Барон Унгерн фон Штернберг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 24:
}}
 
"Галзуу Барон" хэмээн алдаршсан Балтийн [[герман]] гаралтай [[Орос]]ын армийн [[дэслэгч генерал]] [[Барон]] '''Унгерн фон Штернберг''' ([[1886]]-[[1921]]) нь [[Оросын иргэний дайн]]д оролцож улмаар [[1920]]-оос 1921 онуудад [[Монгол улс|Монголд]] Богд хаант монгол төрийг сэргээх зорилгоор хятадын гамин цэргийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагааг амжилттай явуулж байжээ. [[Азийн морин дивиз]]ийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан [[Их Хүрээ|Монгол орныг чөлөөлөхөөр]] 1921 оны 2-р сарын 24-ний өвлийн хүйтэн өдөр өөрийн хүчнээс олон дахин илүү хүчтэй хятадын гамин цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдаж хүнд тулаан хийж хятад цэргийг ялж нийслэл Хүрээг эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж ард түмний хүсэн хүлээсэн Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн гавьяатай. Барон жанжин 1921 оны 4-р сард хятадын гамин цэргийг Чойрт бут цохиж Монгол орныг гамин цэргээс бүрэн чөлөөлсөн. Барон жанжин нийслэл Хүрээнд монгол цэргийн сургууль нээж, цахилгаан станц, банк ажиллуулж нийслэл хотыг хур хогноос нь салгаж байжээ. Барон жанжин Оросын эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байсан тул тэр эзэн хаанаасаа урвасан хүмүүсийг үздэггүй байсан. Тэр бээр Орос оронд эзэн хааныг хөнөөсөн улаантан большевикуудын эсрэг хатуу тэмцэж байсан. Барон жанжин удалгүй нийслэл Хүрээнд байсан цэргээ засаж нийслэл Хүрээнээс хөдөлж [[Зөвлөлт Орос улс]] руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Оросын [[Улаан арми]] болон [[Дамдины Сүхбаатар|Д.Сүхбаатарын]] удирдсан [[Монголын Ардын арми|Ардын цэрэг]]т гол хүчээ бут цохиулсан. 1921 оны 8-р сард хамт тулалдаж явсан Богд хаант төрийн монгол цэргүүдийн урвалтын уршгаар баривчлагдан Оросын Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаевскд цаазаар авахуулжээ.
 
== Уг гарал, бага идэр нас ==