Гүюг хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудсыг ' ийм хүн байгаагүй болно. Зөвхөн хятад хүмүүс л байжээ{{s-start}} {{Залгамжлал |өмнө...'-р сольж байна.
Tags: Replaced Visual edit
б 2601:140:8500:1270:2097:5771:EEBE:5FEE (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1:
{{Хаан||name=Гүюг хаан<br />{{mongolUnicode|ᠭᠦᠶᠦᠭ ᠬᠠᠭᠠᠨ}}|title=Их Монгол Улсын хаан|image=[[File:Guyuk.jpg|200px]]|caption=|reign=|coronation=1246|full name=|predecessor=|successor=[[Гүюг хаан]]|queen=|royal house=|father=|mother=Турхан хатан|Хүүхэд=[[Гүюг]]|date of birth=1206|date of death=1248|place of death=}}
 
'''Гүюг хаан''' ({{mongolUnicode|ᠭᠦᠶᠦᠭ ᠬᠠᠭᠠᠨ}}, * 1206 оны 3 сарын 19-нд; † 1248 оны 4 сарын 20-нд) нь [[Их Монгол Улс]]ын гурав дахь [[Монголын хаадын жагсаалт|их хаан]] байжээ. Тэрээр [[Өгэдэй хаан]]ы ууган хүү ба [[Чингис хаан]]ы ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Наймалж, Наймалжин гэх мэтээр нэрлэсэн байдаг) хатан байсан юм.
 
[[Плано Карпини|П.Карпинийн]] тэмдэглэснээр Гүюг хаан “дунд зэргийн нуруутай, хэрсүү ухаалаг бөгөөд хэтэрхий зальжин, буурьтай ба ихэмсэг зантай” хүн байв. Чингис хааны үндэс суурийг нь тавьж, Өгэдэй хааны үед жинхэнэ ёсоор төлөвшин тогтсон Монгол гүрэн Гүюг хааны үед нүүдэл, суурьшмал хосолсон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болсон билээ. Гүюг хаан өөрийн гол өрсөлдөгч Алтан Ордны Улсын Бат хааныг дарахаар баруун зүг хөдлөөд замдаа өвчний улмаас нас баржээ.
ийм хүн байгаагүй болно. Зөвхөн хятад хүмүүс л байжээ{{s-start}}
 
== Намтар ==
Гүюг Өгэдэй хааны Алтан улсыг мөхөөсөн 1232-1235 оны дайнд оролцож байжээ. Мөн зүүн Зүрчин улсыг мөхөөх дайныг биечлэн удирдаж явжээ. Түүний дараа 1236-1240 онд болсон Бат хааны Кипчак, Алан, Кавказын нутаг болон Оросын вант улсуудыг эзлэх аян дайнд оролцож байсан бөгөөд энэ дайны явцад Баттай муудалцсан тул Өгэдэй хааны зарлигаар өөрийн цэргийн хамт Монгол улс руу буцжээ. Монголд ирсэний дараа Өгэдэйн удмынхны эзэмшил болох Эрчис мөрөн, Тарвагатайн нурууны орчимд Эмил хотод сууж байв. [[File:Guyuk khan from Persian miniature.jpg|thumb|Перс зурагт дүрслэгдсэн Гүюг хааны хөрөг]]1241 онд Өгэдэй хаан нас барсны дараа түүний их хатан Дөргэнэ таван жил төрийн эрхийг атгажээ. Үүнд дургүйцсэн Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён өөрийн харъяат газраас цэрэг дайчлан Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хааны суурийг эзлэхээр хөдөлжээ. Гүюг Монголын хаан ширээнд өөрөөс нь өөр хүн гарахыг хэзээ ч тэвчихгүй байсан тул мөн өөрийн цэргийг авч, Тэмүгэ ноёныг угтан хөдлөв. Тэмүгэ ноён хүчин мөхөсдөхөөс болгоомжилж, Өгэдэй хааны үхэлд гашуудахаар ирсэн хэмээн аргалж, Их хааны гашуудалыг гүйцэтгээд буцжээ.
 
Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их хааны суурийг эзлэв. Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, Корё, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Мөн Ромын Папын элч болох [[Плано Карпини]] оролцсон бөгөөд тэрээр Ромын Папын Монголчуудыг Христосын шашинд орж, Польш, Унгарыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлийг авч иржээ. Гүюг хаан Ромын Папын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу өгсөн юм. Уг захидал нь эдүгээ Ром хотын Ватиканы архивт хадгалагдаж байна. Плано Карпини өөрийн аян замын тэмдэглэлийг бичиж үлдээсэн нь одоо хүртэл байсаар байна. Тэрээр эзэнт гүрний нутаг даяар хүн, амын тооллого хийж, албан татвар, цэргийн албаны хэмжээг тогтоов. Гүюгийг хаанд өргөмжлөх ёслолд Бат ирээгүй бөгөөд тэрээр өөрийн харъяат газрыг нилээд бие даасан байдалтайгаар захирч байв. Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байв. 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад, Цагадайн улсын нутагт нас баржээ.
[[Зураг:LetterGuyugToInnocence.jpg|thumb|right|445x445px|Гүюг хаанаас Ромын Пап лам Иннокентийд илгээсэн 1246 оны захидал]]
 
== Шашин шүтлэг ==
[[Зураг:Guyuk khan's Stamp 1246.jpg|thumb|left|209x209px|Гүюг хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн үсэгтэй төрийн тамга]]
 
Мөнх тэнгэрийг шүтэн биширч төрийн шашин болгож байсан их хааны нэг бол Гүюг юм. Гүюг хаан нь 1246 оны 8 сарын сүүлч 9 сарын эхээр Ромын Папын элч [[Плано Карпини]] /Iohannes de Plano Carpini 1182 – 1252/-ыг хүлээн авч уулзаж байсан ба энэ үеэр Плано Карпини нь Ромын Пап/Innocentius IV, 1195 – 1254 /-ын албан бичгийг их хаанд өргөн барьжээ. Монголын талаас хариу бичгээ 1246 оны 11 сарын эхээр төлөвлөн бичиж орчуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Албан бичгийг Перс хэлээр бичиж Латин хэлээр орчуулан хоёр хувь үйлдэж бас Саррацин /Sarrasin/ хэлний орчуулгыг хавсаргажээ. 1m 12 cm урт, 20 cm өргөн хоёр хэсгээс бүрэлдэж бичгийн төгсгөл ба наалдуулсан залгаас дээр нь "Мөнх тэнгэрийн хүчинд" хэмээх Монгол үсгийн улаан тамга дарсан энэхүү бичиг Хожим нь Ватиканы номын сангаас олдсон юм. Бичгийн агуулга:
бичиг нь “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээн эхэлсэн бөгөөд цааш нь бичихдээ “Их хаанаас Папт илгээсэн бичгийн сайтар уншиж ойлгогтун”, “Пап өөрийн биеэр бараалхахаар ирвэл зохимой. Тэгвэл бид өөрийн засаг билгээ сонсгох болно. Мажар зэрэг Христосын шашинт улс оронд Чингис хаан элч томилон явуулж Мөнх тэнгэрийн зарлигийг дуулгах гэв. Гэтэл тэдгээр улс орны иргэд Мөнх тэнгэрийг үл тоомсорлож чиний хэлж буй тэдгээр иргэд чинь үймээн самуун дэгдээж манай элчийг балмад хэрцгийгээр алж хороов. Учир иймийн тулд сая Мөнх тэнгэрийн хүчинд тэдгээр улс орныг даран эрхшээв. Мөн үүний дотор зарим иргэд Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн эсэн мэд үлдэв. Эгэл жирийн хүн хэрхэн өрөөл бусдыг гэсгээн цээрлүүлж чадах билээ. Чи бас <би бол Христосын шашинтан. Би ертөнцийн эзнийг хайрлана. ... -ыг үзэн ядна> гэжээ. Ертөнцийн эзэн хүн төрөлхтнийг нүгэл гэмтэй төрүүлсэн мөртлөө бас энэрэн хайрлах сэтгэл байна гэгчийг чи яаж мэдсэн бэ? Энэ мэт өгүүлэгч хүн тэнгэр бурхныг хэрхэн таних билээ. Наран мандахаас наран жаргах хүртэлх дэлхий ертөнц Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэж буй. Мөнх тэнгэрийн зарлигийг зөрчвөл хэн ч юу ч хийж бүтээж чадахгүй. Та нар одоо үнэн сэтгэлээсээ биднийг дагаж орогтун. Тэгвэл бид та нарыг өршөөн хайрлана. Хэрвээ та нар Мөнх тэнгэрийн зарлигийг сонсохгүй эсэргүүцэн тэмцвэл бидний өстөн дайсан болно. Үүнийг та бүхэн сайтар мэдэгтүн. Хэрвээ та нар ондоо санаа өвөрлөх юм бол түүнээс гарах үр дагаврыг Мөнх тэнгэр мэдмой ” гэжээ. Бичгийг Гүюг хаан анх Монголоор хэлж, Перс, Латин хэлэнд орчуулжээ. Тус албан бичиг бол Монголчуудын сүсэг бишрэлийн тухай Их Монгол улсын эзэн хааны байр суурийн илэрхийлэл юм<ref>Г.Гэрэлбаатар "ГҮЮГ ХААНЫ МӨНХТЭНГЭРИЗМ" http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=62 </ref>.
 
== Зан чанар ==
 
Гүюг хаан, Ромын папын элчин Плано Карпиний тэмдэглэснээр: «...дөч буюу дөчин тав орчим настай...дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бөгөөд ихэмсэг зантай, хий хоосон инээвхийлэх буюу гэнэхэн явдал гаргахыг нь хэн ч үзээгүй» бөгөөд эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн хатуу ёс журмыг дээдлэгч, Их хаан байсан билээ <ref>"Гүюг хааны их хатан Огул Хаймиш" http://archive.is/20121123162510/http://news.niigem.mn/content/26849.shtml</ref>.
 
== Гэр бүл ==
Их хатан [[Огул Хаймыш]] бол [[Ойрад]] аймгийн түрүү /захирагч/ байсан [[Худуга бэхи]]йн охин, Гүюг хааны их хатан болно. Гүюг хааныг нас барсны дараа, дараачийн хаан суурины залгамжлагч Мөнхийг хаан ширээнд суутал, өөрөөр хэлбэл 1248 - 1251 оны хооронд төр барьж байв. Хаймиш хатнаас '''Хурц, Хожа, Нагу''' гэдэг гурван хүү төржээ<ref>"Гүюг хааны их хатан Огул Хаймиш" http://archive.is/20121123162510/http://news.niigem.mn/content/26849.shtml</ref>.
 
==Эх сурвалж==
{{Reflist}}
 
 
== Номнууд ==
* "''HISTORIA MONGALORUM''" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "''Монголчуудын түүх''" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1
* ГҮЮГ ХААН : МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН. ЦУВРАЛ №4 http://koha.pl.ub.gov.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=7231
 
{{s-start}}
{{Залгамжлал
|өмнө =[[Өгэдэй хаан]]