Тахийн тал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Тахийн тал
 
No edit summary
Мөр 1:
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байрладаг. Өмнө нь Бижийн ам гэж нэрлэдэг байгаад тахь нутагшуулсан цагаас эхлэн Тахийн тал хэмээх болжээ. Уг нутагт Бижийн гол хэмээх гол бий бөгөөд 60 гаруй км урт урсдаг тул Бижийн ам хэмээн нэрлэдэг байв. Тахийн тал говийн их дархан цаазат газрын(ГИДЦГ) “Б” хэсэгт хамаардаг бөгөөд Монголын Зүүнгарын говийн нэг хэсэг юм. Энэ нутагт бороо орсны дараа “хөмөл” хурдан ургадаг.
[[Файл:Takhiin tal.jpg|thumb|none|Тахийн талд нутагшиж буй тахиуд. Цаана нь нутгийнхны шүтээн Алаг хайрхан уул сүндэрлэнэ. ]]
 
 
Тахийг анх Оросын алдарт жуулчин, Газарзүйн нийгэмлэгийн гишүүн, генерал Н.М.Пржевальский дэлхий дахинд нээжээ. Түүний дараа Монголд тахийн унагыг барьж, судлах нэрийдлээр маш ихээр үргээж, тоо толгойг цөөрүүлсэн юм. ГИДЦГ-ын “Б” хэсэг нь тахийн унаган нутгийн нэгээхэн хэсэг юм. Тахийн хамгаалалтын захиргаанаас урагш 30 км-ын зайд орших Гүнтамгад хамгийн сүүлийн даагатай гүүг харсан байдаг юм. Ингээд 1972 онд Орос-Монголын хамтарсан экспедиц Хятад, Монголын хил дамнан эрэл хайгуул хийж энэ бүс нутагт нэг ч тахь үлдээгүй гэдгийг дэлхий дахинд заралжээ.