Монгол морь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 38:
 
Мөн орчин үеийн судалгааны дүнгээс харахад өнөөдөр дэлхий дээр байх морины олон үүлдрүүдээс нэлээд нь монгол адуунаас гаралтай болох нь тогтоогджээ.<ref>Udina I.G.: ''Computer Analysis of D-Loop of Mitochondrial DNA Variation in Asian Horse Breeds'' ([http://www.bionet.nsc.ru/meeting/bgrs2002/thesis/BGRS_4Volume.pdf PDF]). In: The Third International Conference on Bioinformatics of Genome Regulation and Structure (BGRS 2002)</ref><ref>Tozaki et al.: ''[http://jhered.oxfordjournals.org/cgi/content/full/94/5/374 Microsatellite Variation in Japanese and Asian Horses and Their Phylogenetic Relationship Using a European Horse Outgroup]''. In: Journal of Heredity 2003:94(5);</ref> Жишээлбэл 10-р зууны дундуур [[Викингчүүд]] [[Исланд]]ад суурьшин амьдарч эхлэхдээ өөрсдийн олзолсон олзны монгол адуугаа тус аралд тэнгис гатлан аваачиж байсан нь өнөөгийн [[исланд морь|исланд адууны]] өвөг болсон байна.<ref>[https://www.geo-television.de/cms/naturgewalten-4303176.html geo-television.de, Naturgewalten: Island - Feuer und Eis;] Германы телевизийн баримтат нэвтрүүлгийн цуврал, «Байгалийн гамшиг» цувралын Исланд - Гал ба мөс, хандсан 2019 оны гуравдугаар сарын 20</ref>
 
== Монголын соёл дахь монгол морины нөлөө ==
Монгол морь нь монголчуудын амьдралд маш чухал нөлөөтэй, дан ялангуяа малчдын өдөр тутмын уналганы унаа болгон хэрэглэх учир. Түүнээс гадна хурдан морины уралдаан нь бөхийн дараа орох хоёр дахь чухал уламжлалт спорт юм. Мөн түүнчлэн монгол морины дэлэн дээрээс Монголчууд түүхэндээ олон удаан мандан бадарч явсан ба оргил үедээ буюу 13-р зуунд дэлхийн талыг эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн "зэвсэг" байсан юм. 20-р зуунд ч мөн [[Зөвлөлт Холбоот Улс]]ын хийсэн [[Дорнод фронт (Дэлхийн хоёрдугаар дайн)|аугаа их эх орны дайны]] жилүүдэд Монголчуудаас Оросуудад нийлүүлж байсан тусламжийн хамгийн чухал нь байсан юм. Тийм ч учраас Монголчууд «Морьгүй хүн, далавчгүй шувуутай адил» хэмээн хэлцдэг.
 
Монголчууд морины тухай олон олон үлгэр домог, бүтээл туурвисан байдаг. Үүний дотор ''"Эрт урьдын цагт Болдоггүй бор өвгөн байж гэнэ. Өвгөн долоон бор хонь, нисдэг бор морь бас нисдэггүй борь морьтой юм гэнэ"''<ref>[https://www.internom.mn/%D0%BD%D0%BE%D0%BC/%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4%D0%BE%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D1%80-%D3%A9%D0%B2%D0%B3%D3%A9%D0%BD-3 internom.mn: ''Болдоггүй бор өвгөн'']</ref> хэмээн эхлэх үлгэрээс эхлээд «Хоёр сайн морь», «Хөхөө Намжил»ын нисдэг хул морь гээд л цааш үргэлжилнэ. Морины дэл нь адууны сүлд хийморь, хүч чадлыг агуулдаг хэмээн үздэг учраас азарганы дэлийг огт хөнддөггүй.
 
== Мөн үзэх ==