Владимир Набоков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''Владимир Владимирович Набоков''' (1899 оны 4 сарын 22, [[Санкт-Петербург]] – 1977 оны 7 сарын 2, Монтрё) бол ХХ зууны өрнөдийн уран зохиолын нэг сонин содон төлөөлөгч бөгөөд [[Орос]] гаралтай [[Америкийн Нэгдсэн Улс|Америк]]ийн зохиолч юм.
 
== Намтар ==
Набоков Петербург хотноо үе улирсан сурвалжит тайж гаралтай гэр бүлд төржээ. Набоковынхан [[Англи]]йн соёл иргэншлийг шүтэн бишрэгчид байсан тул тэрбээр бүр багаасаа англи хэлийг оросоосоо илүү сурснаас, эцэг нь төрсөн нутагтаа байгаа хүүдээ эх хэлийг нь заалгах гэж орос хүмүүжүүлэгч авч байсан гэдэг.
 
1917 онд тогтсон коммунист дэглэмд дургүйцсэн тэднийхэн 1919 онд харьд дүрвэн гарахад, [[Европ]]ын хэд хэдэн хэл мэддэг Владимир [[Кембрижийн их сургууль]]д орж, [[франц]]ын уран зохиолыг судлахын зэрэгцээ эцгийнхээ нөлөөгөөр шавьж судлалаар оролдож, сүүлдээ бүр судалгаа шинжилгээний ажил хийх болсон байна.
 
== Уран бүтээл ==
Набоков 1922 оноос [[Берлин]] хотод шилжин суурьшаад уран зохиолын орчуулга хийж, өөрийн шүлгийн номуудаа хэвлүүлж эхэлсэн юм. Тэрбээр 1937 онд [[Адольф Гитлер|Гитлерийн]] [[Герман]]аас дүрвэн гарч, [[Парис]]т очих үедээ
* Машенька (1926)
Line 25 ⟶ 27:
Набоков 1960 онд дахин Европ руу буцаж, амьдралынхаа сүүлийн 17 жилийг [[Швейцари]]д өнгөрүүлжээ. Тэнд байхдаа Сүүмгэр гал (1962), Ада буюу гал халуун хүслэн (1969), Алиа салбадайг хараач (1974) зэрэг романаа англиар туурвиснаас гадна, урьд бичсэн зохиолуудаа англи хэл рүү орчуулж, Пушкиний "Евгений Онегин"-ийг англи хэлнээ үргэлжилсэн үгээр гайхамшигтай сайхан гэсэн олны дүгнэлттэйгээр хөрвүүлэн, дэлгэрэнгүй тайлбар хавсаргаж хэвлүүлжээ.
 
== Утга зохиолд түүний оруулсан нөлөө ==
Оросын уран зохиолын уламжлал, тогтсон хэв загварыг ягштал баримтлахаас зайлсхийн, шинийг эрэлхийлж байсан Набоковын романуудыг Оросын цагаачдын зүгээс буруутган шүүмжилж, харь орны уран зохиолын хувилбар хэмээн тунхаглан зарлаж байв. Гэтэл Владимир Набоковын бодлоор урлаг, уран зохиолыг нийгмийн хэрэгцээнд нийцүүлнэ гэдэг бол түүнийг басамжлан доорд аваачиж буй зохисгүй хэрэг мөн тул зохиолч хүн уран бүтээлдээ ёс суртахууны нийтээр даган мөрдөж ирсэн, хэвшиж тогтсон дэг журмыг бус, харин хувь хүний бодол, ойлголт, субъектив ухаарлыг нь дүрслэн үзүүлэхийг чухалчлах учиртай юм.
 
Line 37 ⟶ 40:
Тиймээс ч Набоковын зохиолуудад хувь хүн болон бодит байдлын хоорондох эмгэнэлт зөрчил дүрслэгдсэн байдаг гэж хэлж болно.
 
== Цахим холбоос ==
{{DEFAULTSORT:Набоков, Владимир}}
{{Commonscat|Vladimir Nabokov}}
* {{DNB-Portal|118586114}}
* {{DDB|Person|118586114}}
 
{{DEFAULTSORT:Набоков, Владимир}}
[[Ангилал:1899 онд төрсөн]]
[[Ангилал:Владимир Набоков| ]]
[[Ангилал:Америкийн зохиолчЗохиогч]]
[[Ангилал:Орос20-р үндэстэнзууны утга зохиол]]
[[Ангилал:Орос хэлээрx утга зохиол]]
[[Ангилал:Англи хэлээрx утга зохиол]]
[[Ангилал:АНУ-ын утга зохиол]]
[[Ангилал:Өгүүллэг]]
[[Ангилал:Англи хэлнээс орчуулагч]]
[[Ангилал:Орос хэлнээс орчуулагч]]
[[Ангилал:Англи хэл рүү орчуулагч]]
[[Ангилал:Орос хэл рүү орчуулагч]]
[[Ангилал:Утга зохиол судлаач]]
[[Ангилал:Хэвлэлийн эрхлэгч]]
[[Ангилал:Лепидоптерологич]]
[[Ангилал:Эрвээхэй цуглуулагч]]
[[Ангилал:Шатрын найруулагч]]
[[Ангилал:Алиса гайхамшгийн оронд]]
[[Ангилал:Корнелл Их Сургуулийн багш]]
[[Ангилал:Уэллсли коллежийн багш]]
[[Ангилал:Америкийн байгалийн түүхийн музейн шинжлэх ухааны ажилтан]]
[[Ангилал:Үндэсний социализмын үед Германы эзэнт гүрнээс дүрвэгч]]
[[Ангилал:АНУ дахь Оросын цагаач]]
[[Ангилал:Америкийн хүн]]
[[Ангилал:Оросууд]]
[[Ангилал:1899 онд төрсөн]]
[[Ангилал:1977 онд өнгөрсөн]]