Монгол цаг тоолол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ.Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм.Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно. Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг. Монгол зурхайд арван хоёр жил чухал үүрэгтэй. Зурхайн ёсоор ивээл жилүүд гэж байдаг. Бар, нохой, морь гурав ивээл, хулгана, луу, бич гурав ивээл, үхэр, могой, тахиа гурав ивээл, гахай, хонь, туулай гурав ивээл жилүүд юм. Үүнээс гадна жилийг зөөлөн, хатуу гэж хоёр хуваадаг. Хулгана, үхэр, туулай, могой, хонь, бич, тахиа долоо зөөлөн жил, бар, морь, луу, нохой, гахай тав хатуу жил юм. Монгол хүмүүс гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах зэрэг бүх зүйлд тэр хүннй төрсөн жил, сар, өдөр, цагийг хардаг. Энэ их чухал зүйл юм. Зөөлөн, хатуу жилтэй хүмүүс гэрлэвэл муу гэж үздэг. Харин хоёр хатуу, хоёр зөөлөн жилтэй, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл сайн гэж үздэг юм байна.
Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг.

Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:
 
Хулгана цаг – Шөнө дөл 23.40 – 01.40
Line 42 ⟶ 44:
 
[[Ангилал:Он тоолол]]
[[Ангилал:Цагалбарын систем]]