Дөрвөд Далай хан аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
'''Дөрвөд Далай хан аймаг''' буюу бүтэн нэр болох '''Төгс Хүлэг Далай ханы аймаг''' нь [[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын]] Дөрвөд аймгийн язгууртан Далай тайшийн 4-р үеийн ач Цэрэн нар Зүүнгарын дотоодын самуунаас дайжин 1753 онд [[Чин улс]]ад дагаар оров. 1754 онд Чин улсын хаанд бараалхаар ирсэнд [[засаг]], [[чин ван]]гийн хэргэм хүртээж харьяат ардыг нэгэн хошуу болгожээ. 1755 онд [[Зүүнгар]]ыг дайлаар орсон Чин улсын цэрэгт явж [[Даваач]]ийг барих хэрэгт хүчин зүтгэсэн тул хаанд бараалхаар ирэх үед [[хошой чин ван]]гийн хэргэм хүртээж, '''Төгс хүлэг далай хан''' цол шагнажээ. 1758 онд нас барсанд түүний хүү '''Сономгомбо'''д засаг, далай ханы цолыг залгамжлуулав. Дөрвөд нарыг Чин улсад дагаар ирэхэд [[Түйн гол|Түй]], [[Байдраг гол|Байдрагийн]] голд түр суулгасан бөгөөд Зүүнгарыг эзлэн авсны дараа уг нутагт нь буцаахаар төлөвлөж байжээ. Ингээд Эх аралаар дамжин Эрчист нүүн очиж суусан боловч Зүүнгарт дэгдсэн бослого, дайн самууны улмаас буцан 1757 онд Ховдод нүүн ирж, 1758 оноос Улаангомын газар нутаглан суух болов. Төгс хүлэг далай ханы хошууны нутаг нь өмнө болон баруун талдаа '''Алтайн урианхай'''тай, хойш гэр харуулын нутгаар '''Тагна урианхай'''тай, зүүн болон зүүн өмнө талаараа '''баяд хошууд'''тай зах нийлнэ. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход Дөрвөд далай хан [[Богд хаан]]д дагаар оров. Хуучин Манжийн үеийн [[Сайн заяатын зүүн гарын чуулган]]ыг '''Дөрвөдийн Төгс хүлэг далай ханы аймаг''' болгон өөрчлөв. 1925 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэж [[Чандмань уулын аймаг]] болгон өөрчлөхөд хуучин Далай ханы хошууг, Баатар засгийн хошуутай нэгтгэн [[Төгсбуянт уулын хошуу]] хэмээн нэрийдэж Баянхайрхан, Баянзүрх, Баянмөрөн, Эрдэнэхайрхан, Эрдэнэ-Уул хэмээх 5 сумтай болгожээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн [[Увс]] аймгийн [[Бөхмөрөн]], [[Сагил]], [[Давст сум|Давст]], [[Цагааннуур сум|Цагааннуур]] сумд, [[Баян-Өлгий]] аймгийн [[Ногооннуур сум|Ногооннуур]] сумын нутагт багтан оржээ.
==Засаг ноёд==
# [[Цэрэн (Төгс хүлэг далай хан)|Цэрэн]], Засаг, хошой чин ван төгс хүлэг далай хан, 1754-1758