Цэдэнсоном: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Гэмпилдоржийн Цэдэнсоном руу чиглүүлэгдлээ
Tag: New redirect
 
Мөр 1:
#ЧИГЛҮҮЛЭГ [[Гэмпилдоржийн Цэдэнсоном]]
ШИНЭТГЭГЧ үзэлтэй сайд Далай Чойнхор вангийн хошууны газрын зураг
 
[[1911 оны Үндэсний хувьс­гал]]аар Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан билээ. Ардын хувьсгалын анхны долоо гэдэг шиг Үндэсний хувьсгалын хэргийг анх сэдэж, санаачилж, үйл хэргийг эхлүү­лэн удирдсан долоон хүн байдаг ч бид тэдний намтар, үйл ажиллагааны тухай төдийлөн сайн мэддэггүй. Өнөө жил энэхүү хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Бид эрхэм гавьяатай энэхүү долоон хүний тухай уншигчдадаа цувралаар хүргэх болно. Бидний хөтөч [[түүхийн ухааны доктор С.Чулуун]] байх болно.
 
-Үндэсний хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Хувьс­галд голлон оролцсон хүмүүсийн нэг нь [[Далай Чойнхор ван Цэдэн­сономы]]г гэдэг. Түүний [[мэн­дэлс­ний 130 жилийн ой]] энэ жил мөн тохиож байгаа юм. Энэ хүний талаар тантай ярилцъя?
-Өнөө жил [[Монголын тусгаар тогтнолын түүхэн 100 жилийн ой]] болж байна. Өөрөөр хэлбэл, мон­гол­чууд 200 гаруй жил алдагдсан тусгаар тогтнол, төрийн эрхээ эргүүлэн олж авсан, Монгол туур­гатан дахин оршин тогтносон түү­хэн үйл явдлын зуун жилийн ой тохиож байна. Энэ түүхэн үйл явцыг тухайн үеийн монголчууд, Монголын төлөөх зүрх сэтгэлтэй хүн бүрийн зүтгэлийн үр дүнд бий болсон гэж ойлгох ёстой. Энэ тусгаар тогтнол бол хэн нэгний бус нийт монгол туургатны хамтын санаа, зүтгэл, мөрөөдөл, тэмцэл, эр зориг, ухааны илрэл нь байсан юм. Тэдгээрийн дотроос 1911 оны хувьсгалыг тэргүүлэн оролцсон цөөн хүн бий. Тэдний нэг бол Сайн ноён хан аймгийн [[Далай Чойнхор ван Цэдэнсоном]] мөн.
 
-Яг ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бол
 
[[Далай чойнхор чин ван]] бол 1911 оны зун [[Богд Жавзандамб]]ад хал­хын дөрвөн аймгийнхан [[Бат-оршил]] даншиг өргөх үеэр, сэтгэл нийлсэн хэдэн ноёд Богдхан уулын ард сэм хуралдаж, монголчууд бие даах эрхээ эргүүлж олж авах, шашин хийгээд үндсээ хамгаалах, үүний тулд хаант Оросоос тусламж хүсэх, улмаар хувьсгалын үйл хэргийг эхлүүлэх ажлыг ярилцсан байдаг. Уг зөвлөгөөнөөс хаант Оросод одох төлөөлөгчдийг томи­лон, Богдод мэдүүлэн тогтоолгоод, Хүрээнд сууж байсан [[Оросын консул Миллер]]ээс хил нэвтрэх зөвшөөрөл авч умар зүг одуулсан юм. Улмаар уг үйл явдлаас хойш Хал­хын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж, Богд Жавзандамбын лүндэнг олон монголчуудад түгээх, [[Манж сайд Сандог]] зайлуулах, цэрэг дайчлах зэрэг ажлыг цаг алдалгүй шуурхай гүйцэтгэх үүргийг зорилго нэгт нөхдийн хамт гүйцэтгэж эхэлсэн хүн бол [[Далай Чойнхор ван Цэдэн­соном]] юм. Тэрээр хувьсгалын бэлтгэл ажлыг хангах үед түр хугацаагаар хошуундаа сууж, тухайн үеийн байдлыг орон нутгаас бусад хүмүүстээ дамжуулдаг байжээ. Түүний [[Да лам Цэрэнчимэдэд]] бичсэн захидалд энэ тухай маш тодорхой мэдээ буй. Улиастай Засагт ханы байдал ямар байгаа, Тува нар яах хандлагатай байгаа, хошуу нутагт юуг эрхэлбээс зохистойг илэрхийлсэн мэдээллээр хангах үүргийг хүлээж байжээ.
 
-Далай Чойнхор чин ван хаанахын ямар хүн бэ?
 
-Далай Чойнхор чин ван Цэдэнсоном бол эзэн Чингис хааны шууд угсааны хиад ястай, боржигон овогтой хүн. 1881 онд [[Халхын Сайн ноён аймгийн Далай Чонхор вангийн хошуу]] буюу халхын умар замын дунд дахь зүүн этгээдийн хошуунд Хөндлөн ван Гэмпил­дор­жийн төрлийн тайж Очир жонон­гийнд мэндэлжээ. Энэ хошуу нь одоогийн [[Завхан]], [[Архангай]], [[Хөвс­гөл аймаг]] зэрэг гурван аймгийн зааг нутгийг хамарсан маш том хэмжээтэй, баян чинээлэг, халхын нөлөө бүхий хошуу байсан.
 
Тэрээр 13 настайдаа Хөндлөн вангийн засаг төрийн бэйлийн хэргэмийг залгамжлан авч, 1899 онд насанд хүрч хошууны хэргийг захиран шийтгэх болжээ. Төрөлхийн ухаалаг, сэргэлэн авч төлөв төвшин хүмүүн байсныг тухайн үеийн дурсамжид нэгэнтээ тэмдэглэсэн нь нэлээд буй. Гэрийн сур­гуулиар монгол, түвд, манж бичигт нэвтэрсэн эрдэм номд дуртай нэгэн байсан. Бүр хожим нь ч Монгол Улсад сургуулийн хэргийг анхлан хэрэгжүүлэх саналыг гаргаж Богд хаанд айлтгаж байсан юм. 1916 оноос хошуундаа бага сургуулийн тэнхим байгуулж, 25 хүүхдийг сургаж, иргэний боловсрол олгоход их анхаарч байсан нь түүний өөрийн олж авсан мэдлэг, чадвартай холбоотой юм.
 
Цэдэнсоном нь 1911 оны хувьс­галын үйл хэрэгт анхаасаа идэвх­тэй оролцож, тэмцсэн хүний тоонд зүй ёсоор орохоос гадна хувьс­галын үйл хэргийг бататгах, төрийн үйл хэргийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн төрийн сайд байсан юм. Тухайн үеийн сайд нар бол үнэнхүү сэтгэлийг чин шударгаар баримтлан, төрийн ёсыг жудаглан сахиж төрийн үйлд хоёргүй сэтгэлээр зүтгэж байсныг гэрчлэх архивын данс баримт олон байна. Харин энэ жил түүний мэндэлсний түүхт 130 жилийн ой тохиож байгаа юм.
 
-Ардын хувьсгалд бас оролцож байсан хүн үү?
-[[Далай Чойнхор чин ван]] бол 1911 оны хувьсгалыг тэргүүлэн оролцогчдын дотор багтахаас гадна 1921 оны хувьсгалыг ч мөн талархан хүлээн авч, идэвхтэй дэмжиж байсан юм. 1923 онд халхын засаг захиргааны хошуу ноёдыг өөрчлөхөд Далай Чойнхор ванг нутгийн олон нь улируулан сонгож байжээ. Харин 1927 оноос хошууны даргын ажлаа өгч энгийн ардын адил аж төрөх болжээ. Тэр үеийн хүн амын дансанд Тосон Уулын харьяат Цэдэнсоном нь 46 настай, хөвгүүн Жигжидсүрэн 13 настай, хөвгүүн Лхагвадорж таван настай, эхнэр Гүнчин 45 настай хэмээн бүртгэсэн байна. Тэрээр 1930 оны зун хошуундаа таалал болсон. Хэдийгээр тэрээр хэлмэгдүүлэлтэд өртөөгүй авч 1932 оноос түүний гэр бүлийнхнийг шийтгэж, хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн байдаг юм. Өргөмөл хүү Жигжидсүрэнг шоронд хорьж, их хатан Гүнчинг баривчлан Улаанбаатар хотод авчран цаазалсан түүхтэй. Тэрээр Монголын түүх, соёлоо эрхэмлэдэг, залуус хөвгүүдийг ахас ихэсийг хүндэтгэдэг, аливаад зөв шударга байх тухай байнга сануулж сургадаг байжээ. Мөн хошууныхаа дотор гар урлал хөгжүүлэх, сургууль соёлыг хөг­жүүлэх олон шинэ са­наа­чилгыг сэдэж байсан.
 
Далай Чойнхор чин ван Цэдэн­соном [[1914 онд улсын дээд хурл]]ыг байгуулахад багтаж байсан. 1915-1919 онд [[Монгол Улсын Гадаад яамны дэд сайд]]аар ажиллах үедээ Улсын дээд, доод хуралд улс орны эдийн засаг, соёл, боловсрол, түүх, уламжлалын талаар хэд хэдэн чухал саналуудыг дэвшүүлж, за­рим нь ажил хэрэг болсон байдаг юм. Түүний дотроос 1916 онд [[Улсын дээд хурал]]д өргөсөн нэгэн саналдаа улсын түүхийг бичих, харь хэл дээр байгаа Монголын түүхийн сурвалжисыг хэвлүүлэхийг хичээгээд аливаа хүн уг өвөг язгуур цагийн мандсан мөхсөн алдсан завшсаныг мэдвээс амьс­гал мэдэл нээгдэнэ, эс ухаж мэдсэ­нээс нэгэн насны урт шөнийг унтаж барах мэт хэмээн сануу­лаад Мин улсын үед бичигдсэн ''[[Юань улсын бүрэн түүх]]''-ийг орчуу­луулах саналыг өргөснөөр 1917 оноос 1922 онд нийт таван жил Харчин хошууны номын мэргэн [[Дандаа буюу Дэмчигдорж]]оор орчуулуулжээ. Энэ бүтээл нь одоо­гоор харь хэлээр туурвисан Монголын түүхийн орчуулгын ажлын хамгийн том бүтээл болсон юм.
 
-Үндэсний хувьсгалд голлон оролцсон ноёд дараа нь улсынхаа чухал чухал албанд тохоон томилогдсон байдаг. Далай Чойнхор ван Цэдэнсоном ямар нэгэн алба хашиж байв уу?
 
-Тиймээ. Би сая ерөнхийд нь дурдлаа. Тэрээр 1911 оны хувьсгал ялж, Богд хаанаа ширээнээ зал­сны дараа хувьсгалын хэрэгт үнэнхүү сэтгэлээр чармайн зүтгэсэн ноёд, лам нарт зарлигаар [[Далай Чойн­хор ван Цэдэнсономд үе улиран Далай Чойнхор цол, чин ван­]]гийн хэргэм шагнаж, [[Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд]]аар тохоон тавигдсан юм. Түүний тэргүүн сайд нь Монгол төрийн хана сайт зүтгэлтэн [[Да лам Цэрэнчимэд]] байв. Тодорхой хэл­бэл тэр үеийн Дотоод яам нь дараа жилийн зун цаг хүртэл үндсэндээ Засгийн газрын үүрэгтэй байсан юм. Тэгж үзвэл Цэдэнсоном бол Монголын анхны шадар сайдын үүргийг хүлээсэн төрийн зүтгэлтэн мөн гэж үзүүштэй. Харин Далай Чойнхор ван Цэрэнчимэдийг таа­лал болсны хойно 1915 оноос Гадаад яамны дэд сайдын албыг хашиж 1919 он хүртэл төрийн хэргийг залгуулж байсан хүн. Тийм ч учраас бусад ноёдоос илүүтэй Улсын дээд, доод хуралд олон шинэтгэлийн саналуудаа оруул­саар ирсэн байдаг.
 
-Хэдэн онд вэ. Ямар шинэт­гэлийн саналууд гаргаж байв?
 
-Олон санал бий. Би зөвхөн хоёр жишээг л дурдъя. Тэрбээр Монголын түүх, соёлоо эрхэмлэдэг, залуус
хөвгүүдийг ахас ихэсийг хүндэтгэдэг, аливаад зөв шударга байх тухай байнга сануулж сургадаг байжээ.
Хошууныхаа дотор гар урлал хөгжүүлэх, сургууль соёлыг хөгжүүлэх олон шинэ са наачилгыг сэдэж байжээ.
Далай Чойнхор ван Цэдэнсоном 1914 онд Улсын дээд Хурлыг байгуулахад багтаж байсан. 1915-1919 онд
Монгол Улсын Гадаад яамны дэд сайдаар ажиллах үедээ Улсын дээд, доод хуралд улс орны эдийн засаг,
соёл, боловсрол, түүх, уламжлалын талаар хэд хэдэн чухал саналуудыг дэвшүүлж, за рим нь ажил хэрэг
болсон байдаг юм. Түүний дотроос 1916 онд Улсын Дээд Хуралд өргөсөн нэгэн саналдаа улсын түүхийг
бичих, харь хэл дээр байгаа Монголын түүхийн эх сурвалжыг орчуулж хэвлүүлэхийг хичээвээс [[Аливаа
хүн өвөг язгуур цагийн мандсан мөхсөн алдсан амьсгал мэдэл нээгдэнэ. Эс ухаж мэдвээс нэгэн насны урт
шөнийг унтаж барах мэт]] хэмээн сануулаад Мин улсыэн үед бичигдсэн “[[Юань улсын бүрэн түүх]]”-ийг
орчуулуулах саналыг өргөснөөр 1917-1922 онд таван жилийн хугацаанд Харчин хошууны номын мэргэн
Дандаа буюу Дэмчигдоржоор орчуулуулжээ. Мин улсын үед хятадын түүхчдийн бичсэн “Юан улсын судар”
хэмээх 210 дэвтэр бүтээлийг монгол орчуулга эдүгээ улсын Төв номын санд хадгалагдаж байна. Энэ
бүтээл нь одоогоор харь хэлээр туурвисан Монголын түүхийн орчуулгын ажлын хамгийн том бүтээл болсон
юм.Далай Чойнхор ван да лам Цэрэнчимэдийг таалал болсны хойно 1915 оноос Гадаад яамны дэд сайдын албыг хашиж 1919 он хүртэл төрийн хэргийг залгуулж байсан хүн. Тийм ч учраас бусад ноёдоос илүүтэй Улсын дээд, доод хуралд олон шинэтгэлийн саналууд оруулсаар ирсэн байдаг. Лам нарыг шашиндаа үнэнч ариун байлгах талаар Улсын дээд хуралд тавьсан саналдаа “Лам нарын дотор сахил санваар сахиж, дацан сургуульд орсон боловч, архи уух, тамхи татах, хөзөр даалуугаар мөрийцөн наадах, эмс охид лугаа садарлан наалдаж явагсад, сүсэгтэн олныг хууран мэхлэгчид хааяа боловч үзэгдэх тул тэднийг барьж шийтгэх нь хууль ёсонд нийцнэ хэмээн төр дор шашин захирагдах” саналыг гаргажээ. Түүнээс гадна монголчууд өөрөө өөрсдийнхөө эдийн засгийн хэрэгцээг хангах санал гаргаж байжээ. Тухайлбал, Монгол орны хангайн бүсэд ургадаг цайны ургамлаа ашиглан өөрсдийнхөө цайны хэрэгцээг хангах жижиг үйлдвэрлэлийг дэмжих, монголчууд өөрсдөө гааль, худалдаагаа ашиглах гэх зэрэг олон санал тавьсан байдаг. 1916 онд Монгол улсад сургуулийн хэргийг анхлан хэрэгжүүлэх санал гаргаж, өөрийн хошуундаа [[25 хүүхэд сургах бага сургуулийн тэнхим]] байгуулж хүхдүүдэд иргэний боловсрол олгож байгаагаа Богд хаанд айлтгаж байжээ. Богд хаан түүний санал айлтгалыг хүлээн авч хүүхдүүдэд ном эрдэм сурахад нь зориулж, “[[Монгол үсгийн цагаан толгой]]”, “[[Оюун түлхүүр]]”, “[[Хоёр загалын тууж]]”, “[[Цаасан шувууны үлгэр]]”, “[[Чингисийн сургаал]]”, “[[Гадаад улсын товчоо]]”, “[[Бага хөвгүүдийн сургаал]]” зэрэг номыг тус тэнхимд хүргүүлж байжээ. Гэвч тухайн цагийн нөхцөл байдал хүндэрч, Монголын тусгаар тогтнолын асуудал ч эгзэгтэй бол­сон энэ үед түүний санал бүрийг хэрэгжүүлэх боломж Монголын Засгийн газарт байгаагүй юм. 1919 онд Монголын тусгаар тогтнолыг хятадуур хүчээр булаан авсны дараа халхын ноёдыг Бээжинд залж аваачсан. Халхын нөлөө бүхий ноёд аргагүйн эрхэнд Бээ­жинд очиж, Хятадад дагаар орох шахалтанд орж байсан. Харин Далай Чойнхор ван Цэдэнсономын хувьд энэ үед албан ажлаа өгөөд нутагтаа очиж цагийн байдлыг ажиж хүлээсэн байдаг. Энэ нь янз бүрийн хариуцлагаас зугтсан хэрэг биш, нутагтаа очин боловс­рол соёлын ажиллагааг дэмжин ажил­лаж байсан олон баримт буй.
 
-[[Далай Чойнхор вангийн хийц]] гэж байдаг. Энэ хүнтэй холбоо­той юу?
 
-Уран дархчуудыг их дэмжиж байсан. Ерөөсөө Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар бол Далай Чойнхор вангийн хошууны дэг гэж байдаг юм. Тэрээр алдар­тай дарханы дэг сургуулийг өөрөө удирдан хөгжүүлсэн байдаг. Одоо хүртэл [[Далай Чойнхор вангийн уран дархцуудын хийц]] гэж алдар­тай хийц байдаг. Алдартай таван л хийц байдаг шүү дээ. Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг хэдэн чиглэл байсны нэг нь Далай Чойнхор вангийн хийц юм. Энээ хийц бол Цэдэнсономын үед хамгийн их хөгжиж дэлгэрсэн бололтой. Энэ бол хошуу ноёны дэмжлэгтэй шууд холбоотой.
 
Ардын хувьсгалын үед тэрбээр хошуугаа захирч байсан бөгөөд мөн л анхны сургуулийг Тариатад байгуулан, ном бүтээл хэвлэх ажлыг дэмжиж байв. Мөн шинэ байгуулагдсан Судар бичгийн хү­рээ­лэн байгуулагдахад ихээхэн дэмжлэг үзүүлж, ховор ном, судрууд хандивлаж, [[Жамъян гүн]], [[Ж.Цэвээн]] нартай нягт харилцаатай байжээ.
 
Ер нь 1911 оны тусгаар тогтно­лын хувьсгалын практик удирдагч, анхлан санаачлагчдын нэг бол Далай Чойнхор ван Цэдэнсодном юм. Монголын төрийг бэхжүүлэх, гадаад бодлогыг тодорхойлоход энэ хүний оруулсан хувь нэмэр их. Тиймээс түүхэн гавьяаг нь бодитой үнэлж, хүндэтгэл үзүүлэх нь монгол хүн бидний эрхэм үүрэг гэж бодож байна.
 
-Энэ хүний талаар нэг их яригддаггүй биз дээ?
 
-Тийм ээ. Далай Чойнхор ван­гийн талаар тулхтай судалгаа тун бага. Харин залуу судлаач Ж.Баяр­сайхан хэдэн жилийн өмнө жижиг товхимол бичсэнээс өөр зүйл алга байна даа. Түүнээс биш энэ хүнд хэцүү үед нэгдэж, Орос руу явж тусламж хүсэж, тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцэж байсан хүмүүсийг мартах ёсгүй юм. Мэдээж, Үндэсний хувьсгалын оюун санааны удирдагч бол Богд хаан мөн. Гэхдээ амьдрал дээр хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол эдгээр долоон хүн байдаг. Монголын тусгаар тогтнолыг монгол хүмүүс авчирсан юм шүү.
 
-130 жилийн ойд зориулж ямар арга хэмжээ зохион бай­гуулах вэ?
 
-Далай Чойнхор вангийн 130 жилийн ойд зориулсан хурал өнөөдөр болох гэж байна. Энэ хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэн болон тэр хүний угсааныхан хамт­ран зохион байгуулах гэж байгаа. Энэ нь 1911 оны зуун жилийн ой болон мэндэлсний 130 жилийн ойд хүндэтгэл үзүүлж байгаа том арга хэмжээнээс гадна түүний намтрыг тодруулах боломжтой. Энэ хур­лаар олон бүрхэг зүйл тодрох боломжтой. Далай Чойнхор ван Цэдэнсономын зээнцэр нь бидэн­тэй хамтран ажиллаж байна. Энэ хүн өвөг эцгийнхээ эдэлж хэрэглэж байсан зарим зүйлийг хадгалж байдаг гэсэн. Хэлмэг­дүүлэлтийн үед нэлээн зүйлийг нь шатааж устгасан гэдэг. Энэ бүхэн хурлын үеэр дэлгэгдэнэ. Далай Чойнхор ванг нас барахад тусгай­лан ор­шуул­сан байдаг. Тэр нь одоогийн [[Хөвсгөл аймгийн Жарга­лан сум]]ын нутагт [[Хангайн зоо]] хэмээх уулын оройд бунхалж оршуулжээ.