Догсомын Бодоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 32:
 
== Ардын намыг үүсгэн байгуулалцсан нь ==
[[fileФайл:Mongolian_Revolutionaries.jpg|330pxthumb|right|Үндэсний хувьсгалын анхны зүтгэлтнүүд:Догсомын Бодоо баруунаас 2-т цайвар дээлтэй байна.]]
1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагах үед Бодоо нь Консулын дэнжийн нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Уг бүлгийн цөм нь Бодоогоос гадна түүний орос хэлний орчуулагч байсан [[Хорлоогийн Чойбалсан]], лам [[Дамбын Чагдаржав]] нар байжээ. Улмаар Сангийн яамны түшмэл Жамьян, залуу лам [[Д.Лосол]], Жигмиддорж зэрэг хүмүүс ч нэгдсэн байсан байна. Мөн яг энэ үед Гаалийн хорооны түшмэл [[Солийн Данзан]] Зүүн хүрээний нууц бүлгэм гэгчийг үүсгэн байгуулсан ба уг бүлэгт Цэргийн яамны түшмэл [[Дансранбилэгийн Догсом]], [[Магсаржав хурцын Дугаржав]], тухайн үед хэвлэлийн үйлдвэрийн үсэг өрөгч байсан [[Дамдины Сүхбаатар]], Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс уг бүлэгт багтаж байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, [[Богд хаан]] болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаас [[Монгол Ардын Нам]] гэж нэрийдэх болжээ.