Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 26:
==Түүх==
{{Гол|Уйгурын үеийн археологийн дурсгалууд}}
 
Токуз огузын гол аймгуудын нэг. Тэдний угсаа гарвалын тухай домог, түүхүүд хятад, перс хэлний сурвалжид үлдсэн байдаг. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүхдээ Жувейн, уйгурууд Хархорумын Орхон голын хөвөөнд эртнээс нутаглаж Буку ханыг хүртэл таван зуун оныг үдсэн, Туул, Сэлэнгийн завсарт байдаг довноос шидтэй хүүхдүүд төрсөн, тэднийг нэг Буку-г хан сууринд залсан домгийг дурдсан. Ж.Маркварт 1912 онд Уйгурын домгийн Буку-г бодит хүн, Харбалгасын бичээст гардаг хаан мөн гэсэн. П.Пеллио 1930 онд Buku бол Bügü нэрийн хувилбар юм гэжээ. Уйгурын түүхэнд Бөгү (Бёгю) нэртэй хаан тус улсыг 759 оноос эхлэн хорин жил захирсан гэж гардаг. Судрын чуулганд бас Уйгурын түүх бий. Уйгур улсад байдаг нэг том уулын хажууд нэг газар 10, нөгөө газарт 9 гол байдаг. Арван голоор нутаглагчдыг Он-уйгур, есөн голоор нутаглагчдыг Токуз-уйгур гэдэг, тэдний ураг зуугаад жил хаанчилсан гэжээ. Вэй улсын судрын 103-р бүлэгт Хүннүгийн шаньюй үзэсгэлэнт хоёр охиноо нутгийнхаа хойд хэсэгт хүн амьтангүй газарт суулгасан. Нэг охин нь чонотой гэрлэж хүү төрүүлсэн ба хожим түүний ураг олширсон. Энэ улсын хүн ард чоно улихтай адил урт үргэлжилсэн дуу дуулах дуртай гэж бий. Зарим нь уйгур хаадын эмэг эх Хүннүгийн шаньюйн охиноос гаралтай гэж ярилцдаг тухай дурджээ. Уйгур аймаг эртнээс Токуз огуз аймгууд дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн. Жужаны үед холбогдох эртний хятад бичгийн сурвалжид өндөр тэрэгтэнд Юаньхэ (Юаньгэ, 袁紇 < *wən-γət) овог байгаа нь Уйгурын тухай анх дурдсан хэрэг. Хятадын Сүй улсын (581-618) үед Вэйхэ (韋紇 < wuj-γət эсвэл *ui-γət) гэж нэрлэх болжээ. Тангийн үед (618-906) Хуйхэ (迴紇 < γuɑi-γət) гэж нэрлэх болжээ. Дуло (Туул) голын ард Пугу, Тунло, Вэйгэ (Уйгур), Баегу, Фуло, Мэнчэнь, Туругэ, Сыцзе, Хунь, Хусэ зэрэг овог, аймаг нутагладаг, нийт бараг хоёр түм цэрэгтэй гэж Сүй улсын түүхэнд дурдсан байдаг. Тан улсын хуучин сударт Удэ (618-626)-гийн эхэн хүрэхэд Сеяньто, Циби, Хуйхэ, Дубо, Гулигань, Доланьгэ, Пугу, Баегу, Тунло, Хунь, Сыцзе, Хусэ, Си (Кумоси), Аде, Байси байсан, говийн араар тархжээ гэж тэмдэглэжээ.
 
VIII зууны үеийн уйгурын гэрэлт хөшөөний бичээст “Он Уйгур, Секиз Огуз” гэж бий. Секиз огуз гэдэг нь Уйгурын хожуу хаант улс байгуулагдсаны дараа Огузын бүрэлдэхүүнээс уйгурууд тусгаарлаж дангаар Он Уйгур гэж нэрлэгдэх болсонтой холбоотой. Түүх сурвалжид өгүүлснээр Уйгур аймаг 9 овгоос бүрэлдэнэ. Тан улсын хуучин сударт: Уйгурыг Тан улсын Кайюаний үед (713-741 он) аажмаар хүчирхэгжсэн, Өтүкэн ууланд хоргоддог, өмнө зүг Сичэн хүртэл 1700 ли зайтай, Сичэн бол Ханьгийн үеийн Гаоцюэ бэхлэлт юм. Уйгурт нэг – Яглакар, хоёр – Утургар, гурав – Күрэбир, дөрөв – Могэсици, тав – Ауцзэ, зургаа – Хасар/Хазар, долоо – Хувасу, найм – Ябуткар, ес – Аябир бий гэжээ. Уйгурын гэрэлт хөшөөдийн бичээсээр Уйгур эртнээс Сэлэнгэ, Орхоны савд, Өтүкэн, Өгрэсийн дунд суусаар ирсэн тухай өгүүлдэг.
839 оны үед хурцадсан дотоодын хямралын улмаас Уйгурын сайд Гюелоу (Цзюэлоу) 839 онд Шато аймгийн цэргийг дагуулж Са тегин хааныг алж Хэса тегинийг хаан болгов. Эдиз аймгийн эзэн Гюйлу мохэ (Цзюйлу мохэ) Киргизтэй нэгдэж 1 буман цэрэг дагуулж Гюелоу, хаан нарыг довтолж алаад ордонг шатаав. Хааны ургийн Пан тегинийг Сачжи сайд авч 15 овог дагуулан Куча руу нүүв. Эзний гол Алаша руу хэсэг уйгур нарыг Яглакар овгийн яззгууртан толгойлж нүүж очжээ. Үлдсэн 13 овог, зуугаад мянган хүн Уцзе (Өгэ) хааныг дагаж Цагаан хэрмийн ард Хөх хот, Цахар хавиар суух болжээ. Энэ уйгуруудыг 848 он хүртэл Өгэ хаан захирч байв. Түүнийг үхсэний дараа эл бүлэг уйгурууд Ганьчжоу руу зугтаж очжээ. Хожим эдгээр уйгурууд 860-900 оны үед Ганьчжоугийн Уйгурын хант улс байгуулж 1028-1036 онд Тангудад эзлэгдэх хүртэл оршин тогтнож байжээ. 840 оны орчим Куча руу нүүсэн Пан тегиний зуугаад мянган хүнтэй уйгурууд бараг тэр даруй бэсрэг хант улс байгуулжээ. Кучагийн хант улсыг 866 оны орчим Турфан, Бешбалыкт нүүж ирсэн 200-аад мянган хүнтэй Буку Чиний токуз огузууд эзлэн авсан гэдэг.
 
== Орчин үе ==