Тэмээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 31:
Нүүдэлчдийн амьдарч ирсэн экологийн орчинд говь, цөл нэлээд нутгийг эзэлдэг бөгөөд үүнд дасан зохицож амьдардаг амьтдаас гэршүүлэгдэж, тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн амьтны нэг нь '''тэмээ''' ([[Файл:temege.png|17px]]) юм.
 
== Байршил ==
Дэлхийн тэмээний 90%-ийг Наран тэмээ (ганц бөхт), 9,6%-ийг Тэмээ (хос бөхт) эзэлдэг. [[Хятад]]ын хойд говь, [[Монгол]], [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]], [[Хасаг]], [[Хиргис]] улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс “[[Хавтгай]]” юм. Энэ амьтан одоо ч манай орны [[Алтайн цаадах говь]]д амьдарсаар байна.
 
[[Венец]]ийн жуулчин [[Марко Поло]] [[13-р зуун]]д анх дэлхийд мэдээлж улмаар [[1870]]-[[1884]] онд [[Орос]]ын жуулчин [[Николай Пржевальский|Н.М.Пржевальский]] [[Төв Ази]]ар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндэс болсон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү болно. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.
 
== Бие махбодь ==
Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том түүнээ дагаж булчингийн хөгжил цээжин талдаа илүү сайн байна. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа +60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь хамгаалдаг байна.Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамалаар хооллох зохилдологоог буй болгожээ. Энэ онцлогоосоо хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг гэдэг. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.
 
Ямарваа амьтан ус чийгийг амьсгалаар, хөлсөөр, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохицолдолгоо юм. Говь цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ [[давс]] [[Хужир|хужрыг]] ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн дотоод осмос даралтыг ихэсгэж ус барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад малаас илүү юм. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдлоготой болжээ. Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр. өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн 1/3-ийг буюу 200 кг жин алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нарлуу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах зохилдлогоо юм.
 
Монгол орны тачир, хахир байдал, зундаа туйлын халуун, өвөлдөө тэсгим хүйтэн байдаг нь энд амьдах амьтан бүрийг тэсвэр, тэвчээртэй болгодог. Говь нутгаас олдох үл давтагдах, хосгүй амьтдын нэг нь хоёр бөхтэй тэмээ юм. Энэ амьтан Говь цөлийн хатуу хөтүү нөхцөлд хамгийн төгс гэмээр зохицдог. Монгол орон тэмээг одоогоос 3000 жилийн өмнөөс анх гаршуулж, гэршүүлэн өсгөн үржүүлсэн ууган орон, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхт тэмээний удмын санг хадгалан үлдсэн цөөн орны нэг бөгөөд энэ аварга, амгалан амьтнаас дэлхийн хамгийн дулаан ноосыг гаргаж авдаг. Монгол улс нь дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй. 2012 оны мал тооллогын дүнгээс харахад тэмээн сүргийн тоо толгой 279,6 мянгад хүрсэн. Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, хялгаснас бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийнхөө өнгөөр хэрэглэгддэг. Ойролцоогоор 1400 тонн тэмээний ноос бэлтгэдэг. Тэмээний ноос нь дулаан хадгалах чадвар сайтай, ноолууртай харьцуулахад ширхэгт нь урт 45мм-ээс дээш бөгөөд бөх бат чанараараа давуу байдаг. Дундаж хэмжээтэй тэмээ жилд ойролцоогоор тав гаруй кило ноос өгдөг. Монгол тэмээний ноосны наян хувь нь 21-25 микроны диаметртэй байдаг нь ноосыг онц сайн чанартай, зөөлөн, дулаан болгодог. Нэг килограм тэмээний ноосонд 2.5 метр ноосон утас, 1 метр квадрат хөнжил, 1-1.5 светер эсвэл 4 ороолт хийх материал агуулагдана. Монгол тэмээний ноос дунджаар 37 см урт бөгөөд диаметрын хувьд 20-120 микроны хооронд хэлбэлзэнэ. Тэмээний зөөлөн үс дунджаар 12.5 см урт бөгөөд диаметрын хувьд 19-24 микроны хооронд хэлбэлзэнэ. Монгол тэмээний ноос нь хувцас хийхэд ашиглагддаг бусад нэхмэл, хөвмөл материалуудын утастай харьцуулахад илүү эдэлгээ сайтай байдгаараа онцлогтой. Мөн тэмээний ноосны хамаг сайн чанаруудыг агуулсан ботгоны ноос нь хөнгөн, зөөлөн чанараараа гайхуулдаг бөгөөд нэг, хоёр настай ботгоны ноос дэлхий зах зээл дээр хамгийн үнэтэй байдаг. Тэмээний ноосонд эмчилгээний чанартай ланолин агуулагддаг. Энэ нь статик нөлөөлөлд орохгүй, тоос татахгүй бөгөөд цусны микро эргэлтийг сайжруулж, дулаацуулах чанартай. Тэмээний ноосны хуурай дулаан нь эмчилгээнд чанартай, нервийн үрэвсэл, мэдрэлийн судасны үрэвсэл, үе мөчний үрэвсэл болон шархираа өвчин намдаадаг гэгддэг. Тэмээний ноос нь чийг тусгаарлах ба утасны бүтэц нарийн тул агаар дамжуулдаг. Тэмээний ноосон хувцас өмсөх нь арьсыг чимчигнүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг.
 
Тэмээ 30-35 жилийн настай амьтан юм. Тэмээ амгалан дөлгөөн зантай, бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зантай. Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай. Өл хоол даах чадвараараа таван хошуу мал дотроо харьцуулахын аргагүй тул олон хоногийн аян жинг дааж чаддаг. Хэвтэхэд нь "сөг”, ”сөг” гэж сургана. Ачаа ачаад буюу унаад босгохдоо “хөөг” гэж туух, эргүүлэхдээ “хөөж”, ”хаа” гэж , тэмээг хужирлахдаа “тоор”, ”тоор”, ингийг ботгондоо ирэхэд “хөөс”, ”хөөс” гэж аажуу тайвуун дуу аялгуу гаргаж сургавал буруу зан сурдаггүй байна. Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшиж чаддаг. Тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал цаг агаарыг шинжиж чаддаг нь монгол малчны их гайхалтай ажиглалтын үр дүн юм.