Дуут сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б aimag flag/coa template
Мөр 31:
}}
 
'''Дуут сум''' нь [[Ховд]] аймгийн сум юм. Сумын төв нь 1942 онд "Босгын эх" гэдэг газар байгуулагдсан. Дуут сум нь мал аж ахуйн 3 баг, сумын төвийн 1 багтай. Үүнд: 1-р баг Шивэр, 2-р баг Хөхбэлчир, 3-р баг Цагаанбургас, 4-р баг Босго. Далайн төвшнөөс дээш 24002480 гаруй метрт оршдог, [[Монгол]]ын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой. 2076 хүн амтайн 80 гаруй хувь нь [[Урианхай]], 10 гаруй хувийг [[халх]], үлдэх цөөн хувийг бусад ястнууд эзэлдэг.
 
==Газарзүй==
Дуут сумын нутгийн дийлэнх нь [[Монгол Алтайн нуруу]]ны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. БүргэтэйБүргэдтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн төвшнөөс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, [[Алтайн нуруу]]ны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Мөн Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно. Тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно. [[Цэнхэрийн гол]] болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг дээр үеэс нааш нутгийн ард иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт бий.
 
==Хүмүүс==
Мөр 44:
*Д.Баасанжав - Гавъяат эмч
*П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч
*Б.Авирмэд - Төрийн соёрхолт туульч
*Х.Эрдэнэбаатар - Болор цомын эзэн найрагч
*М.Отгонбаяр - Болор цомын эзэн яруу найрагч
*С.Чойсүрэн - Алдарт туульч
 
==Эх сурвалж==