Чарльз Дарвин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 5:
 
Дарвины нээлт нь амьд биесийн олон янз байдал яаж бий болсныг тайлбарладгаараа [[биологи]]йн шинжлэх ухааны тулгуур болж өгдөг байна.
 
== Эволюцийн онолоо боловсруулсан нь ==
Дарвин нь [[Эдинбургийн Их Сургууль]], дараа нь [[Кембрижийн Их Сургууль]]д суралцаж байхдаа байгалийн түүхэд сонирхолтой болжээ. 1831-1836 оны хооронд 5 жилийн турш Бигль хөлөг онгоцоор аялж байх явц дахь түүний онолууд ба ажиглалтууд нь [[Чарльз Лайель|Чарльз Лайелийн]] онолуудыг баталгаажуулж, [[геологи]]ч болгосон бөгөөд энэ аяллынхаа тэмдэглэлийг хэвлэж нийтлэсэн нь түүнийг алдартай номын зохиолч болгожээ.
 
Тэрээр аяллын явцад цуглуулсан [[амьтан]] [[ургамал]], чулуужсан амьд биесийн газар зүйн тархалтын тухай эргэлзсээр, зүйлүүдийн [[трансмутаци]]йн тухай судалж 1838 онд байгалийн шалгарлын тухай онолоо анх гаргажээ. Өөрийн бодол санаагаа бусад натуралистуудтай хэлэлцэж байсан боловч түүний геологийн ажил саад болж, олон жилийн турш онолоо боловсруулах шаардлагатай байв. 1858 он хүртэл онолоо боловсруулсаар байтал өөрийн онолтой төстэй онолын тухай [[Альфред Рассел Уоллес]] түүнд эссе бичиж явуулснаар, хоёулангийн онолыг даруй хамтад нь хэвлүүлжээ.
 
Дарвин нь:
* ''[[Зүйлүүдийн үүслийн тухай|Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөөний тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь]]'' (1859)
* ''Гэрийн тэжээмэл амьтад, таримал ургамлын хувьсал''
* ''Хүний үүсэл ба бэлгийн шалгарал''
зэрэг бүтээлүүддээ олон хувьсал удамшдаг бөгөөд зөвхөн удамшдаг хувьсал л эволюцийн хөдөлгөх хүчин болдог гэж бичиж байжээ.
 
== Мөн үзэх ==