5 сарын 21: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 148 interwiki links, now provided by Wikidata on d:q2580 (translate me)
Мөр 1:
'''5 сарын 21''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 141 дахь ([[өндөр жил]] бол 142 дэх) өдөр юм. Мөн он дуустал 224 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 1349 - Сербийн хаант улсад Душаны баримт бичиг хэрэгжиж эхлэв. Тухайн цаг үедээ Үндсэн уулийн үүрэг гүйцэтгэж байсан уг баримт бичгийг "Сэцэн" Душан хаан санаачилсан юм.
 
* 1403 - Кастиллийн хан III Хенри Төмөрийн хаант улсын элчин сайд Руй Гонзалез де Клавихогоор дамжуулан Османы эзэнт гүрний эсрэг тулаанд холбоотон болж оролцохыг хүсчээ.
* 1554 - Их Британийн хатан хаан I Меригийн тушаалаар Дербигийн хөвгүүдийн сургуулийг байгуулжээ.
* 1674 - Польшийн язгуур угсааныхан хуралдаж Литвийн их гүн Жон Собьескиг Польшийн хаан ширээнд залахаар болов.
* 1690 - Манжийн зүүн замын цэрэгтэй Галданы хошууч анги Урухын голын орчим тулгарахад Галдан гол хүчээ удирдан давшин ирж хавчин байлджээ. Энэ тулаанд ойрадууд анх удаа галт зэвсэг хэрэглэжээ.
* 1703 - Английн нэрт зохиолч Даниел Дефог улс орныхоо эсрэг тэрс үзэл гарган, төрийг шүүж, шүүмжилсэн гэх үндэслэлээр шоронд хорив.
* 1725 - Оросын хатан хаан I Екатеринагийн зарлигаар "Александр Невский"-н нэрэмжит одонг бий болгов.
* 1792 - Японы Кюүшү аралд байх Үнцений бүлэг галт уул дэлбэрч Шимбара тосгоны 15 мянган хүн амиа алджээ.
* 1809 - Францын эзэн хаан I Наполеоноор удирдуулсан цэргүүд Дунай мөрөнг гатлан Австрийн цэргүүд рүү довтлов.
* 1851 - Өмнөд Америкийн Колумб улс боолчлолыг хуулиас хасав.
* 1856 - Боолчлолыг дэмждэг бүлэг этгээдүүд Канзасын Лоуренс хотыг галдан шатаажээ.
* 1864 - Йонын арал Грекийн мэдэлд эргэн шилжив.
* 1871 - Төмөр замын голч хөдөлгүүрт систем Анх удаагаа Швейцарь улсад тавигджээ.
* 1881 - Энхтайванч үзэлтэй Клара Бартоны санаачилгаар Америкийн Улаан загалмай нийгэмлэг байгуулагдав.
* [[1904]] - ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо Францын Парис хотноо албан ёсоор байгуулагджээ.
* [[1911]] - Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд лам нар их Хүрээнд цугларч нууц зөвлөгөөн хийж, шинэ засгийн бодлого Монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд, түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь нэгджээ. Нууц зөвлөлгөөнөөс Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жавзандамба хутагтад мэдүүлж тогтоолгоод, их Хүрээний оросын консул Миллерт учрыг хэлж нэвтрэх зөвшөөрөл авахаар болжээ.
** Мексикийн Ерөнхийлөгч Порфирио Диаү, хувьсгалт хөдөлгөөний Франциско Мадеро нар гал зогсоох гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр олон жил үргэлжилсэн хувьсгалт нөхцөл байдал намжих үндсийг тавьсан юм.
* 1924 - АНУ-ын Чикаго хотын их сургуулийн оюутан Ричард Лоеб, Натан Леопольд нар 14 астай Бобби Френксийг хөнөөжээ.
* 1927 - Нэрт нисгэгч Чарльз Линдберг Францын нийслэл Парис хотын Ле Буржье талбайд газардсанаар Атлантын далайг зогсолгүй туулсан анхны хүн болжээ.
* 1934 - АНУ-ын Айова мужийн Оскалүза хот бүх иргэдээ хурууны хээгээ бүртгэлжүүлсэн АНУ-ын анхны хот болжээ.
* 1937 - ЗХУ-ын Хойд туйлийг судлах зорилгоор "Хойд Туйл-1" судалгааны ажлыг эхлүүлж, судлаачид Арктикийн тэнгисийг туулахаар замдаа гарав.
* 1961 - АНУ-ын Алабама мужийн захиаргч Жон Малколм Паттерсон эрчийг авах болсон жагсаал цуглаанаас шалтгаалан үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж мэдэгджээ.
* 1972 - Суут уран барималч, зураач Микеланжелогийн урласан "Пьета" уран барималд Унгарын геологич, сэтгэцийн өвчтэй Лашло Тот халдаж, гэмтээв.
* 1982 - Британийн цэргүүд Аргентинийн хавьцаа орших Фолкленд аралд халдан довтолжээ.
* 1991 - Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ражив Ганди амиа золиослогчийн дэлбэрэлтэд өртөн амиа алдав.
** Этиопийн Ерөнхийлөгч Менгисту Хейли Мариам эх орноосоо дүрвэв. Ингэснээр тус улсад олон жил үргэлжилсэн иргэний дайн эцэслэжээ.
* 1994 - Бүгд найрамдах Ардчилсан Йемен улсын тусгаар тогтнолын хөдөлгөөн бүтэлгүйтэв.
* 1998 - Индонезийн нийслэл Жакарта хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалаас үүдэн Индонезийн Ерөнхийлөгч Сухарто үүрэгт ажлаа өгч байгаагаа албан ёсоор зарлав. Үүний дараа Сухартогийн засаг захиргааг дэмжигчид жагсаал өдөөж хэдэн хүн амиа алджээ.
* 2001 - Атлантын далай дамжуулан боол худалдах "Таубирагийн хууль"-ийг албан ёсоор цуцлажээ.
* 2003 - Алжирийн хйод хэсэгт орших Бумердес хотод 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 2 200 хүн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн дараа мөн цүнами үүссэн байна.
* 2005 - АНУ-ын Нью-Жерси мужийн Жексон Тауншип хотод дэлхийн хамгийн өндөр "Кингда Ка" галзуу хулгана нээгджээ.
* 2006 - Монтенегро улс Серби-Монтенегрогийн нэгдсэн улсын бүрэлдэхүүнээр гарах эсэхээ олон нийтээр хэлэлцүүлж, 55 хувь нь Монтенегрогийн тусгаар тогтнолыг дэмжлээ.
* 2012 - Йемен улсын Санаа хотод амиа золиослогдчид бөмбөг дэлбэлж, 120 хүн амиа алджээ
 
== Энэ өдөр төрөгсөд ==