Хиагтын гэрээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 18:
== Талуудын төлөөлөгчдийн бүрэлдхүүн ==
[[Файл:Map of Mongolia (1914) Korostovets, Ilyin's Cartographic Establishment.jpg|thumb|Монгол газрын зураг (1914)]]
Гурван этгээдээс томилсон тэлєєлєгчдийн бүрэлдэхүүн нь бас тэдний тус тусын зорилго, эрх ашгийг илтгэн харуулж байв. Монголын талаас Засгийн газрын бүрэн эрх барих тэлєєлєгчдийн тэргүүнээр Дотоод яамны тэргүүн сайд, нэйс билигт, улсад туслагч гүн Дашжав, Сангийн яамны тэргүүн сайд түшээт чин ван Чагдаржав, зєвлєх нараар Шүүх яамны дэд сайд засагт чин ван Удай, Цэргийн яамны эрхлэн зєвлєх сайд жүн ван Манлайбаатар Дамдинсүрэн, Гадаад яамны дэд сайд хичээнгүй гүн Цэрэндорж, гүн Жигжиджав, орчуулагч тvшмэлээртүшмэлээр гүн Цэнд, Цэвээн Жамсран, Цогт Бадамжав, эх зохиох түшмэлээр гүн Насандэжид нарын 4 хүнийг тус тус тохоон томилсон байна. Монголын тэлєєлєгчдийн бүрэлдэхүүнд Халхын ноёдоос гадна Монголоос ирсэн Удай ван, Манлайбаатар Дамдинсүрэн, Цэнд, буриад угсааны Цэвээн Жамсран, Цогт Бадамжав нарыг оруулсан нийт Монгол үндэстний эрх ашгийг тєлєєлүүлэх зорилго євєрлєжээ гэж үзэхээс єєр аргагүй.
 
Хаант Оросын бүрэн эрх барих тєлєєлєгчдийг 1913 оны 8 дугаар сараас Нийслэл Хүрээнд Ерєнхий консулаар томилогдон ирж ажиллаж байсан туршлагатай дипломат А.Я.Миллер тэргүүлж, зєвлєх нараар Хиагт дах оросын хилийн комиссар хурандаа А. Д. Хитров, Нийслэл хүүрээн дэх Оросын ЕКГ-ын дэргэдэх Оросын худалдаа, аж үйлдвэрийн яамны тєлєєлєгч Болобан, нарийн бичгийн даргаар Бруннерт, барон Рэнне нар, орчууулагчаар Абидуев ажиллаж байв.