Монгол морь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 40:
 
== Монголын соёл дахь монгол морины нөлөө ==
Монгол морь нь монголчуудын амьдралд маш чухал нөлөөтэй, дан ялангуяа малчдын өдөр тутмын уналганы унаа болгон хэрэглэх учир. Түүнээс гадна хурдан морины уралдаан нь бөхийн дараа орох хоёр дахь чухал уламжлалт спорт юм. Мөн түүнчлэн монгол морины дэлэн дээрээс Монголчууд түүхэндээ олон удаа мандан бадарч явсан ба оргил үедээ буюу 13-р зуунд дэлхийн талыг эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн "зэвсэг" байсан юм. 20-р зуунд ч мөн [[Зөвлөлт Холбоот Улс]]ын хийсэн [[Дорнод фронт (Дэлхийн хоёрдугаар дайн)|аугаа их эх орны дайны]] жилүүдэд Монголчуудаас Оросуудад нийлүүлж байсан тусламжийн хамгийн чухал нь байсан юм. Тийм ч учраас Монголчууд ''«Морьгүй хүн, далавчгүй шувуутай адил»'' хэмээн хэлцдэг.
 
Монголчууд морины тухай олон олон үлгэр домог, бүтээл туурвисан байдаг. Үүний дотор ''"Эрт урьдын цагт Болдоггүй бор өвгөн байж гэнэ. Өвгөн долоон бор хонь, нисдэг бор морь бас нисдэггүй борь морьтой юм гэнэ"''<ref>[https://www.internom.mn/%D0%BD%D0%BE%D0%BC/%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4%D0%BE%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D1%80-%D3%A9%D0%B2%D0%B3%D3%A9%D0%BD-3 internom.mn: ''Болдоггүй бор өвгөн'']</ref> хэмээн эхлэх үлгэрээс эхлээд «Хоёр сайн морь», «Хөхөө Намжил»ын нисдэг хул морь гээд л цааш үргэлжилнэ. Морины дэл нь адууны сүлд хийморь, хүч чадлыг агуулдаг хэмээн үздэг учраас азарганы дэлийг огт хөнддөггүй.