Д.Лосол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Дарьзавын Лосол руу чиглүүлэгдлээ
Tag: New redirect
 
Мөр 1:
{{mergeto|#ЧИГЛҮҮЛЭГ [[Дарьзавын Лосол}}]]
ХХ зууны Монголын нийгэм, төрийн зүтгэлтэн, төрийн сайд
 
   Сэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны баяд отгийн харъяат. Есөн наснаас лам болж, шашны боловсрол олсон.18-20 насанд Хятадын зүүн хойт муж, Бээжин, Оросын Петербург, Москвад очиж байв. Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын цэрэгт ламаар явж, хүчин зүтгэсний учир цоржийн ямба цол зэрэг шагнагдсан.
 
   Консулын бүлгийн гишүүн, ЗОУ-аас тусламж олохоор одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явж Эрхүү, Омскт очиж, 1921 оны эхээр эргэж ирэн хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад хүчин зүтгэсэн. МАН-ын анхдугаар хурлаас Төв Хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, АТЗГ-ын Сангийн яамны эрхэлсэн түшмэл, сайд,  1921 оны 7 сараас Бүх цэргийн лам, Цэрэг ардыг эмчлэх хорооны түшмэлийн албыг хашиж, 1922 онд Москва, Петербургт болсон Алс Дорнодын ард түмнүүдийн их хуралд төлөөлөгчөөр оролцсон.
 
   1925 оноос  МАХН-ын Хянан Байцаах Төв Комиссын анхны дарга,БНМАУ-ын Хянан байцаах яамны сайд,1928-1930 онд Худалдаа, аж үйлдвэрийн банкны Ерөнхий хорооны гишүүн, 1934-1939 онд Намын Хянан Байцаах Төв Комиссын дарга,1936 оноос Улсын Бага хурлын дэд даргаар хавсран ажиллаж, 1939 оны 7 сарын 6-14-нд төрийн тэргүүний албыг ёс хоног хашжээ.
 
   X.Чойбалсан, Г.Дэмидийн хамт 1921 оны хувьсгалын түүхийн бүтээл туурвиж, Намын түүх зохиох Комисст ажиллаж байв. Түүний гавьяа зүтгэлийг үнэлэн Бичгийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны одон,Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнажээ.
 
   Д.Лосол 1939 оны 7 сарын 15-нд  “хувьсгалын эсэргүүбайгууллагад оролцогч” хэмээн баривчлагдаж,  ЗХУ-ын Чита, Москва хотод шорон дамжин байцаагдсны эцэст 1940 оны 5 сарын 10-нд ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 58-ын 1“а”, 58-ын 11-р зүйлээр ялын дээд хэмжээ сонсчээ.  Гэвч 1940 оны 7 сарын 25-нд  Бутырын шоронд өвчнөөр нас барсан тул 8 сарын 7-нд хэргийг хаасан байна. ЗСБНХУ-ын Ерөнхий Прокурорын 1956 оны 11 сарын 24-нд баталсан тогтоолоор Д.Лосолд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосныг үндэслэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх Улсын комиссын 1962 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Д.Лосолыг  цагаатгажээ.