Гомбожавын Очирбат: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Гомбожавын Очирбат''' нь 1929 онд [[Завхан]] аймгийн [[Нөмрөг сум]]ын нутаг Бударганы “Хасгааг” хэмээх газар төржээ. 1938 онд Нөмрөг суманд байгуулагдсан [[ерөнхий боловсролын бага сургууль]]д орж суралцан төгссөнөөс хойш аймгийн [[дунд сургууль]], [[Улаанбаатар хотын багшийн сургууль]], [[Москвагийн улсын их сургуулсургууль|Москвагийн улсын их сургуулийн]]ийн [[орос хэл-утга зохиолын багш]]ийн анги төгсөж, 1972 онд [[ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны академи]]д [[улс төр судлал]]ын мэргэжлээр суралцаж, философийн ухааны [[дэд доктор]]ын зэрэг хамгаалсан. 1948 оноос Завхан аймгийн Нөмрөг, [[Говь-Алтай]] аймгийн [[Тонхил сум]]ын дунд сургууль, [[МУИС]]-д багш, Улсын хэвлэлийн хороонд ерөнхий редактор, [[Үнэн сонин]], Ардын боловсролын яамны сурах бичиг сэтгүүлүүдийн нэгдсэн редакц, [[Прага хот]]ноо [[“Энх тайван, социализмын асуудал” сэтгүүл]]ийн газарт тус тус, мөн 1960-аад онд [[Монголын сэтгүүлчдийн холбоо]]ны даргын албан тушаалд ажиллаж байсан. 1972-1969 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1984-1989 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээр ажилласан. Г.Очирбат 1990 оны эхээр [[МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга]], Намын төв хорооны даргаар сонгогдон ажиллаж, улс орноо ардчилал, шинэчлэлийн замд оруулахад маш чухал онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. [[МАХН-ын Онц Их хурал]], ХХ их хурлуудыг бэлтгэж хуралдуулах, тус намын шинэ Мөрийн хөтөлбөр, дүрмийг боловсруулан, батлуулахад их хувь нэмэр оруулсан. Г.Очирбат МАХН-ын ТХ-ны болон Бага хурлын бүрэлдэхүүнд 1961 оноос 1997 он хүртэл тасралтгүй 30 гаруй жил, 1966 оноос эхлэн БНМАУ-ын АИХ-ын депутатаар 6 удаа, УИХ-ын тэргүүлэгч гишүүнээр 8 жил сонгогдон ажиллажээ. Тэрбээр 1993-1997 онд Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарчээ. 1992 оны Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж батлахад жинтэй хувь нэмэр оруулжээ. Г.Очирбат гуай [[Сүхбаатарын одон]]гоор 2 удаа, [[Алтангадас одон]]гоор 2 удаа, [[Ардын хувьсгалын ойн медал]]иудаар тус тус шагнагджээ. 2011 онд түүний улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж [[Монгол Улсын Хөдөлмөрийн баатар]] цол хүртээжээ.
 
 
{{DEFAULTSORT:Очирбат, Гомбожавын}}
[[Ангилал:1929МАХН-ын ондудирдлагын төрсөнзөвлөлийн гишүүн]]
[[Ангилал:Завханд төрсөн]]
[[Ангилал:Монголын улс төрч]]
[[Ангилал:БНМАУ-ын Улсын Бага хурлын гишүүн]]
[[Ангилал:Алтан гадас одон шагналтан]]
[[Ангилал:Сүхбаатарын одон шагналтан]]
[[Ангилал:Монгол улсын хөдөлмөрийн баатар]]
[[Ангилал:Нөмрөгийн хүн]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:Завханд1929 онд төрсөн]]