Мао Зэдун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
 
== Намтар ==
[[Файл:Mao1939.jpg|thumb|Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр Мао Зэдун]]
Тариачны хүү Мао хувьсгалт армид нэгдэж Манж Чин Улсыг унагахад оролцсон ч зургаан сар цэргийн алба хаагаад боловсролоо дээшлүүлэхээр цэргээс гарчээ. Бээжингийн Их сургуульд ХКН-ыг үндэслэгч Ли Дажао, Чэнь Дусю нартай танилцан, 1921 оноос тууштай марксист болсон. Тэр үеийн марксист сургаалд хувьсгалын хувь заяа хотын ажилчдын гарт байдаг гэж үздэг байсан боловч 1925 онд Мао Хятадын хувьд хувьсгалд дайчлах ёстой анги нь хотын пролетари бус харин тариачид гэж дүгнэсэн. Мао хөдөөгийн Зянси мужид байгуулагдсан Хятадын Зөвлөлт Бүгд Найрамдах Улсын дарга болж, Улаан арми нь Чан Кайшигийн Гоминьданы армийн удаа дараагийн довтолгоог няцаасан боловч сүүлдээ баруун хойд Хятад дахь аюул багатай байршил руу Их аян хийжээ. Тэнд Мао ХКН-ын өрсөлдөгчгүй удирдагч болон тодорсон. Партизаны дайны тактик, нутгийн ардын үндэсний үзлийг өдөөсөн уриалга, Маогийн хөдөө аж ахуйн бодлого зэрэг хүчин зүйлс Гоминьдан Нам болон Японы эсрэг тэмцэхэд цэргийн давуу тал бий болгож, тариачдын дунд өргөн дэмжлэг хүлээсэн. Маогийн хөдөө аж ахуйн марксист бодлого Зөвлөлтийн загвараас өөр байсан боловч 1949 онд коммунистууд засгийн эрхийг авахад ЗХУ шинэ тулгар улсад техникийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Гэвч Мао Их Үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж, ЗХУ, Хятад дахь “шинэ хөрөнгөтний элемент”-үүдийг шүүмжилсэн нь ЗХУ-ыг эргэлт буцалтгүй түлхэн холдуулжээ. 1960 онд ЗХУ тусламж үзүүлэхээ зогсоов. Мао Их үсрэлтийн бүтэлгүй бодлогынхоо дараа Соёлын хувьсгал өрнүүлсэн боловч энэ нь мөн л маш уршигтай алдаанд тооцогджээ. Маог нас барсны дараа Дэн Сяопин нийгэм, эдийн засгийн шинэчлэл хэрэгжүүлж эхэлсэн.