Air Force One: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 3:
'''Air Force One''' ([[Монгол хэл|орч.]]: ''агаарын зэвсэгт хүчин нэг'') гэдэг нь [[Америкийн Нэгдсэн Улс]]ын [[ерөнхийлөгч]]ийн зорчиж буй [[америкийн агаарын зэвсэгт хүчин|америкийн агаарын зэвсэгт хүчний]] [[нисэх онгоц|онгоцыг]] дуудах [[Дуудлага (радио холбоо)|дуудлагын нэр]] юм. Ерөнхийдөө энэ нэршлийг америкийн ерөнхийлөгч болон түүний туслах бүрэлдэхүүнийг тээвэрлэхэд зориулан тусгайлан тоноглосон нисэх онгоцонд хэрэглэдэг. 1990 оноос хойш хоёр ширхэг холын зайн нислэгт зориулсан [[Боинг 747#747-200B|Боинг 747-200B]] онгоцыг VC-25A гэсэн тэмдэглэгээтэй хэрэглэгдэж байна.
 
Ихэнх тохиолдолд ерөнхийлөгчийн зорчиж буй онгоц бүхэн автоматаар ''Air Force One'' болдог гэж буруу ойлгоод байдаг. Зөвхөн агаарын зэвсэгт хүчний харьяанд байгаа [[агаарын тээврийн хэрэгсэл|агаарын тээврийн хэрэгслийг]] л (онгоц болон нисдэг тэрэг) ''Air Force One'' гэж дууддаг. Хэрэв тэнгисийн зэвсэгт хүчний мэдэлд байгаа нисдэг тэргээр зорчиж байгаа бол тухайн нисдэг тэргийг [[Дуудлага (радио холбоо)|дуудах нэр]] нь ''[[Marine One]]'' болно. Харин тэнгисийн цэргийн мэдэлд байгаа нисэх онгоцоор зорчих үед тус нисэх онгоцны дуудах нэр нь ''[[Navy One]]'' болно. Үүнтэй ижлээр хэрвээ ерөнхийлөгч иргэний агаарын тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд тус онгоцыг ''[[Executive One]]''<ref>Federal Aviation Administration (Hrsg.): [https://www.faa.gov/documentlibrary/media/order/7110.65ubasic.pdf ''Air Traffic Organization Policy''] (PDF), S. 78.</ref> гэж дууддаг байна.
 
== Цахим холбоос ==
{{Commons|Air Force One}}
{{Wiktionary}}
* [https://www.whitehouse.gov/about-the-white-house/air-force-one/ Air Force One auf der Webseite des White House, Washington D.C.]
 
== Эшлэл ==
<references />
 
[[Ангилал:АНУ-ын агаарын зэвсэгт хүчин]]