Хятадын иргэний дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
[[Файл:Guèrra Civila Chinesa (1946-1950).png|thumb|1946 оноос 1950 онд Хятадын иргэний дайны хувьсал өөрчлөгдөв.]]
'''Хятадын иргэний дайн''' нь [[Гоминдан]]ы удирдаж байсан [[Бүгд Найрамдах Хятад Улс]]ын талд үнэнч хүчнүүд болон [[Хятадын Коммунист Нам]]ын хүчнүүдийн хооронд 1927 оны 4 сараас 1950 оны хугацаанд болжээ.
1911 оны Синхайн хувьсгалын нөлөөгөөр Хятадад Манжийн дэглэм унаж, БНХУ-ыг тунхаглаж Сун Ят Сен ерөнхийлөгч болжээ.Гэвч Хятадад нэгдсэн төр улс удаан оршин тогтносонгvй.Цэргийн генерал болгон өөрийн эзэмшил болгоноо тусгаар улс болгон зарлаж, тэдгээр цэргийн эрхтнvvд нь хоорондоо дайсагналцаж байв.1914 оны 1-р сард генерал Юан Ши Кай парламентыг тараан, өөрийн дэглэмийг Хятадын ихэнхи нутагт тогтоож чаджээ.Юан Ши Кайн дэглэм удаан оршин тогтносонгvй, бас л хоорондоо иргэний дайн хийсээр байв.Тухайн үед Хятад орныг биеэ даасан цэргийн эрхтнvvд хэдэн арван хэсэг болгон тусад нь захирч байлаа.Жишээ нь, ганц Сичуань мужийг гэхэд л бие даасан 7, 8 генерал хэсэг, хэсгээр нь захирч байв.Энэ vед Хятадад улс төрийн хамгийн том хоёр бvлэглэл байсан нь Кvоминдан буюу гамин нам, нөгөөх нь хятадын коммунист нам билээ.Энэ хоёр намын зөрчил 1920-иод оноос эхтэй бөгөөд 1920-иод оны сvvлээр коммунистууд байн, байн бослого гаргах болов.1930-аад оны эхээр ХКН нь ЗХУ-ын тусламжаар гамингийн эсрэг тулалдах чадвар бvхий байнгын автоматжуулсан армитай болжээ.Энэ vед Гамин намыг Чан Кай Ши, харин ХКН-ыг Мао Зе Дун (Зураг) нар удирдаж байв.1930-аад оны дундуур энэ хоёр тал ширvvн тулалдаанууд хийж эхлэв.Гэвч, япончуудын Хятадын эсрэг явуулж байсан дайнууд хоёр намыг 1937 оны 7-р сарын 5-нд эвлэрэх гэрээнд нэгдэхэд хvргэсэн юм. Дэлхийн II дайны дараа япончууд Хятадаас гарсны дараа 1946 оноос иргэний дайн дахин идэвхжиж, 1949 онд коммунистууд ялалт байгуулж засгийн эрх авсан байна. Харин гоминданууд Тайвань арал руу зугтаж, одоог хvртэл тэнд өөрсдийн засаг захиргааг байгуулж оршин тогтносоор байна.Хятадын иргэний дайн нь 1927 оны 4 сараас 1950 оны 5 сарын хооронд Куоминдань буюу Хятадын үндсэрхэг нам болон Хятадын коммунист намуудын дунд үргэлжилсэн бөгөөд 1927 онд умардын экспидицээр эхэлсэн юм. Үндсэрхэг буюу куоминтань намыг барууныхан дэмжиж байсан бол хятадын коммунист намыг зөвлөлтүүд дэмжиж байв.Харин Хятад-Японы хоёрдугаар дайн өрнөсөн жилүүдэд Японы эсрэг нэгдсэн эсэргүүцэл үзүүлэхийн тулд түр завсарласан байдаг.Дэлхийн II дайн дууссаны дараа 1946 оноос дайн дахин идэвхижжээ.Япончууд Дорнод хятад руу дайрч эзэлсэн нь Хятадын дотоод дахь үймээнийг овжин ашигласан хэрэг байв.1945 онд Япон бууж өгснөөр дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсон бол 1946 оноос бүрэн хэмжээний иргэний дайн эхлэв.Дайсагнал 1950 он гарч байж 23 жилийн дараа дууссан бөгөөд албан ёсоор гал зогсоогүй юм.Үүнээс хойш эх газрын Хятадад БНХАУ шинээр байгуулагдсан бол БНХУ Тайвань, Пескадор ба Фужиань гэх мэт бусад жижиг арлууд дээр товхиносон юм.Өнөөг хүртэл хоёр тал гал зогсоож, энхийн гэрээ байгуулаагүй бөгөөд харин эдийн засгийн хамтын ажиллагаа нилээд хөгжжээ.