Бөөрний дутагдал: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
'''Бөөрний дутагдал''' нь бөөрний өвчин юм.
Хэвийн үед [[бөөр]] нь цуснаас [[бодисын солилцоо]]нд хэрэггүй болсон хорт бодисууд болох
== Бөөрний дутагдлын хэлбэрүүд ==
Бөөрний дутагдлын хурц болон архаг хэлбэр байдаг.
* [[Бөөрний хурц дутагдал]]
* [[Бөөрний архаг дутагдал]]
* [[Эрсдэлийн хүчин зүйлс, оношлогоо]]▼
* [[Бөөр шилжүүлэн суулгах мэс засал]]▼
[[category:Бөөрний өвчнүүд]]▼
Бөөрний дутагдал үүсгэж буй шалтгаан болоод өвчний нөхцлүүдийг эрт үед нь оношлох, илрүүлэх, эмчлэх нь бөөрний дутагдлаас сэргийлэх нэгэн нөхцөл юм. Эрсдлийн хүчин зүйлс дотор нэлээн анхаарал татахуйц хүчин зүйлст [[чихрийн шижин]], даралт ихсэх, судас хатуурах, бөөрний өөрийн нь өвчнүүд ордог. Мөн бөөрөнд гаж нөлөө үзүүлдэг эмийн бодисууд (өвчин намдаах эмийн бодисууд-[[аспирин]], [[морфин]]; антибиотикууд-стрептомицин, гентамицин г.м) удаан хугацаагаар хэрэглэх нь өвчнийг сэдрэх, хүндрэхэд нөлөөлдөг. Хүнд металлын хордлого, хүнд гэмтэл, цус алдалт, хүнд мэс заслууд зэрэг нь мөн эрсдлийн хүчин зүйлст багтана.
==Эмчилгээ ==
Хэдийгээр '''эмчилгээ''' нь эмчийн асуудал гэж үзэх нь байдаг ч эмчлүүлэгч, ар гэрийнхэн, хүмүүс бид зарим нэгэн ерөнхий ойлголт, зарчмыг мэдэх нь аль аль талдаа маш хэрэгтэй юм.
Хурц Бөөрний Дутагдалтай хүмүүс яаралтай эмнэлэгт хэвтэх ёстой. Эмчилгээ нь гол төлөв ХБД үүсгэж буй шалтгааны эсрэг, аль болох эрт эхлэх ёстой юм. Жишээ нь ямар нэгэн хорт бодисоос шалтгаалсан ХБД байвал яаралтай хордлого тайлах эмчилгээ, хордлогыг саармагжуулах, хорт бодисыг биеэс гаргах хэрэгтэй болдог. Их хэмжээний цус алдалтаас шалтгаалсан ХБД-ын үед цусны эзэлхүүнийг цус цусан бүтээгдхүүнээр нөхөх зэрэг нэн тэргүүнд авах арга хэмжээнүүд юм. Үүнтэй зэрэгцээд ХБД-ын эхний үед шээс хөөх эмчилгээ эхэлсэн байдаг. Маш хүнд тохиолдолд хиймэл бөөрний аппарат-Гемодиализ эсвэл хэвлийн диализ эмчилгээнд ордог.
Бөөрний архаг дутагдлын үед эмчилгээний дараахи үндсэн зарчмууд байдаг.
# Хэрэв уг БАД-ын шалтгаан нь тодорхой бол шалтгааны эсрэг, бөөрний суурь өвчинг эмчлэх. Жишээ нь гломерулонефрит буюу бөөрний түүдгэнцрийн үрэвсэл байвал түүнийг нь эмчлэх г.м
# Хоолны дэглэм барьж цусанд шээсний хорт бодисуудыг багасгах: уураг багатай хоол хэрэглэх, харин хоолны давсыг ихэнхдээ багасгадаг ч тухайн нөхцөл байдлаас хамаарч янз бүрийн зохицуулга хэрэг болдог ба үүнд эмчийн зөвөлгөө маш чухал.
# Хүчил шүлт, ус эрдсийн солилцоог хянах, биеийн жин-хаван-уусан шингэний баланс г.м
# Эмийн фармакинетик өөрчлөгдсөн байдаг тул өвчтөн бүрт тусгайлан хандах, бөөрөнд гаж нөлөөт эм хэрэглэхгүй байх нь чухал байдаг.
# Хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх:
*Даралт ихсэлт. Даралт ихсэлт нь АБД үед элбэг тохиолдох шинж ба хоёрдогч цус харвах, зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүд үүсгэдэг аюултай байдаг. Даралтыг АСЕ-ингибиторын (каптоприл г.м) бүлгийн эмүүдээр багасгаж болох ч хүнд үеийн ихэнх тохиолдолд энэ нь үйлчилгээ муутай байдаг. Учир нь гол шалтгаан нь давс-эрдсийн солилцооны өөрчлөлт байдаг, тиймээс ч үүнийг гемодиализ хийж эмчлэх болдог.
*Гиперкалиеми буюу [[кали]] ихсэлтээс урьдчилан сэргийлэх. Калиг ихэсгэдэг хоол хүнс хэрэглэхгүй байх, кали хэмнэгч шээс хөөх эмүүд хэрэглэхгүй байх г.м. Кали ихсэх нь бие сулрах, зүрх-судасны дутагдлын шалтгаан болдог.
*Ясны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх. Яс зөөлөрч, яс булчингаар өвдөх, булчин сулрах, яс амархан хугарах зэрэг хүндрэл гарч болдог. [[Кальци]], [[фосфор]]ын солилцоо бамбай орчмын булчирхай үйл ажиллагааны өрчлөлтүүдийг хянаж байх хэрэгтэй байдаг. Фосфор ихтэй хоол хүнсийг хязгаарлах ([[сүү]]н бүтэгдэхүүн, чанамал [[хиам]], [[өндөг]]ний шар г.м). Кальцийн хяналтан доор кальцийн бэлдмэлүүд (calcitriol, кальциумкарбонат) хэрэглэх.
*[[Цус багадалт]]аас урьдчилан сэргийлэх. Эритропоэтиныг нөхөх шаардлагатай байдаг.
Ийнхүү эмийн эмчилгээний үр дүн буурах нөгөө талаас өвчин даамжрах нь эмчилгээний дараагийн шат болох хиймэл бөөрний аппарат-Гемодиализ, хэвлийн диализ хэрэглэхэд хүргэж байна. Цаашилбал орчин үеийн шинэ ололт амжилт болох бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар өвчнийг төгс эмчилж байна.
===Диализ эмчилгээ===
{{гол|Диализ эмчилгээ}}
[[Гемодиализ]], [[хэвлийн диализ]] хэмээх 2 төрлийн диализ эмчилгээ бий.
{{sectstub}}
[[en:Renal failure]]
|