Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 30:
==Түүх==
{{Гол|Уйгурын үеийн археологийн дурсгалууд}}
[[Файл:Manicheans.jpg|thumb|Манихей тахилч нар 8-9-р зууны орчим Таримын сав газар дахь Кочо хотод Согдын гар бичмэл бичдэг]]
Токуз огузын гол аймгуудын нэг. Тэдний угсаа гарвалын тухай домог, түүхүүд хятад, перс хэлний сурвалжид үлдсэн байдаг. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүхдээ Жувейн, уйгурууд Хархорумын Орхон голын хөвөөнд эртнээс нутаглаж Буку ханыг хүртэл таван зуун оныг үдсэн, Туул, Сэлэнгийн завсарт байдаг довноос шидтэй хүүхдүүд төрсөн, тэднийг нэг Буку-г хан сууринд залсан домгийг дурдсан. Ж.Маркварт 1912 онд Уйгурын домгийн Буку-г бодит хүн, Харбалгасын бичээст гардаг хаан мөн гэсэн. П.Пеллио 1930 онд Buku бол Bügü нэрийн хувилбар юм гэжээ. Уйгурын түүхэнд Бөгү (Бёгю) нэртэй хаан тус улсыг 759 оноос эхлэн хорин жил захирсан гэж гардаг. Судрын чуулганд бас Уйгурын түүх бий. Уйгур улсад байдаг нэг том уулын хажууд нэг газар 10, нөгөө газарт 9 гол байдаг. Арван голоор нутаглагчдыг Он-уйгур, есөн голоор нутаглагчдыг Токуз-уйгур гэдэг, тэдний ураг зуугаад жил хаанчилсан гэжээ. Вэй улсын судрын 103-р бүлэгт Хүннүгийн шаньюй үзэсгэлэнт хоёр охиноо нутгийнхаа хойд хэсэгт хүн амьтангүй газарт суулгасан. Нэг охин нь чонотой гэрлэж хүү төрүүлсэн ба хожим түүний ураг олширсон. Энэ улсын хүн ард чоно улихтай адил урт үргэлжилсэн дуу дуулах дуртай гэж бий. Зарим нь уйгур хаадын эмэг эх Хүннүгийн шаньюйн охиноос гаралтай гэж ярилцдаг тухай дурджээ. Уйгур аймаг эртнээс Токуз огуз аймгууд дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн. Жужаны үед холбогдох эртний хятад бичгийн сурвалжид өндөр тэрэгтэнд Юаньхэ (Юаньгэ, 袁紇 < *wən-γət) овог байгаа нь Уйгурын тухай анх дурдсан хэрэг. Хятадын Сүй улсын (581-618) үед Вэйхэ (韋紇 < wuj-γət эсвэл *ui-γət) гэж нэрлэх болжээ. Тангийн үед (618-906) Хуйхэ (迴紇 < γuɑi-γət) гэж нэрлэх болжээ. Дуло (Туул) голын ард Пугу, Тунло, Вэйгэ (Уйгур), Баегу, Фуло, Мэнчэнь, Туругэ, Сыцзе, Хунь, Хусэ зэрэг овог, аймаг нутагладаг, нийт бараг хоёр түм цэрэгтэй гэж Сүй улсын түүхэнд дурдсан байдаг. Тан улсын хуучин сударт Удэ (618-626)-гийн эхэн хүрэхэд Сеяньто, Циби, Хуйхэ, Дубо, Гулигань, Доланьгэ, Пугу, Баегу, Тунло, Хунь, Сыцзе, Хусэ, Си (Кумоси), Аде, Байси байсан, говийн араар тархжээ гэж тэмдэглэжээ.