархалтанд ч муугаар  нөлөөлөх юм.  Энэ мэтчилэн чацарганы ургацад шууд болон шууд бусаар нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг бөгөөд эдгээрийг давж тэсвэрлэх чадвартай сорт хэлбэрүүдийг олж үржүүлэх тариалах нь онцгой ач холбогдолтой юм. Бид илрүүлсэн хэлбэрүүд дээрээ ургацын судалгааг хэлбэр тус бүрээс таван бутыг сонгон авч бут нэг бүрийн ургацын хэмжээг тогтоож нэг га газраас  авах болон нийт талбайгаас авч болох ургацын хэмжээг чацарганы нэг бутны ургац нь жимсний жин хэмжээ болон бусад гадаад дотоод олон хүчин зүйлүүдээс хамаараад 0.19-0.61 кг хооронд хэлбэлзэж байна. Нэг га-гийн ургацыг тогтоохдоо тухайн төгөлийн эр эм бутны харьцаа болон насжилт өвчин хортонд нэрвэгдсэн байдалыг харгалзан үзэж тус бүрийн хорогдолыг хасаж тооцож ургацыг ерөнхийд нь тогтоосон (15-р  хүснэгт).
 
'''15.Ургацын судалгаа'''
{| class="wikitable"
|Хэлбэр
|1 бутны ургац, кг
|Шижим хоорондын зай , м
|4- дээш настай бут хоорондын
 
Зай, м
|1 га талбайд байгаа ургамалын
 
Тоо, мян \шир
|1 га талбайд байгаа 4 өөс
 
дээш настай бутны тоо, шир
|Үүнээс жимслэх эм
 
бутны эзлэх ,%
|Өвчин хортонд нэрвэгдсэн ,%
|Жимсэлж байгаа бутны тоо , шир
|одоо 1 га газраас хураах
 
ургац ,кг
|-
|Томдуу шар өнгийн жимстэй     
|0,35
|0,3-0,6
|1-2
|8-15
|2500
|30
|50
|750
|262.5
|-
|Улаавтар шар өнгийн жимстэй   
|0,22
|0,3-0,6
|1-2
|8-15
|5882
|30
|70
|1764
|388
|-
|Улбар шар өнгийн жимстэй       
|0,19
|0,3-0,7
|1-2
|8-15
|3086
|30
|50
|925
|175
|}
Эндээс хархад : Томдуу шар өнгийн жимстэй хэлбэрт нэг бутны дундаж ургац 0.35 кг харин төгөлд байгаа жимсээ өгч байгаа бутны тоо нь 750 ширхэг буюу бусад хэлбэрийн чацарганатай төгөлүүдээс харьцангуй цөөн байна. Иймд нэг га –гийн ургац нь 262,5 кг байна.
 
    Улаавтар  шар өнгийн жимстэй хэлбэрт нэг бутны дундаж ургац 0.22 кг харин төгөл дахь жимсээ өгч байгаа бутны тоо нь 1764 ширхэг буюу маш шигүү чацарганатай учир нэг га –гийн ургац нь 378 кг хүрч байна.
 
   Улбар  шар өнгийн жимстэй хэлбэрт нэг бутны дундаж ургац 0.19 кг харин төгөлд байгаа жимслэгч бутны тоо нь 925 ширхэг бөгөөд энэ  хэлбэрийн чацарганатай төгөлийн нэг га –гийн ургац нь  ойролцоогоор 175кг байна.
 
Дээрхи судалгаанаас үзхэд нэг га зэрлэг чацарганы талбайгаас ойролцоогоор   378-175 кг ургац хураан авах боломж байна гэж үзэж байна.
 
    Энэхүү судалгаанаас үндэслэн Тэс сумын нутгаас хураан авч болох нийт урацын хэмжээг тооцоолж доорхи хүснэтээр харуулав.
 
'''16.Тэс сумын нийт талбайн чацарганы хурааж'''
 
'''болох боломжит нөөц'''
{| class="wikitable"
|
|Нийт талбай га
|1 га  гаас хураан авсан дундаж   ургац тн
|Нийт ургац тн
|-
|Одоогийн байдлаар
|           2845   
|0,275
|782
|}
Энэ  хүснэгтээс үзхэд Тэс сумын нийт чацаргана бүхий талбайгаас хураан авч болох жимсний хэмжээ нь 782 тн болж байна. Үүнийг зөв зохистой ашиглаж хамгаалах  нь бидний өмнө тулгараад байгаа нэн тэргүүний асуудал болоод байна. 
 
'''Дүгнэлт'''
 
1.     Байгалийн зэрлэг чацаргана Тэс сумын нутагт Их гол , Хошт эрэг, Үхэг Жирээг,Хар ус, голуудын сав дагуу далайн түвшнээс дээш 754-916 метр өндөрт хойт өргөргийн 50<sup>0</sup>29<sup>|</sup>13<sup>||</sup> - 50<sup>0</sup>35<sup>|</sup>24<sup>||</sup>, зүүн уртрагийн 93<sup>0</sup>01<sup>|</sup>00<sup>||</sup> - 93<sup>0</sup>17<sup>|</sup>00<sup>||</sup> -ын хооронд нийт 4546га талбайд улиас, бургас, харгана хус, нохойн хошуу, долоогоно, зэрэг мод, бут сөөг, зэдгэнэ, дэрс, зэгс, хулс зэрэг өвслөг ургамалтай бүлгэмдэл үүсгэн тархсан байна.
 
2.      Тэс сумын нутагт байгалийн чацарганы  бие даасан цэвэр 80 цэгт  байгаа бөгөөд үүний нийт талбай нь 2845 га байна.  Эдгээр төгөлүүдэд эр бут57-65 хувийг, эм бут 35-43 хувийг эзэлж байгаа бөгөөд 1-4 настай  залуу бут сөөг 35 %, 4-8 настай анх  жимсэлж буй бут сөөг 39 %, ид жимсэлж буй 9-13 настай бут сөөг 25 хувийг эзэлж байгааг тус тус тогтоов. 13-аас дээш настай хэт хөгширсөн бут сөөг ажиглагдаагүй ба энэ нь байгалийн чацарганы төгөл байнга хувьсаж, шижмээрээ урган шинэчлэгдэж байдгийг харуулж байна.
 
3.     Бид Тэсийн голын ай савын орчимд ургаж байгаа чацарганыг жимсний өнгө, хэлбэр, хэмжээг нь гол үзүүлэлт болгон ангилж Тэс сумын нутаг дэвсгэрт чацарганы гурван өөр хэлбэр байна гэж тогтоолоо. Үүнд:
 
·        1 –р хэлбэр :  бут нь 2,77м өндөр, титэм нь дунд зэргийн нягт, зуувандуу босоо хэлбэртэй, мөчрийн 1 жилийн өсөлт нь 16 см, байна. Математик боловсруулалтын дүнгээс үзэхэд нэг наст мөчрийн өсөлт нь 100 ширхэг жимсний жинд хамааралгүй мөн бутны өндөртэй ч хамааралгүй болох нь харагдаж байна. Энэ хэлбэрийн өргөсний урт нь 3,5см, нягт шигүү байрлалтай,  жимс нь бусдийгаа бодвол харцангуй том гэхдээ таримал болон том жимстэй хэлбэрүүдтэй харьцуулахад жижиг, зууван бөөрөнхий хэлбэртэй, хурц шар өнгөтэй, сулхан амттай, 100ш жимсний жин нь 23 гр, өвчин, хортонд бага нэрвэгдсэн.
 
·        2 –р хэлбэр:   бут нь 2,71 м өндөр, титэм нь дунд зэргийн нягт, зуувандуу унжгар  хэлбэртэй,, мөчрийн 1 жилийн өсөлт нь 16 см, Математик боловсруулалтын дүнгээс үзэхэд нэг наст мөчрийн өсөлт нь 100 ширхэг жимсний жинд хамааралгүй харин бутны өндөртэй эерэг сул R=0,38 хамааралтай  болох нь харагдаж байна. өргөс ихтэй, өргөсний урт нь 3,6 см, жимс нь жижиг зууван бөөрөнхий хэлбэртэй, улбар шар өнгөтэй, исгэлэн амттай, 100ш жимсний жин нь 16 гр, өвчин, хортонд их  нэрвэгдсэн.
 
·         3-р хэлбэр:  бут нь 2,60м өндөр, титэм нь дунд зэргийн нягт, зуувандуу унжгар  хэлбэртэй, мөчрийн 1 жилийн өсөлт нь 17см, Математик боловсруулалтын дүнгээс үзэхэд нэг наст мөчрийн өсөлт нь 100 ширхэг жимсний жинд хамааралгүй харин бутны өндөртэй сул эерэг R=0,01 хамааралтай  болох нь харагдаж байна. Өргөс ихтэй, өргөсний урт нь 3,7см ,жимс нь жижиг, бөөрөнхий хэлбэртэй, улаан  шар өнгөтэй , исгэлэн амттай, 100ш жимсний жин нь 17 гр, өвчин, хортонд их  нэрвэгдсэн.
 
4.     Одоогийн байгаа Тэс сумын чацарганы эзлэх талбайн   хэмжээг 1974 оны тооллогын дүнтэй харьцуулахад 60 гаруй хувиар багассан бөгөөд байгалийн чацаргана нь хатах , өвчин хортонд нэрвэгдэх гэх мэтээр устаж алга болох үндэслэлтэй байна гэж үзлээ.
 
5.     Тэс сумын одоо байгаа чацарганы нэг га талбайгаас ойролцоогоор 175-387 кг чацарганы жимс хураан авах боломжтойг тогтоолоо.
 
'''Ашигласан хэвлэлийн жагсаалт'''
 
# Авдай Ч. ,Лааган.Б,Цэндээхүү. Ц,Чацаргана УБ.1976
# Авдай Ч. Чацаргана.УБ.2000
# Авдай Ч. Монгол ороны чацаргана судлал,үйлдвэрлэлийн өнөөгийн байдал- Монгол оронд жимсний аж ахуй үүсэж хөгжсөний 50-н жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хуралын илтгэлүүдийн эмхтгэл УБ.2005
# Аваадорж.Д Баттулга.О Хөрс судлалын дадлага УБ 2006
# Батсайхан.Д , Доожав.Ж ,Бат-очир .Л Увсын Чацаргана , Улаангом . 2006
# Бадгаа Д. Хүнсний түүхий эдийн химийн найрлага УБ.1987
# Доржготов Ж, Зданевич Л.Б БНМАУ-ын Чацаргана  УБ. 1974
# Доржжанцан Д. Цэрэнбалжир Д. Ламжав Ц. Монгол ороны эмийн ургамал УБ.1976
# Доржготов Ж. Монгол ороны жимс жимсгэнэ УБ.1976
 
10.  Доржготов Д. Монгол ороны хөрс УБ.2003
 
# Жүүпэрэлмаа Ө. Сравинительное изучение сортов облепихи/Hippophae rhamnoeides.L/ в Центральной земледельчесной  зоне Монголий Автореферат на соискание доктора философий сельского хозяйства Дархан-Улаанбаатар, 2005
 
12.  Жаргал Д. Жимс жимсгэнэ УБ. 1991
 
13.      Лааган Б.Чацарганы сорт нутагшуулалт -Чацаргана-86  онол практикийн бага хуралын сэдэв УБ.1986
 
14.      Лааган.Б. Цоодол.Д.Дарь үнэрлэж чацаргана нүүлгэсэн жилүүд,УБ.                             2002
 
15.  Намхайжамц Г. Намсрай П.  Увс аймгийн уур амьсгал УБ. 1980
 
16.      Нинж Б. Жимсний аж ахуй. УБ.2000
 
17.      Нинж Б. Жимсний аж ахуйн дадлагын сурах ,УБ ,2001.
 
# Нинж Б. Манай ороны жимст цэцэрлэгийн  аж ахуй талаар хийсэн судалгааны дүнгээс -Монгол оронд жимсний аж ахуй үүсэж хөгжсөний 50-н жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хуралын илтгэлүүдийн эмхтгэл УБ.2005
 
19.  Отгонбилэг Х. Цэндээхүү  Ц. Бургас чацарганатай шугуйг нөхөн сэргээх боломж ,товхимол .УБ. 2003
 
20.          Очирбат Г. Яшилдуу чацаргана / Hippophae rhamnoeides.L/ны биологи экологийн онцлогийг элсний нүүдэл зогсоох,хөрсний эвдрэлтэй тэмцэхэд ашиглах боломж - Чацаргана-2005 эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хуралын илтгэл УБ. 2005
 
21.          Цэдэнбалжир.М, Чацаргана (биологи, биохими, агротехник, хэрэглээ,)УБ. 2008
 
# Цэндээхүү Ц. Монгол чацарганы / Hippophae rhamnoeides.L SSP mongolica ROUSI/ шинж тэмдэгийн популяцийн хувьсал, удамын сангийн нөөц-Монгол оронд жимсний аж ахуй үүсэж хөгжсөний50-н жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хуралын илтгэлүүдийн эмхтгэл УБ.2005
 
23.          Цэндээхүү Ц. Монгол чацарганы / Hippophae rhamnoeides.L/ байгалийн  популяцуудын гол шинж чанарууд - Чацаргана-2005 эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хуралын илтгэл УБ. 2005
 
24.          Шатар С. Витаминт зэрлэг ургамал УБ . 1971
 
'''Study of distribution and native forms of “Tesiin gol sea buckthorn” in Tes soum of Uvs aimag'''
 
The amount of natural precipitation in our country is reducing and aridification is broadening due to climatic warming and desertification, occured in last years, and they are exerting greater impacts on flora. For example, groves of sea buckthorn shrubs are being dried off and distribution is dropping because of multi-year droughts and reduction of moisture supply in Great lakes hollow. On the other hand, human actions, flooding and fires are additionally exerting adverse impacts on the distribution, resource and growth patterns of this plant, and sea buckthorn shrubs around Tes river, which were widely distributed and greater had resources before, have drastically curtailed and the danger of extinction is facing the plant in this area. All above are becoming the background of our research.
 
The study was funded by Uvs branch of representatives of Mercy Corps Mongolia and performed by measuring the total area of sea buckthorn grove, including net area of the shrubs, and detecting the local forms of sea buckthorn according to “Methodology of research for determining the distributions and local forms of “Tesiin gol” in Tes soum of Uvs aimag”, reviewed and approved by the Scientific council session of School of agrobiology on 23 January, 2008.
 
Natural wild sea buckthorn grows in 4546 ha areas froming an association with such woody and shrubby plants as aspen, caragana sp, birch and dogrose, and some herbaceous plants in valleys of Ikh gol, Khosht ereg, Ukheg, Jireet and Khar us rivers at 754-916 m above mean sea level between 50<sup>0</sup>29<sup>|</sup>13<sup>||</sup> - 50<sup>0</sup>35<sup>|</sup>24<sup>||</sup> of northern latitude and 93<sup>0</sup>01<sup>|</sup>00<sup>||</sup> - 93<sup>0</sup>17<sup>|</sup>00<sup>||</sup> eastern longitude.
 
Of them, groves of natural wild sea buckthorn are distributed in more than 80 sites and cover 2845 ha area. With the compositions of the shrub grove, male plants account for 57-65%, while females for 35-43%, and younger aged 1-4 years for 35%, 4-8 years old plants producing the first berries for 39% and 9-13 years old plants produced berries several times for 25%. To old or shrubs aged above 13 years were not found and it reveals the groves of this plant is constantly changing and renovated according to natural law.
 
In the present study, the calssification was made by using the color, shape and size of berry of sea buckthorn plant, growing in the basin of Tes river as main criteria, and it has been determined that there are 3 different forms of sea buckthorn in the territory of Tes soum.
 
1st form – A shrub is 2.58 m high, has oval, vertical, yellow color, slightly acidic berries. Weight of 100 berries is 23 g and they are less affected by diseases and pests.
 
2nd form – A shrub is 2.71 cm high, the cown has moderate density and oval weeping shape, yearly growth of  a branch is 16 cm, the branches are thorny, length of a thorn is 3.6 cm, the berry is small, oval, orange color and has sourr taste, 100 berries weigh 16 g, and berries are highly affected with diseases and pests.
 
3rd form – Th height of a srub is 2.60 m, the crown has moderate density, oval and weeping shape, yearly growth of branch is 17 cm, branches are thorny, the length of thorn is 3.7 cm, berry is small, rounded, orange color, sour taste, 100 berries weight 17 g, and they are highly affected  by diseases and pests.
 
Our study demonstrated that the from with yellow berry contains 18.6% dry matter, 5.6% fat, 3.6% acids and 3.5% carbohydrates, which are greater than orange color berries. However, content of vitamin C is less by twice than orange berry or 43.2 mg% and vitamin A is less by 0.4 mg%. As well as, the study reveals the growth period of cultivated sea buckthorn plant lasts 121-130 days in condition of Uvs aimag (B.Laagan). All stages such as budding, flowering, berrying and ripenning are similar to each otrher and growth stages last 141-147 days as a whole.
 
A shrub of local wild sea buckthorn produces an yield of 0.19-0.35 kg and there is a possibility of harvesting 378-175 kg berries per ha area.
 
Therefore it is seen to be an enormous real availablity, that should be utilized by us. According to our study, the total area of fields with sea buckthorn in Mongolia has been dropped by more than 60% as compared to that in 1974, when the distribution and resources of sea buckthorn were determined. Although climatic conditions resulted mostly in such decrease of this plant, wrong actions of human such as fire, breaking the branches during berry collection, damage by grazing animals and compacting the soil. Therefore, more detailed study on distribution and resources of native wild sea buckthorn has been essential.
 
 
 
<br />{{Нутаг
|нэр = Тэс сум<br>{{юникодмонгол|ᠲᠡᠰ ᠰᠤᠮᠤ|h}}
|ямар_янзын_нутаг = [[Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь|сум]]