Эрэгзэнгийн Чойдог: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 66.181.161.54 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 19:
== Намтар ==
 
Э.Чойдог 1926 оны аравдугаар сарын 10-нд [[Улаанбаатар]] хотод мэндлэхэд аав Цагаан, ээж Эрэгзэн нь Батчулуун нэр хайрласан гэдэг. Гэвч багадаа хүндээр өвдөхөд нэгэн лам нэр нььтоииоьиххх мхнь хүндэдсэн гэх “онош” тавьж солиулсан аж. (Энэ нэрийг хожим ууган хүүдээ өгсөн) Бага насанд нь аав нь өнгөрсөн тул ээжээрээ овоглосон байна.
 
1937 онд Дотоод яамны бага сургууль байгуулагдахад элсэн орсон. 1940-1942 онд Уран сайхны сургуульд (одоогийн [[Хөгжим Бүжгийн Коллеж|Хөгжим бүжгийн коллеж]]) сурч, Улсын төв театрт 1949 он хүртэл хөгжимчнөөр ажиллаад 1952 он хүртэл [[Дорнод]] аймгийн театрт хөгжмийн багш хийжээ. Үүний дараа [[Улсын дуурь бүжгийн эрдмийн театр|Улсын хөгжмийн драмын театр]]т хөгжимчнөөр ажиллаж байгаад 1953-1956 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагч болж 1961 он хүртэл Москвагийн хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид М.Чулаки багшийн удирдлага дор суралцсан байна.