Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 20:
 
Хятад дахь, Шинжянгаас гадна уйгуруудын төвлөрсөн газар бол [[Хүнань]] мужийн өмнө-төв хэсэгт орших [[Таоюань аймаг]] болно.<ref name="english.people.com.cn">{{cite news |title=Ethnic Uygurs in Hunan Live in Harmony with Han Chinese |author= |newspaper=People's Daily|date=29 December 2000|url=http://english.people.com.cn/english/200012/28/eng20001228_59085.html}}</ref> Хятадаас гадна [[Казахстан]], [[Кыргызстан]], [[Узбекистан]] зэрэг Төв Азийн орнуудад уйгурууд олноор оршин суудаг. Түүнчлэн [[Афганистан]], [[Пакистан]], [[Турк]]т цөөн тоогоор амьдардаг байна.<ref>{{cite web|url=http://www.eastwestcenter.org/fileadmin/stored/pdfs/ps053.pdf |title=Ethno-Diplomacy: The Uyghur Hitch in Sino-Turkish Relations |format=PDF |date= |accessdate=2011-08-28}}</ref>
 
[[File:Veselovski-1898-Yakub-Bek.jpg|thumb|150px|Якуб бек.]]
[[File:Battle at Awabat-chuang.jpg|thumb|left|Дорнод Туркестаны босогчдыг Чин улс цэрэглэн дарж буй нь(1828 он)]]
 
==Түүх==
Line 30 ⟶ 27:
VIII зууны үеийн уйгурын гэрэлт хөшөөний бичээст “Он Уйгур, Секиз Огуз” гэж бий. Секиз огуз гэдэг нь Уйгурын хожуу хаант улс байгуулагдсаны дараа Огузын бүрэлдэхүүнээс уйгурууд тусгаарлаж дангаар Он Уйгур гэж нэрлэгдэх болсонтой холбоотой. Түүх сурвалжид өгүүлснээр Уйгур аймаг 9 овгоос бүрэлдэнэ. Тан улсын хуучин сударт: Уйгурыг Тан улсын Кайюаний үед (713-741 он) аажмаар хүчирхэгжсэн, Өтүкэн ууланд хоргоддог, өмнө зүг Сичэн хүртэл 1700 ли зайтай, Сичэн бол Ханьгийн үеийн Гаоцюэ бэхлэлт юм. Уйгурт нэг – Яглакар, хоёр – Утургар, гурав – Күрэбир, дөрөв – Могэсици, тав – Ауцзэ, зургаа – Хасар/Хазар, долоо – Хувасу, найм – Ябуткар, ес – Аябир бий гэжээ. Уйгурын гэрэлт хөшөөдийн бичээсээр Уйгур эртнээс Сэлэнгэ, Орхоны савд, Өтүкэн, Өгрэсийн дунд суусаар ирсэн тухай өгүүлдэг.
 
[[File:Battle at Awabat-chuang.jpg|thumb|left|Дорнод Туркестаны босогчдыг Чин улс цэрэглэн дарж буй нь(1828 он)]]
839 оны үед хурцадсан дотоодын хямралын улмаас Уйгурын сайд Гюелоу (Цзюэлоу) 839 онд Шато аймгийн цэргийг дагуулж Са тегин хааныг алж Хэса тегинийг хаан болгов. Эдиз аймгийн эзэн Гюйлу мохэ (Цзюйлу мохэ) Киргизтэй нэгдэж 1 буман цэрэг дагуулж Гюелоу, хаан нарыг довтолж алаад ордонг шатаав. Хааны ургийн Пан тегинийг Сачжи сайд авч 15 овог дагуулан Куча руу нүүв. Эзний гол Алаша руу хэсэг уйгур нарыг Яглакар овгийн яззгууртан толгойлж нүүж очжээ. Үлдсэн 13 овог, зуугаад мянган хүн Уцзе (Өгэ) хааныг дагаж Цагаан хэрмийн ард Хөх хот, Цахар хавиар суух болжээ. Энэ уйгуруудыг 848 он хүртэл Өгэ хаан захирч байв. Түүнийг үхсэний дараа эл бүлэг уйгурууд Ганьчжоу руу зугтаж очжээ. Хожим эдгээр уйгурууд 860-900 оны үед Ганьчжоугийн Уйгурын хант улс байгуулж 1028-1036 онд Тангудад эзлэгдэх хүртэл оршин тогтнож байжээ. 840 оны орчим Куча руу нүүсэн Пан тегиний зуугаад мянган хүнтэй уйгурууд бараг тэр даруй бэсрэг хант улс байгуулжээ. Кучагийн хант улсыг 866 оны орчим Турфан, Бешбалыкт нүүж ирсэн 200-аад мянган хүнтэй Буку Чиний токуз огузууд эзлэн авсан гэдэг.