Хэлэлцүүлэг:Нүүр хуудас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Admin uudad: шинэ хэсэг
Мөр 232:
 
Админуудаа Munkhzya.E хамаг файлуудыг устгаад байна шүү. Яаралтай арга хэмжээ авч эрхийг нь хасаад блоклоорой[[Тусгай:Contributions/185.125.231.241|185.125.231.241]] 09:58, 26 Зургаадугаар сар 2018 (UTC)
 
== БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИ ==
 
Багануур ХК анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 2-р сарын 9-нд 100.0 сая.тн дахь нүүрсээ олборлосон.
 
1995 онд хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг иргэд эзэмшдэг.
 
Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 3.6-3.8 сая.тн нүүрсийг олборлож 16.0-18.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон тээвэргүй хосолсон ашиглалтын системээр олборлолт явуулдаг. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 60%, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн. 0-200 мм бутармагтай нүүрсийг вагон болон бусад жижиг авто тээврийн хэрэгслээр хэрэглэгчдэд нийлүүлдэг.
 
Багануурын нүүрс нь өөрийн физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглагдах төдийгүй дахин боловсруулалт хийгдэн шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш, бусад химийн үйлдвэрлэлийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан.
 
Байгуулагдсанаасаа хойш анхны төсөл болох тухайн үеийн ЗХУ-ын ГИПРОШАХТ институтын боловсруулсан төслийг мөрдлөг болгон ажиллаж байсан. 1995 оноос техник технологийн шинэчлэл хийх, хөрс хуулалтын хоцрогдлыг арилгах, нүүрс олборлолтыг тогтворжуулах зорилгоор “Монгол нүүрс” төслийг хэрэгжүүлэн уурхайн өмнө тулгарч байсан олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн амжилттай ажиллаж байна.
 
2012-2015 онд хөрс тээврийн машин 4, нүүрс тээврийн машин 6, гинжит бульдозер 1-ийг худалдан авч техникийн хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн.
 
2005 онд бүтээмжийг амжилттай хэрэгжүүлэн “Азийн загвар компани”-р шалгарсан. 2011-2013 онд МҮХАҮТанхимаас шалгаруулдаг “ТОП-150 аж ахуйн нэгж”-д багтаж, 2012 онд “Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч”, 2013 онд Уул уурхайн салбарын “Шилдэг уурхай”-гаар шалгарч 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.
 
2012-2014 онд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас санаачилсан “Нүүрс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Нүүрс бутлан ачих хэсгийн хүчин чадлыг 500.0 мян.тн-оор нэмэгдүүлж, авто пүүний ачааллыг 2 урсгалтай байхаар зохицуулж жижиглэнгийн нүүрсний борлуулалтыг 3 дахин нэмсэн.
 
2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Багануурын нүүрсний ордын гүйцээх хайгуулын ажил хийгдсэн. Хайгуулын үр дүнд балансын нөөц 280.0 сая.тн-оор нэмэгдэж Олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.0 сая.тн баталгаат нүүрсний нөөцтэй болсон.
 
2015 оноос эхлэн Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар уурхайн хаалт хүртэлх урт хугацааны ТЭЗҮ боловсруулж байгаа бөгөөд 2016 оны 1-р улиралд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
 
Уурхайн хөрс, нүүрс тээвэрлэлтийн зардлыг багасгах, нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон 2014-2018 он хүртэлх компанийн стратеги төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Цаашид конвейерын системийг нэвтрүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрс олборлолт борлуулалтыг нэмэгдүүлэх нөөц ашиглалтыг сайжруулахын тулд нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Return to "Нүүр хуудас" page.